2017/11/27

Хүлээсээр

Энэ долоон хоногт Symfony 4 гарна хүлээсээр л...

2017/11/23

Бүтээ

Уран зохиолын багшийн хэлсэн үг санаанд орлоо. Би буруу санаагүй бол С.Буяннэмэхийн хэлсэн үг гэсэн байхаа.

Хий бодол нь хувьдаа замхарч
Хэлсэн үг нь агаарт замхарч
Хийсэн бүтээл нь ард хоцрон
Хожмын үеийнхэнд ахин дахин сонжигдоно.

2016/08/17

CSS background-size

background-size-ийг ашиглах гэж байгаа бол үргэлж prefix-үүдтэй цуг ашиглах хэрэгтэй юм байна. Зарим safari, утасны safari, chrome-д дангаараа дэмждэггүй юм байна. Бүтэн бичиглэл нь:

-webkit-background-size:
-moz-background-size:
-o-background-size:
background-size:

2016/03/16

Тэтгэвэртээ гарсны баярын мэнд хүргэе


5 жил эгэл ертөнцийн хорвоог хамтдаа туулсан Флаш минь тэтгэвэртээ гарлаа.
Хадгалсан док бүхэнд чинь
Хадгалсан кино бүхэнд чинь
Хадгалсан зураг бүхэнд чинь
Хадгалсан програм бүхэнд чинь баярлалаа.
Энэ олон жилүүдэд хэчнээн олон удаа үйлдлийн системүүд суулгаж, хэчнээн олон удаа машиныг минь форматлаж байсан энэ үйлсийг чинь мартахгүй. Баяртай.

2016/02/11

GoGo календард одон орны тооцоо хийдгийг мэдэх үү?


Тэр сарны дүрс гардаг хэсгийг хийснээ ярьж өгье.

Миний анх ажилд ороод авсан хамгийн эхний ажил бол "GoGo News Rebranding" гэдэг төсөл байлаа. GoGo News-г шинэчлэх. 6 жил өнгөө өөрчлөөгүй GoGo News-ийн програмчлалын ажилд орж байлаа. Вебийг бүрэн ойлголтгүй, сургуульд html-ийн хэдэн tag үзэж, аттрибутаар нь өнгө, фонт сольдог, CSS гэдгийг ойлгодоггүй, өргөн, өндөр, өнгө солихоос хэтрэхгүй, Javascript-ээр ганц хоёр мөр юм бичихээс өөр юм чаддаггүй байсан миний бие уг ажлаар л веб гэдэг зугтаж байсан зүйлд дүртэй болсон юм. Над их тус хүргэж байсан төслийн ахлах програмистдаа маш их баярлаж явдаг юм.

Анхалж сурч байгаа болохоор анхандаа CMS (Content Management System) хийлгүүлж байлаа. Мэдээ үүсгэх, мэдээний төрөл үүсгэх, зураг хадгалах, тамгалах гээд л жижиг сажиг ажлуудыг хийнгээ технологиудаа бага багаар гадарлаж эхэлж байлаа. Ингээд л эцэст нь хүнд харагдах хэсэг рүү орох ээлж боллоо.

2016/01/28

Үгийн эхний үсгийг том болгох PHP

ucfirst гэдэг функц оллоо. Гэхдээ кирилл үсэгт болсонгүй.
mb_convert_case($your_string, MB_CASE_TITLE, 'UTF-8');
Энэ функцээр болдог юм байна.