2012/06/30

Машин жолоодсон хоёр дахь зүүд минь


2012/6/30

Амьдралдаа машин барьж үзээгүй хүний хоёр дахь машин жолоодсон зүүд.

Ээж дэлгүүр орохоор гарав. Ээжийн машинд хоёр бага дүү, бид гурав үлдлээ. Тэгээд л ээжийг ирэхийг хүлээж байна. Хэсэг хугацаа өнгөрлөө. Ээж ч хоёр гар нь дүүрэн орж ирэв. Тэгтэл машинаа дотроос нь цоожилчхож. Бага дүү тэгсэн гэнэт машины хааз дээр очоод гишгэчихдэг байна шүү дээ. Машин яваад өглөө. Яаж байгаа юм бэ? Болдоггүй юм гээд би дүүгээ болиулахад машин зогслоо. Тэгсэн дүү дахиад дарчихлаа. Тэгсэн жалга уруу доошоо яваад өглөө. Гар тоормосыг нь дээш нь доош нь болгоод ер зогссонгүй. Ээж дээр үлдэв. Тэгээд би жолоочийн суудал дээр суулаа. Үрүүлийг нь мушгиад байсан дээшээгээ гарч байна шүү. Тэгээд хоёр дүүгээ буулгалаа. Тэгсэн машин өөрөө яваад эхэллээ. Тоормос нь хаана байна аа? гээд л хайгаад байсан чинь олдоггүй. Хажуугийн сандал уруу өнгийсөн чинь доор нь конс, хааз, тоормос гурав нь байж байна. Юу вэ? гээд харсан чинь жинхэнэ жолоочийн суудал нь хажуугийн суудал байна. Харин миний суудлын урд нь харин зүгээр үрүүл залгачихсан байна. Тэгээд би суудлаа гялс солилоо. Тэгсэн эгээд нөгөө жалга уруугаа буучхаж. Ядаж байхад нөгөө жолоочийн суудлыг нь буруу харуулаад эргүүлээд тавьчхаж. Тэгээд буцаагаад эргүүлэх хөшүүргийг нь хайлаа. Нөгөөдөхийг нь татаад арай гэж зөв харууллаа. Гадаа бүрэнхий болж байлаа.

2012/06/25

Бухимдал

Энэтхэгийн хүнд суртал сөнөтүгэй! Өнөөдөр бүүр бухимдаж үхэх нь ээ. Цагдаагийн бичиг авах гэж бөөн юм болох юм. Хар мянган цаас, гарын үсэг, тамга. Үүний хуулбар, түүний хуулбар хэрэгтэй, захиа бич... ааааааа ... үстэй толгойгоо зулгаамаар байна....

Сургуулийн тодорхойлолт авах гэж л эхлээд сургуулийн хичээлийн эрхлэгчид тодорхойлолт хүссэн захиа бичиж өгнө. Өнөө хичээлийн эрхлэгч нь цагаа тулахаар олдохгүй. Арай гэж захиагаа уншуулна. Нөгөөдөх нь захиан дээр хоёр гуравхан үг бичээд сургалтын алба дээр оч гэнэ. Сургалтын алба дээр захиагаа өгнө. Сургалтын алба нь маргааш ирж тодорхойлолтоо ав гэж хэлнэ /Үргэлж тэгж хэлдэг/. Маргааш болоод очихоор юу ч бэлэн биш. Ширээний мухарт үнгэгдэж нугарсан миний захиа л байна. "Тодорхойлолтоо авъя" гэхээр "Түр байж бай!" гэнэ. Хүлээгээд л байна, хүлээгээд л байна. Нэг мэдсэн миний тодорхойлолт гарах агаарт замхарсан мэт үгүй болсон, хүмүүс нь шал өөр юм хийчихсэн байна.