2012/03/31

Mystery Case Files: Dire Grove


Энэ цуврал хамгийн их таалагдсан

MIPS 32 Ассемблер хэл: Компьютерын зохион байгуулалт, Ассемблер хэл

За, http://chortle.ccsu.edu/assemblytutorial/  энэ сайтаас орчуулж явахаар шийдлээ. Эхний хичээл Компьютерын зохион байгуулалт, Ассемблер хэл.

Компьютерын зохион байгуулалт (Computer architecture) гэж компьютерын дотоод эд ангиудын харилцан хамаарлыг хэлнэ.
Жинхэнэ ассемблер хэл (Pure assembly language) нь компьютерын процессор дээр хийгддэг үйлдлүүдээр програм бичдэг хэл юм. Жинхэнэ ассемблер хэлийг төдийлөн хэрэглэдэггүй бөгөөд програмчлахад арай хялбар болгосон ассемблер хэлээ өргөтгөсөн (extended) ассемблер хэл гэдэг.

Ассемблер хэл нь цэвэр процессороос хамаарсан хэл юм. Компьютерын дотоод зохион байгуулалт, командуудаа (instructions) мэдэхгүй бол програмчлах боломжгүй юм.

Процессоруудын зохион байгуулалт


Процессорын зохион байгуулалт гэж процессорын дотоод бүтэц, тэдгээрийн харилцан хамаарлыг хэлнэ.

Процессорын бүл (Processor family) бүр өөрийн гэсэн зохион байгуулалттай. Энэ зохион байгуулалт бүрд нь тохирсон ассемблер хэл гэж байдаг. Өөрөөр хэлбэл процессор бүр өөрийн гэсэн ассемблер хэлтэй гэсэн үг. Тиймээс ассемблер хэл сурна гэдэг нь тухай процессорынхоо дотоод зохион байгуулалтыг ойлгох шаардлагатай.

MIPS процессор

MIPS процессорын зохион байгуулалт нь сайн хийгдсэн. 1985 онд анхны MIPS процессор гарсан байдаг. MIPS нь компьютер хэрхэн ажиллаж байгааг ойлгоход их дөхөм процессор юм.

Дээд түвшний програмчлалын хэлээр програмчлалын хэлээр програмчлахад компьютерын зохион байгуулалтыг мэдэх шаардлагагүй байдаг бол ассемблер хэл дээр заавал шаардагддаг.

Машины үндсэн давталт (Basic Machine Cycle)

Ихэнх процессорууд энэ гурван үйлдлийг төгсгөлгүй давтдаг. Машины нэг давталт нь машины нэг команд (instruction)-ыг биелүүлдэг. Процессорын хурдыг нэг секундэд хэдэн машины давталттайгаар нь үнэлдэг. Жишээ нь процессорын хурд нь 2ГГц (2GHz~2 Гега Герц) гэвэл нэг секундэд процессор 2'000'000'000 машины давталтыг хийдэг гэсэн үг.    

Давт:
1. Програмын тоолуур (Program Counter) дахь хаяг дээрх командыг дууд
2. Програм тоолуурыг нэмэгдүүлэх
3. Командыг биелүүлэх
4. "Давт"-руу оч


Машины команд

 Машины команд нь процессорт битийн хэлбэртэй орж машины нэг үйлдлээр биелэгддэг. Жишээ нь MIPS процессор дээр 32 битийн хоёр регистрийг (регистр гэж процессорын битүүд хадгалах хэсэг) нэмэх машины команд нь:

0000 0001 0010 1011 1000 0000 0010 0000
ийм байна. Команд 32 бит байна. Бит бүр нь 0 юм уу 1 байна. Дээрх командыг 4, 4-н битээр бүлэглэсэн байгаа ч процессортоо бол ямар ч зайгүй дараалсан 32 бит байна.

Ассемблер хэлний код

Процессор бүрд өөрийн гэсэн машины командын хүснэгт гэж байдаг. Үүнийг мэдэхгүйгээр машин командыг ойлгож чадахгүй юм. Дээрх баахан тэг, нэгийг ойлгож байна уу? Би л лав үгүй. Тэр командын хүснэгтийг мэддэг байлаа ч машины командыг бичих тун хэцүү юм. Бөөн л тэг нэг бичнэ л гэсэн үг шүү дээ. 

Тэгвэл ассемблер хэлэнд машин команд бүрд харгалзсан код байдаг. Тийм болохоор ассемблер хэл нь машин хэлнээс илүү амархан бичигддэг юм. Энэ дээрх машин командын ассемблер код нь:
Машин командАссемблер хэлний код
0000 0001 0010 1011 1000 0000 0010 0000 add $t0,$t1,$t2

Одоо арай ойлгомжтой болж байна уу?
Энэ команд нь: $t1, $t2 гэсэн хоёр регистр дэх тоог нэмээд $t0 гэсэн регистрт хадгалж гэж байна. Ассемблерын кодоос машин команд руу хөрвүүлэгчийг ассемблер (assembler) гэдэг.

2012/03/28

2012/03/24

MIPS 32 процессорын ассемблер хэлийг ХАМТДАА сурцгаая!

За, КТМС-д Компьютерын зохион байгуулалт, ассемблер гэдэг хичээл дээр анх MIPS процессорын ассемблер хэлийг үзэж байсан. Гэвч муу монш чинь бүгдийг нь таг мартчихсан байна. Тэгээд сэргээдэг юм бил үү? гэж бодоод, нэг сэргээж байгаагийнх бусадтайгаа хуваалцъя гэж бодлоо.

Intel юм уу? AMD процессорын ассемблер хэлийг суръя гэсэн чинь ямар хэцүү юм бэ? Тиймээс MIPS-ээ эхлээд сурахаар шийдлээ.


Надтай хамт байгаа бол эхлээд програмаа суулгая. Бидэнд тийм хийсвэржүүлсэн програм хэрэг болох юм. Учир нь бид жинхэнэ MIPS процессор дээр програм бичихгүй харин Intel юм уу AMD процессор дээрээ MIPS процесс дээр програмчилж байгаа юм шиг байлгах програм хэрэгтэй юм.

Эндээс QtSpim гэсэн програмыг тат http://sourceforge.net/projects/spimsimulator/files/
Windows дээр суулгах нь Windows гэснийг нь, Linux дээр суулгах нь Linux гэснийг нь. Windows дээр суулгахад асуудал байхгүй. Харин Linux дээр суулгах гэж байгаа бол тэр deb файлаа татаад суулгахгүйгээр задлах хэрэгтэй.
Задарсан хавтаст нь DEBIAN, usr гэсэн хоёр хавтас бий. usr/bin хавтас дотор qtspim гэсэн програм бий. Тэрийг ажиллуулахад л болно.

Тэгээд ажиллуулахад нэг ийм цонх гарах нь байна.

Нэг програм бичиж туршиж үзье.
8-р регистрт 5 гэсэн утга олгоод, 9-р регистрт 6 гэсэн утга олгоод 10-р регистрт нь энэ хоёрын нийлбэрийг хадгалах програм бичье.
Windows дээр notepad-аа нээгээд, Linux дээр нэг text editor програмаа нээгээд

main:
ori   $8, $0, 5
ori   $9, $0, 6
add  $10, $8, $9

2012/03/23

Flashgot + Axel = MyAxel дээрээ шинэчлэлт хийв

Өмнө нь хэрхэн Галт үнэг (Firefox)-ын миний хайрт Flashgot нэмэлт дээр алдарт Axel татагчийг gnome-terminal-тай холбох тухай оруулж байсан. Флашгот(Flashgot) дээр хүссэн Интернет Татагчаа оруулах.

Тэгтэл бас нэг асуудал байсан юм. Юу вэ? гэвэл бидний үүсгэсэн бүрхүүл кодоо ажиллуулахад файлаа татаж дуусаад л манай терминал гарчихдаг байсан юм. Ядаж надад татаж дууссаны дараа баталгаажуулалт хэрэгтэй ш дээ. Эсвэл алдаа өгөөд гарчихсан ч юм бил үү? Юутай ч файл татаж дуусаад гардаггүй байлгамаар байгаа юм. Тэгээд нэг шийдэл байна. Энэ бол gnome-terminal-ын тохиргоог өөрчлөх. Энэ нь gnome-terminal-ыг сүүлийн командыг биелүүлсэн ч терминалыг гаргахгүй (exit) байлгах юм. Энэ тохиргоог хийвэл манай дээрх асуудал шийдэгдэнэ.

Гэвч сайныг дагаад саар гэгчээр тэр тохиргоог хийхээр gnome-terminal маань exit гэсэн гарах командыг хүлээж авахгүй болчихдог юм байна. Аргагүй ш дээ гаргахгүй байлгах тохиргоо хийчихсэн юм чинь. Тэгээд энэ тохиргоонд нэг л сүжиггүй хуучнаар нь л байлгаад байлаа. Хүсвэл тэр тохиргоог харуулъя л даа.

Gnome-terminal-ынхаа Edit->Profile Prefrences->Title and Command-ны When command exits гэсэн унждаг цэсээс Hold the terminal open гэдгийг сонгоно. Монголоор нь бол

Chromium үйлдлийн системийг VirtualBox дээр суулгах

Хааяа янз бүрийн оролдож үзмээр санагдаад хорхой хүрэх юм. Энийг ч үзмээр, тэрийг үзмээр. Тэгээд өнөө Гүүгэл (Google) ахын үүсгэсэн нээлттэй эхтэй төслүүдийн нэг болох Хром Үйлдлийн системийг сонирхохоор шийдлээ. Гүүгэл ах энэ нээлттэй хөгжүүлэгдэж буй Chromium OS-ээсээ Google Chrome OS гэсэн нөхрийг гаргаж Chromebook гэдэг зөөврийн тооцоолуур (notebook) дээр гаргасан юм байна. Google Chrome OS нь ердөө нээлттэй эхтэй биш Chromium OS-ээс удамшсан. Тийм болохоор ялгаагүй юм л даа. Chromium-ын тэмдэг нь цэнхэр, саарал өнгөтэй, харин Google Chrome-ийнх гоё улаан, цэнхэр, ногоон өнгөтэй. Өөр онцын ялгаа байхгүй юм.

Chromium OS нь өнөө алдарт Linux-ын цөм (kernel) дээр эхтэй юм. Гэхдээ нэг сонирхолтой зүйл бол ерөөсөө ганц л веб хөтөч л байдаг. Тэр ганц веб хөтөч л бүгдийг хийнэ. Унтраах, гарах гээд л бүх команд товчууд веб хөтөч дээрээ. Бичиг баримтууд үзэж засахад Google Docs ажиллана. Ерөөсөө та веб хөтөч дээр бүгдийг хийнэ. Ганц чухал зүйл бол та нетгүй бол энэ үйлдлийн системийг ерөөсөө ашиглаж чадахгүй, угаасаа үйлдлийн систем нь ч таныг оруулахгүй. За, юутай ч сонирхолтой л үйлдлийн систем. Туршиж үзмээр байвал одоо хийсвэрээр үүсгэцгээе.

Эхлээд http://chromeos.hexxeh.net/ эндээс та шууд VirtualBox-ын хатуу диск файлыг татаж авна.

Дараа нь VirtualBox дээрээ тохиргоогоо хийцгээе. VirtualBox-оо ажиллуулаад New товч дээр дарна. Тэгээд Next товчийг дарна.

2012/03/19

math.h-тай нэг сайн муудалцав

Удахгүй шалгалт болох гээд байдаг. Харин би гэдэг хүн хийх юм олдохгүй дэмий энэ тэр ухаж явж байгаад програмчлалын бодлого боддог ч юм бил үү гээд оролдож суулаа. Тэгээд Си дээр програмаа бичсэн чинь алдаа өгөөд байдаг юм байна. Юу вэ? pow, ceil гээд л math.h-ын функцүүдэд алдаа өгөөд болдоггүй. Би ч бүүр Си хэлээ мартаж дээ гээд сэтгэлээр унаад байтал Гүүгэл ах надад яаж аргалах аргыг зааж өгөв.

Миний бичсэн жишээ програм:
//test.c
#include <stdio.h >
#include <math.h >

int main()
{
    int a = 2, b = 3;
    printf("%lf", pow(a, b));
    return 0;
}

-----------------------------
$gcc  test.c
... гэж хөрвүүлэх гэвэл

/tmp/cciJ1Fht.o: In function `main':
test.c:(.text+0x21): undefined reference to `pow'
collect2: ld returned 1 exit status

гэсэн алдаа өгч байна.

----------------------------------------------


Засахдаа

$gcc test.c -lm

гэж math-ын сантай холбож өгөх ёстой юм байна л даа.
Одоо тэгээд үүссэн програмаа ажиллуулбал
$./.a.out
8.000000

Дээрхийг Eclipse IDE дээр тохируулахдаа:

Mystery Case Files: Prime Suspects


Хэрэв Windows 7 дээр ажиллуулахад алдаа өгвөл MCF:Huntsville дээр хийсэн шиг тохиргоог хийгээрэй.

Mystery Case Files: Hunstville

MCF-ын цувралыг нэг нэгээр нь тавьж эхэллээ.

2012/03/18

Сэтгэлд хүрсэнгүй Mystery Case Files 8

 MCF буюу Mystery Case Files. Энэ тоглоомд би дуртай. Бүүр эхний цуврал болох MCF:Huntsville-гээс авахуулаад бүх цувралд нь дуртай. Нуусан объектыг өгсөн үгээр нь хайж олж толгой гашилгасан оньсон тоглоом, бодлогуудыг бодох би дуртай. Гэвч ноднингоос хүлээж байсан Mystery Case Files 8 буюу Escape from Ravenhears үнэхээр сэтгэлийг минь гонсойлголоо. 

Эхний хоёр цуврал болох Huntsville, Prime Suspects хоёр нуугдсан зүйлийг (hidding object) олох тоглоомуудаас миний хувьд анхдагч байсан юм. Үнэхээр сонирхолтой байлаа. Мэдэхгүй үгээ толиноос хараад л. Заримдаа бүүр гэрээрээ тоглодог байлаа. Би толиноос үг хайна, бусад нь дэлгэцээс объектуудаа хайна. Үгийн олон утга бүрийг тоглоомдоо шингээж оруулсан учир тоглоомыг бас хөөрхөн хүндрүүлнэ. Жишээ нь bat гэдэг үг байхад л нэг утга нь сарьсан багваахай байхад нөгөө утга нь цохиур гэсэн утгатай. Үхтлээ сарьсан багваахай л хайгаад байсан, бүүр аргаа бариад хүчээ хэрэглэсэн чинь бейсболын цохиур ч байх шиг.     

Монгол эр хүн та хаана байна

Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот монгол эр хүн хаана байна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна
Хазаар даран тэмүүлсэн хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын минь сүлдэн тэнгэр халх эр хүн та хаана байна
Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Оддын доор хайр шивнэлдсэн
Орон монголын минь халуун ураг
Омголон зантай монгол эр хүн та хаана байна
Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр
Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
Үнэнч амрагын харцанд нялх унага шиг номхордог
Үг нь хатуу монгол эр хүн хаана байна аа та
Ган дөрөөн дээр ээтэн гутал жийж
Гадаад далайг хүлгийн шандсаар туулж
Галав ертөнцөд өөрийн түүхийг бүтээсэн
Гартаа илд барьсан өвгөдийн удам эр хүн та хаана байна аа
Цал буурал аавынхаа үгэнд хүмүүжсэн хүү
Цагаан сэтгэлт ээжийнхээ хайранд өссөн үр
Царайлаг монгол бүсгүйн харцыг булаасан эр
Цовоо хонгор үрийнхээ сэтгэлд мөнхөрсөн эцэг эр хүн та хаана байна
Холын холоос шижирдэх алтан нарны цацраг
Хөх огторгуйд нумрах шинэ солонгын өнгө
Хосоор амьдрах тавилангийн үл тасрах багана
Ханат өргөө гэрийн хойморт залрах шүтээн
Эр хүн та хаана байна
Асгат өндөр сарьдагын оргилд гөрөөлсөн анчин
Ариун тулгат төрийн голомт түшсэн түшээ
Цэцэн буу мөрлөж нүд цавцаагүй хилчин
Цагийн саалтанд мөхөөгүй алтан ургын залгамж эр хүн та хаана байна
Бөртэ чонын уянгат улилтын үргэлжлэл
Богд Чингис хааны удам залгасан ураг
Хатан Мандухай эхийн хэвлийд торнисон үр
Хатан зоригт монгол эр хүн та хаана байна
Зовсон ч жаргасан ч нулимсаа үзүүлдэггүй
Зориг зүрх тэсвэр тэвчээр чинь хаана байна
Цуснаасаа үнэтэй нулимсаа үзүүлдэггүй
Цөхөрч үзээгүй сэтгэлийн хат чинь хаана байна
Эрдүү цээлхэн хоолойгоороо
“Эр бор харцага”-ыг аялаж
Нүд алдам цэнхэр талыг уяраасан
Нүдэндээ хорвоог шинжсэн ухаан чинь хаана байна
Эр хүн таныг эр хүн би хайлаа
Энэ нийгмийн талбараас эрэл тавьж сурлаа
Эрсэн олзоо эндээс би оллоо
Элэг зүрх хоёртоо өөрийн эрхгүй харамслаа
Хөх толбот монгол эр хүнийг
Хотын гудамжнаас олсонгүй ээ
Өргөн цээжтэй ханхар эрийг
Өмссөн хувцаснаас нь би олсонгүй
Уртын дуугаа аялсан эр хүнийг
Уусан архиных нь лонхноос оллоо
Эрэл сурал болсон эр хүнийгээ би
Эрүүлжүүлхийн өмхий өрөөнөөс оллоо
Тал дүүрэн бэлчих сүргийн эзнийгээ би
Таг харанхуй траншейн дотроос оллоо
Зориг зүрхтэй монгол эр хүнийгээ би
Засаг эцгийн зовлон дотор би харлаа
Нулимсаа үзүүлдэггүй эр хүнийг би
Нус нулимсандаа хутгалдаж уйлж байхыг нь харлаа
Аугаа дайчин явсан өвгөдийнхөө удмыг
Агаар чийггүй мөрдөн дотор би үзлээ
Цагтаа өвдөг дээр нь сөгдүүлж явсан монгол эр хүн
Царай алдан харийн нутагт боол болсныг үзлээ
Амьдралын төлөө хүний нутгийг зорисон эр хүний
Ард нь үлдсэн авгай хүүхэд нь ядарч гуниглахыг би үзлээ
Аль эртний африк тивийн боолын нийгэм шиг
Ажлын хүндийг нь нугалдаг хар арьст хүмүүс шиг
Монгол эр хүнийг минь бэлэгний морь шиг үнэлж
Махан бие, эрүү шүд, чийрэг чадвараар нь шинжиж
Бойнд явуулдаг тарган адуу шиг харьцаж
Боол болгохоор хүний нутаг руу зөөж байхыг харлаа
Гадаадад ажиллах хүч гаргах нэрийдлээр
Гал цогтой монгол эр хүнийг минь аваад явчихыг үзлээ
Холын холоос гүйх унаган хүлэг морь шиг
Хүн хүний нутгаас амьд ирсэн эр хүнийг
Хөлс хүчээр зүтгэж олсон хөрөнгө нь
Хөндүүрлэж өвддөг зүрх, эрүүл бус бие нь болохыг л үзлээ
Ойн согоо шиг бүсгүйн халамжит ханийх нь өвөрт
Орон хөнжил дотор нь харийн хөгшин Ли овогт орж
Харийн хүнд өврөө нээж үзээгүй хатан эхийн сэтгэлийг
Халх хүүхэн умартаж бөгсөөрөө амьдрахыг үзлээ
Морин дэл дээр хийсч явсан эр хүн
Машин тэргэнд хүүхэд шиг дурлаж
Мал харахаараа айж зугатаадаг
Маяг ихтэй монгол залууг өрөвдлөө
Хүдэр чийрэг гартаа илд барьж явсан монгол эр хүн
Хүүхэн шиг сүмбэн цагаан хуруутай болж
Хуримын бөгж нь мулталч унахыг би үзлээ
Өргөө цагаан гэрийнхээ хойморт
Өлгий дотроо сүүл хөхөж өссөн эр хүн
Өөх иддэггүй холестрин ихтэй гэж
Өөлж маяглаж байхыг хараад үнэндээ би гутарлаа
Алд биеэ алжаахаас айхгүй
Ахуй төрдөө зүтгэж явсан эр хүн
Ард түмэн байтугай хоёрхон алхмын цаадахыг харахгүй
Авилгалд живээд арчаагүй царайлахыг нь би үзлээ
Царайлаг монгол бүсгүйг гуйж биш гуйлгаж явсан эр хүн
Царай алдан гуниглаж уйлж явахыг нь хараад
Цөхөрч үзээгүй эр хүний минь тэсвэр тэвчээр
Цагийн саалтанд үгүй болсоныг мэдэрлээ
Харамсаж байна аа би
Өөхөнд ороовч нохой тоож идэхгүй
Өвсөнд хучивч үхэр тоож зажилахгүй
Өлбийсөн амьтад үр хойч минь болохвий гэсэн
Өгээдэй хааныхаа холч ухааныг аргагүй би биширлээ
Хайж сурсан эр хүнээ би
Хар архины лонхон дотор нь би харлаа
Харь орны боолын хөдөлмөрөөс оллоо
Харанхуй зовлонгийн хашаан дотор үзлээ
Эрээд сураад байсан монгол эр хүнийгээ би
Энэ нийгмийн амьдралаас би оллоо
Элэг зүрхэндээ өөрийн эрхгүй харамслаа
Монголоо танихгүй, морь унаж чадахгүй
Морин хуур тоглохгүй, монгол бичигээ мэдэхгүй
Харь орны англи хэлийг хагас дутуу залчисан
Хүүхэн шиг эр хүйстнийг харин би ихийг үзлээ
Сайхан эр хүн ховордсон гэдгийг
Санаа бодлоосоо нэхэн асууж
Салхи исгэрсэн хүйтэн шөнө
Сүнстэй хамтарч энэ шүлгийг бичвээ би.

Минж боржигон овогт Батсайханы Баттөгс

2012/03/17

Dead Island тоглоомыг Steam-гүй онлайн Lan-аар тоглохуй


За, нэг ийм тоглоом тоглож дуусгалаа. Lan-гаар тоглодог гээд баясаад татсан чинь өнөөх гайтай Steam гэдэг ахгүй бол болохгүй гээд донгосоод байдаг юм байна. Үхтлээ нетээр хайлаа ерөөсөө болж өгдөггүй. Энийг тат л гэнэ, тэрийг суулга л гэнэ, сүүлдээ бүүр цөхрөөд...

Тэгсэн явж явж нэг сайт оллоо. Нэмэлт суулгац нь гээд 1 гига шахуу юм байх юм. Тэгээд л ямбий нетээрээ салгануулаад татаад бүтэн өдөржин юм боллоо. Тэгж тэгж нэг юм болгож найзтайгаа холбогдож чадлаа. Арга нь

2012/03/16

Gosick хүүхэлдэйг Ubuntu дээр бөөнөөр нь татах


Gosick анимег гоё гоё гэж сонсож байсан учраас үзэхээр шийдлээ. Тэгээд нэг Animax-ын mediafire дэх хавтсыг оллоо. Тэгээд нэг нэгээр нь тэр татах гэсэн товчийг дарахаас залхуу хүрээд нэг жижигхэн нэг нэгээр нь татдаг бүрхүүл код бичээд ажиллуулаад бүгдийг татаад авчихлаа шүү. Одоо үзэх л дутуу байна даа. Сонирхож байгаа бол бүрхүүл кодоо тавилаа.

2012/03/10

Сонгинон рүүтэр (Tor)

Энэ удаа Сонгинон рүүтэр буюу The Onion Router (Tor) гэдэг юмны тухай хагас хугас мэдсэн зүйлээ хуваалцъя.

Би Нүүрний Ном гэдэг нөхөртэй салах ёс гүйцэтгээд байсан чинь Жиргээ гэдэг нөхөр гараад ирэх юм. Тэгээд нэг жиргэх гэсэн чинь манай интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага маань энэ Жиргээ гэдэг нөхрийг хаачихсан юм байна. Тэгээд жиргэх өнгөрлөө гэсэн энэ сонгинон нөхөр тусалж өглөө. Одоо энүүгээр л жиргэх боломжтой болоод байна.

Ер нь бол Anonymity Online гэсэн уриатай. Интернетэд өөрийгөө үл танигдахаар ороход мөн чанар нь оршиж байгаа юм. Хувийн эрх энэ тэр олон зүйлээ хамгаалахын юм байхаа.

Энэ нөхрийг Америкийн Нэгдсэн Улсын Тэнгисийн Хүчний Судалгааны Лабораторид засгийн газрын сүлжээг хамгаалах зорилгоор хөгжүүлж эхэлсэн юм байна. 

Лав л ажиллуулсны дараа миний IP хаяг өөрчлөгдсөн байдаг. Өөрөөр хэлбэл дэлхийн нөгөө өнцгөөс нет орж байгаатай л адилхан байдаг юм уу даа. За, нэг ингэж нэг хэрэглэгч нөгөөтэйгөө холбогддог бололтой.