Убунту хэрэглэгчид gedit програмыг андахгүй биз дээ. Тэгвэл Gedit дээрээ жаахан юм нэмье.
- Ubuntu Software Center-ээс gedit-plugins гэдгийг суулгана.
- Дараа нь Gedit-ийнхээ Edit цэсний Preferences-рүү орж Plugins цэс дээр дарж Embedded Terminal гэснийг нь идэвхжүүлнэ.
- Хаалтуудыг автоматаар хаадаг байхыг хүсвэл Bracket Completion-ийг идэвхжүүлнэ.
- Тэгээд View цэсний Bottom Panel-ийг дарахаар Gedit дээр терминал маань гараад ирнэ.
- Edit->Preferences->Color гэсэн цэснээс Gedit-ээ гоё өнгөтэй болгож болно.
No comments:
Post a Comment