2015/11/15

Ubuntu-д Firefox Developer Edition-г Firefox-оос тусад нь суулгах



  1. https://www.mozilla.org/en-US/firefox/developer/ сайтаас татаж авна.Файлаа задална.firefox гэсэн хавтас гарч ирнэ. /Миний хувьд Downloads хавтаст/

2015/09/02

onedu.mn-ээс бичлэг татах заавар (Windows)

  1. Үүнийг эхлээд татаад задална. Дотор нь rtmpdump, rtmpsuck гэх мэт програмууд байгаа.
  2. Command Prompt-оо нээгээд татаж авсан хавтас руугаа очно.
  3. onedu.mn-ээс татаж авах гэж байгаа бичлэгтэй хуудсаа нээгээд Inspect хийнэ.

2015/08/20

Windows 7, 8, 10-ын цаг буруу яваад байвал

cmd-ээ Administrator эрхээр нээгээд дараах командыг ажиллуулна.

2015/08/12

Замын хөдөлгөөний дүрмийн цахим тест /CRACKED/


"Буруу СД" энэ тэр гээд байхаар нь кракдчихлаа. Хэрэгтэй гэвэл аваарай!

2015/07/23

Хачин хорхой


Нарыг би хараагүй ч нартай байсан.
Өндөр хадан уул сүндэрлэн байна.
Тэрэлжийн нутагт юм уу?!
Би явж байна. Тэгсэн би авирч байна. Тэгсэн би байшинд байна.
Нар. Нар. Нар.
Би байшинд байна.
Би хар алаг өмдтэй явж байна.
Би хар алаг өмдтэй юм байна!
Би явж байна. Тэгсэн би авирч байна. Тэгсэн би байшинд байна.
Хөдөлж байна!
Хар алаг өмд биш байна!

2015/06/06

Ubuntu 15.04 - Дэлгэцнийхээ булан руу хулганаа аваачаад дэлгэцээ харах


OSX-д байдаг бас нэг таалагддаг боломж бол хулганаа дэлгэцийнхээ тохируулсан булан руу аваачхад Desktop-оо хардаг. Дахиад хулганаа аваачхаар буцаагаад цонхуудаа харуулдаг. Зургийг харна уу! Харж байгаачлан Ubuntu-г ч гэсэн ийм болгох боломжтой юм байна.




2015/06/01

Ubuntu - Цонхоо хажуугийн workspace руу зөөдөг болгох


OSX хэрэглэж байхад нэг амар юм нь цонхоо чирсэн чигээрээ булан руу шахвал шахсан талын ажлын талбар руугаа шилждэг. Энэ боломж Ubuntu-д байна уу? гэж хайж яваад аргыг нь оллоо.

Эхлээд compiz config manager суулгана.

$sudo apt-get install compizconfig-settings-manager

Дараа нь:

2015/05/28

Tseslider

За нэг ийм slider хийлээ. Ашиглах хүн байвал чөлөөтэй ашиглаж болно. Мобайл төхөөрөмжид дэмжинэ.

https://github.com/tsetsee/tseslider


2015/05/06

2015/05/01

Хангай хамтлаг - Борлойн бүүвэйн дуу


Өрлийн сайхан модоороо
Өлгий хийж өгсөн аав минь
Өглөө үдшийн хүйтэнд ээ
Үзэж анхаарсан ээжий минь
Ээжий даа, аажий даа
Борлой бүүвэйлнэ ээ
Мөөмөө чинь байна уу даа

OSX Yosemite: Brew update

$brew up

командыг ажиллуулахад

fatal: Not a git repository (or any of the parent directories): .git
fatal: Not a git repository (or any of the parent directories): .git

гэсэн алдааг өгч байвал

2015/03/22

Үг

Энэ дэлхийд улс гэж явахын тулд хүний тоо ямар хамаа байна?! Улс байна гэдэг сая хүний толгой тэрбум хүний толгойн дайтай ажилладаг байхыг хэлж байгаа юм. 2015.03.22

2015/03/12

KCFinder-т файлын жагсаалт гарахгүй болох

config.php-д нь COOKIEDOMAIN гэдэгт нь домайнаа бичнэ. Apache-гийн порт анхны утгаасаа өөрчлөгдсөн тохиолдолд энэ алдаа гарна

2015/01/06

Солиорол

Май, чи! гэж бурхан над хувь тавилан чулуудсан
Унан босохыг минь харж бахаа ханах гэж
Үе үе чулуу шидэлсэн.
Эцэс төгсгөлгүй мэт орчлонгийн тойрогт
Толгойг минь эргүүлж, бөөлжис хүргэнэ.
Өгөөмөр хүний дүр эсгэн аманд ус цутгаад
Өлөн ходоодыг дүүргэж огиход бэлдэнэ.
Толгой минь эргэж насаа би мартана
Нар сар хоёрыг тоолсоор тоогоо алдана
Нэг мэдэхэд бурхан дэгээдэж унагаана
Мөнх тамд уналаа гэж бие арзайлгана.
Шалан дээр сөхөрсөн бие аврал эрнэ
Бурхан сүрээ үзүүлнэ, буруу харж шоолно.
Ухаан минь балартаж, сэтгэл минь өвчилж
Бие минь эцэж, үйлс минь доройтсон байна.
Эгэж харах түүхгүй, бүхнийг мартана
Өөрийгөө ч гэсэн мартана.