2012/12/30

Хийсэн, хүсээгүй үр дүн

Өнөөдөр 12-р сарын 30. Дөнгөж сая 26 ангитай япон цуврал хүүхэлдэйн кино үзэж дуусгалаа. Юуны төлөө үзсэн юм бол? Юунд хэрэгтэй гэж үзсэн юм бол? Миний хариулт бол зүгээр л би үзэхийг хүссэн…

Амралт дуусаж байна. Шинэ он гараад л хичээл эхэлнэ. Миний амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ. Би өөрийн хийж чадах хэмжээнд хүссэнээ хийнэ. Эндээс таашаал авна. Гэхдээ хүн таашаал авах гэж амьдардаг гэж үү?

2012/12/25

Нэргүй

Төрөх үхэхийн завсарт
Нэгийг бодож хоёрыг тунгаа.
Харанхуй харгуйд
Гэрэлт зулаа асаа.
Төгсгөл үгүй мэдлэгт
Нэгэн сэтгэлээр шамд.
Зөрүүг зөвтгөлгүй
Зөв бурууг нь ялган цэгнэ.
Ухаанаа бодлоо хиртүүлэлгүй
Саруул цэлмэг байлга.
Хүн бүр нь зөв аж
Хүний улс нь зөв байдаг
Хүн бүр нь мэдлэгтэй аж
Хүчирхэг улс нь цогцлох буй.

2012/12/21

Мацаг барьсан гурван өдөр


Өмнө нь ер мацаг барьж байсангүй. Дүйцэн өдөр мөдрөөр л хааяа гэрээрээ цагаан хоол иддэг байснаас огт юм идэхгүй байж байгаагүй. Тэгээд хоолоо сойхоор шийдэв. Зорилго нь хоолоо сойход ямар мэдрэмж төрөх, өлсөх мэдрэмжээ даван туулах, биеэ цэвэршүүлэх, 2012-12-21…

Эхний өдөр:

2012-12-17-ны өглөөнөөс мацаг эхлэв. Өлсөх мэдрэмж их төрсөн. Өдөр болоход өлсөх мэдрэмж буурсан. Найзууд маань миний тэвчээрийг шалгаж өдрийн хоолоо их л тамшаалж идэцгээнэ. Гэхдээ би төлөв байлаа. Хоолны үнэр авахад шүлс их ялгарч байсан. Гэхдээ хоол идэх дур багассан байсан. Оройноос эхлээд толгой жаахан өвдөж эхэллээ. Шүдээ угааж байгаа ч амнаас эвгүй үнэр гарна. Ходоодноос болж байгаа бололтой. Дайран дээр давс гэгчээр толгой өвдөж байсан ч шөнийн 3 цаг хүргэчихлээ. Толгой өвдсөн нь одоо бодоход тархи хангалттай тэжээлээ авч чадахгүй болсноос байх.

Хоёр дахь өдөр:

2012/12/14

Weather Indicator дээр гарсан асуудал

Үбүнтү 12.10 дээр Weather Indicator-д маань байршил оруулж болдоггүй. Тэгээд нетээс засах аргыг нь оллоо.

sudo gedit /usr/bin/indicator-weather

… гэсэн командыг өгөхөөр python дээр бичсэн код гарч ирнэ. if (yahoo_woeid_result['ResultSet']['Error'] != 0)мөрийг хайж олоод сүүлийн 0-ийг '0' болгох юм. Өөрөөр хэлбэл:

 if (yahoo_woeid_result['ResultSet']['Error'] != '0'

Тэгээд файлаа хадгалаад гаргана.  

2012/12/10

SPOJ: ХБЕХ бодолт

Common Lisp хэл дээр маш хялбар бодож болж байгаа болохоор тавилаа.

http://www.spoj.com/CSMS/problems/CSMS0090/

(defun mine (n)
     (if (> n 0)
         (lcm n (mine (1- n)))
         1))
(print (mine (read)))

SPOJ: Шүүгч бодлогын бодолт

http://www.spoj.com/CSMS/problems/TOP0002/

Бодолтын тайлбар:

Team гэдэг struct үүсгэж байгаа юм.
Symbol - багийн тэмдэг
point - багийн оноо
number - багийн гишүүдийн тоо
sixth - 6 дахь гишүүний байр

str гэдэгт оролтын тэмдэгт мөр орно.
34-р мөрд n ширхэг Team-г санах ойд нөөцөлж авна. calloc функ ашигласан учраас нөөцлөгдсөн санах ойн утга бүгд 0 болно. Тиймээс symbol, point, number, sixth бүгд 0 гэсэн утгатай болох учир утга олгох шаардлагагүй.
35-р мөр дахь давталт тэмдэгт мөрийг эхнээс нь төгсөх хүртэл нэг нэг тэмдэгтээр давтана. Тэгээд үүссэн n ширхэг Team-дээ утгуудаа хадгална. Баг 6 гишүүнтэй бол зургаа дахь гишүүний оноог sixth дээр хадгална.

47-р мөрд багуудаа эрэмбэлж байна. Selection Sort ашигласан болно. Үндсэн гол нөхцөл шалгах үйлдлээ diff_teams (11-р мөр) гэсэн функцээр илэрхийлж байгаа. Хоёр багийн 5-аас олон гишүүнтэй нь бага. Хоёулаа 5, оноо нь тэнцүү бол symbol-ын зөрөөгөөрөө, хоёулаа 6 гишүүнтэй, эхний тавынх нь оноонууд нь тэнцүү бол 6 дахь гишүүний оноогоор, хоёулаа 5-аас бага гишүүдтэй бол онооны зөрүүгээр тооцно.

60-р мөрд эрэмбэлсэн багуудынхаа symbol-г хэвлэнэ.

 1
 2
 3
 4
 5
 6
 7
 8
 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
#include <stdio.h>
#include <stdlib.h>

typedef struct Team
{
    char symbol;
    int point;
    int number;
    int sixth;
}team_t;
int diff_teams(team_t *team1, team_t *team2)
{
    if(team1->number >= 5 && team2->number < 5)
        return -1;
    else if(team1->number < 5 && team2->number >= 5)
        return 1;
    else if(team1->number == 5 && team2->number == 5 && team1->point == team2->point)
        return team1->symbol - team2->symbol;
    else if(team1->number > 5 && team2->number > 5 && team1->point == team2->point)
        return team1->sixth - team2->sixth;
    else
        return team1->point - team2->point;
}

int main()
{
    char str[51];
    int n;
    int i, j;
    team_t *team;
    team_t *current_team;
    scanf("%d", &n);
    scanf("%s", str);
    team = (team_t*) calloc(n, sizeof(team_t));
    for(i = 0; str[i] != '\0'; i++)
    {
        current_team = team + str[i] - 'A';
        if(current_team->symbol == 0)
            current_team->symbol = str[i];
        current_team->number++;
        if(current_team->number <= 5)
            current_team->point += i + 1;
        else if(current_team->sixth == 0)
            current_team->sixth = i + 1;
    }
  
    for(i = n - 1; i > 0; i--)
    {
        team_t max_team = *team;
        int maxi = 0;
        for(j = 1; j <= i; j++)
            if(diff_teams(&max_team, team + j) < 0)
            {
                max_team = *(team + j);
                maxi = j;
            }
        *(team + maxi) = *(team + i);
        *(team + i) = max_team;
    }
    for(i = 0; i < n; i++)
        if((team + i)->number >= 5)
        printf("%c", (team + i)->symbol);
    return 0;
}

Mystery Case Files 9: Shadow Lake


Mystery Case Files-н цувралуудад нугасгүй хүн дээ, би. Гэхдээ үүний өмнөх цуврал болох MCF: Escape from Ravenhearst бол надаа л лав таалагдаагүй. Хамгийн их таалагдаагүй нь үгээр хайдаггүй болгосон нь гээд өмнө нь дурдаж байсан. http://tsetsee-life.blogspot.in/2012/03/mystery-case-files-8.html

Яалт ч үгүй надтай адил шүүмжлэлд Big Fish-ийхэн өртсөн байх л даа. Дараагийн ангидаа буцаагаад үгээр хайдаг болгосон байсан. Тэр нь их таалагдсан. Гэвч үгээр хайхдаа эхний ангиудаа бодвол их бүдүүн баараг болсон байсан. Өмнө нь яг онож дардаг байсан бол сүүлийнх дээрээ бол бараг тэр хавьцаа нь дарахад олсноор тооцож байх юм.

2012/12/08

Зүүд: Манж Чин улсад Hitman...

Ойрд их зүүдэлж байх чинь ээ.

Би нарийн нарийн гудамжтай хөх тоосгон, гурвалжин оройтой байшингуудтай газар байна. Харанхуй шөнө би нэгэн хүнтэй ярьж зогсоно. Яг юу өмсөж зүүсэн нь харанхуйд сайн харагдаагүй ч би Хятад хүн гэдгийг нь мэдэж байлаа. Тэр хүн над хэлж байна. Монголоор л хэлчих шиг болсон. Лав л би ойлгож байна.
- Наад их хаалгаараа хуурамч нэрээр ороод ... хүнийг алах ёстой гэнэ. /Ээ, базарваань гэж/
Би ч хэлснийг нь их ойлгосон бололтой шиг. Цаашаа харсан нээх өндөр хэрэм байх бөгөөд нэг тоом хаалгыг нь зөндөө манж цэргүүд хамгаалж орж гарч байгаа хүмүүсийг бүртгэж байна. Дотор нь бас нэг хот байгаа гэнэ шүү. Би ч тэр хаалга уруу очлоо. Өөрийгөө харсан Хятад хувцас өмссөн байх юм. Тэгээд нэг хуурамч нэр хэллээ. Лий юу ч гэнэ үү? Нэг манж түшмэд нь тэр нэрийг бичиж авлаа. Би хаалгаар орлоо.

Дөрвөн мөрт

Хамарт зөвшөөрөлгүй орсон үнэр
Ходоодны бослогыг эхлүүлэв.
Тархины тэмцэл улам даамжрах нь
Тэр өдрийг (7/1) санагдуулна.

2012/12/07

Зүүд: Эртний Японд би

Би Японы нэг тосгонд байна. Байшингууд нь гурвалжин дээвэртэй; дээр үеийн. Хүмүүс нь ч дээр үеийн хувцастай. Эмэгтэйчүүд нь нүүрээ гурилдаж кимоногоо өмсчихсөн байна. Минийх гэсэн цэргийн ногоон хувцастай. Би чухам яагаад тэнд байгаа нь бүү мэд. Нэг байшинд орлоо. Баруун зүүн талд нэг нэг гулсдаг хаалга байна. Яагаа вэ? Нөгөө цаасан цонхтой, дээр үеийн Японы. Баруун талын хаалгыг онгойлголоо. Нэг хүн өвдөг дээрээ суугаад цай ууж байна. Толгойн ихэнх үсээ хусаж жаахан үс орой дээрээ үлдээснийг харвал самурай бололтой. Нэг зүйл миний толгойд гялс орж ирлээ. Тэр бол "Энэ хүнийг хамгаал!". Би байшингаас гарлаа. Гадаа дайн болсон аястай, нэг л баргар. Эргэн тойрноо харвал тосгон хотгор газар байх юм.

Би буцаад байшинд орлоо. Баруун талын хаалга уруу дөхөж байтал цаасан хаалганд нэг сүүдэр харагдана. Нэг л биш мэт санагдаж хурдан хаалгыг онгойлготол миний хамгаалах ёстой гэсэн хүн маань алуулсан байна.

2012/12/04

Библи - Харь гарагийнхан


Библи уншиж яваад сонин этгээд юм үзэх юм дээ. Өнөө харь гарагийн хүн гэдэг чинь тууж явна.

Ишлэл:

Езекиал
  
1. Гуч дахь жилийн дөрөвдүгээр сарын тавны өдөр намайг Хебар голын дэргэд цөлөгдөгсдийн дунд байсан үед тэнгэр нээгдэж, би Бурхны үзэгдлүүдийг үзэв.
3. (… Хебар голын дэргэд Бузын хөвгүүн тахилч Езекиелд ЭЗЭНий үг тодорхойгоор иржээ. Тэнд ЭЗЭНий мутар нь түүний дээр ирэв).
4. Намайг харж байхад, харагтун, умардаас салхи, шуурга үргэлжлүүлэн урагш гялбах галтай асар том үүл ирж байсан. Түүнийг тойрон хурц гэрэл байж, голд нь гал доторх улайссан төмөр мэт нэгэн зүйл байв. 5. Түүн дотор дөрвөн амьд биетэй төстэй дүрс үзэгдсэн. Тэдний дүрс нь энэ байв. Тэд хүмүүний дүрстэй байв.