2010/10/31

Монголын төлөөх сэтгэл буюу Монголоо мартагсдыг монгол хүн гэх үү?



Монголоо мартагсдыг монгол хүн гэх үү? гэж би уншигч та бүхэнээс асууя. Дотроо бас нэгийг бодож л байгаа байх. Би яагаад энэ асуултаар гарчигласан нь бас учиртай. За тэгвэл дахиад асуулт асуучих уу? За гэсэн нь дараачийн догол мөрийг уншаарай. Үгүй гэсэн нь тэр мөрийг алгасаж болно шүү!

Монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Миний бодлоор монгол хүн гэдэг бол монголын төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг л хэлнэ гэж боддог. Тэр хүний гарал угсаа огт хамаагүй. Гагцхүү монголын төлөө гэсэн чин сэтгэл л түүнийг монгол гэдэг нэрийн дор оруулах болно. Энэ бол Монгол улсын иргэнээс өөр шүү. Анх Монгол улсыг байгуулахад янз бүрийн нүүдэлчин овог аймгууд нэгдэж Их Монгол улсыг байгуулж байсан. Тэрэн дотор Хиадын дайсан байсан аймгууд ч багтаж л байгаа. Гэхдээ тэд Их Монгол улсын төлөө гэх сэтгэлээр нэгдэж чадсан юм.


Монгол хүн монголыг мартаж чадах болов уу? Надад яасан их асуулт байнаа. Хэрэв чадна гэж бодож байгаа бол дээд талын догуураа зураастай догол мөрийг уншаад эргээд үргэлжлүүлээд уншъя. Уншчихсан бол үргэлжилье. 

2010/10/18

Миний Си хэл дээр бичсэн анхны тоглоом

Би эртнээс нэг тоглоом хийж үзэх юмсан гэж бодож явсан. Тэгээд яаж хийхээ сайн мэдэхгүй л байлаа. КтМС-д Компьютерийн График гэдэг хичээл байдаг. Тэр хичээл дээр хамгийн анх тоглоом хийж үзсэн. Delphi 7 дээр DelphiX (DelphiX гэдэг нь Delphi-г DirectX-тэй холбосон хэрэгсэл бий) гэдэг хэрэгслээр тоглоом хөгжүүлсэн. Анх компьютерийн тоглоом хийнэ гэхэд санаанд багтахгүй байсан ч хийнэ гэвэл хийдэг л юм билээ. Delphi гэдэг хэлийг ер мэдэхгүй байж шууд Delphi дээр тоглоом хийнэ гэдэг хэцүү зүйл байсан. Багш, би та нарт Delphi гэдэг хэлийг заах цаг байхгүй. Үзэх хичээлээ л буюу яаж тоглоом бичих вэ? гэдгийг л заана гэж хэлж байсан. Кодоо бичээд л ажиллуулах гэхээр баахан алдаа өгөөд л, юун дээр алдаад байгаагаа олохгүй, ямар ямар функц байдгийг ч сайн ойлгохгүй. Хэцүү зүйл зөндөө байсан шүү. Хичээлийн эцэст нэг тоглоом хийсэндээ их баяртай байдаг. Мөн тоглоом яаж хийх талаар жаахан төсөөлөл бий болсон.