2012/12/30

Хийсэн, хүсээгүй үр дүн

Өнөөдөр 12-р сарын 30. Дөнгөж сая 26 ангитай япон цуврал хүүхэлдэйн кино үзэж дуусгалаа. Юуны төлөө үзсэн юм бол? Юунд хэрэгтэй гэж үзсэн юм бол? Миний хариулт бол зүгээр л би үзэхийг хүссэн…

Амралт дуусаж байна. Шинэ он гараад л хичээл эхэлнэ. Миний амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ. Би өөрийн хийж чадах хэмжээнд хүссэнээ хийнэ. Эндээс таашаал авна. Гэхдээ хүн таашаал авах гэж амьдардаг гэж үү?

2012/12/25

Нэргүй

Төрөх үхэхийн завсарт
Нэгийг бодож хоёрыг тунгаа.
Харанхуй харгуйд
Гэрэлт зулаа асаа.
Төгсгөл үгүй мэдлэгт
Нэгэн сэтгэлээр шамд.
Зөрүүг зөвтгөлгүй
Зөв бурууг нь ялган цэгнэ.
Ухаанаа бодлоо хиртүүлэлгүй
Саруул цэлмэг байлга.
Хүн бүр нь зөв аж
Хүний улс нь зөв байдаг
Хүн бүр нь мэдлэгтэй аж
Хүчирхэг улс нь цогцлох буй.

2012/12/21

Мацаг барьсан гурван өдөр


Өмнө нь ер мацаг барьж байсангүй. Дүйцэн өдөр мөдрөөр л хааяа гэрээрээ цагаан хоол иддэг байснаас огт юм идэхгүй байж байгаагүй. Тэгээд хоолоо сойхоор шийдэв. Зорилго нь хоолоо сойход ямар мэдрэмж төрөх, өлсөх мэдрэмжээ даван туулах, биеэ цэвэршүүлэх, 2012-12-21…

Эхний өдөр:

2012-12-17-ны өглөөнөөс мацаг эхлэв. Өлсөх мэдрэмж их төрсөн. Өдөр болоход өлсөх мэдрэмж буурсан. Найзууд маань миний тэвчээрийг шалгаж өдрийн хоолоо их л тамшаалж идэцгээнэ. Гэхдээ би төлөв байлаа. Хоолны үнэр авахад шүлс их ялгарч байсан. Гэхдээ хоол идэх дур багассан байсан. Оройноос эхлээд толгой жаахан өвдөж эхэллээ. Шүдээ угааж байгаа ч амнаас эвгүй үнэр гарна. Ходоодноос болж байгаа бололтой. Дайран дээр давс гэгчээр толгой өвдөж байсан ч шөнийн 3 цаг хүргэчихлээ. Толгой өвдсөн нь одоо бодоход тархи хангалттай тэжээлээ авч чадахгүй болсноос байх.

Хоёр дахь өдөр:

2012/12/14

Weather Indicator дээр гарсан асуудал

Үбүнтү 12.10 дээр Weather Indicator-д маань байршил оруулж болдоггүй. Тэгээд нетээс засах аргыг нь оллоо.

sudo gedit /usr/bin/indicator-weather

… гэсэн командыг өгөхөөр python дээр бичсэн код гарч ирнэ. if (yahoo_woeid_result['ResultSet']['Error'] != 0)мөрийг хайж олоод сүүлийн 0-ийг '0' болгох юм. Өөрөөр хэлбэл:

 if (yahoo_woeid_result['ResultSet']['Error'] != '0'

Тэгээд файлаа хадгалаад гаргана.  

2012/12/10

SPOJ: ХБЕХ бодолт

Common Lisp хэл дээр маш хялбар бодож болж байгаа болохоор тавилаа.

http://www.spoj.com/CSMS/problems/CSMS0090/

(defun mine (n)
     (if (> n 0)
         (lcm n (mine (1- n)))
         1))
(print (mine (read)))

SPOJ: Шүүгч бодлогын бодолт

http://www.spoj.com/CSMS/problems/TOP0002/

Бодолтын тайлбар:

Team гэдэг struct үүсгэж байгаа юм.
Symbol - багийн тэмдэг
point - багийн оноо
number - багийн гишүүдийн тоо
sixth - 6 дахь гишүүний байр

str гэдэгт оролтын тэмдэгт мөр орно.
34-р мөрд n ширхэг Team-г санах ойд нөөцөлж авна. calloc функ ашигласан учраас нөөцлөгдсөн санах ойн утга бүгд 0 болно. Тиймээс symbol, point, number, sixth бүгд 0 гэсэн утгатай болох учир утга олгох шаардлагагүй.
35-р мөр дахь давталт тэмдэгт мөрийг эхнээс нь төгсөх хүртэл нэг нэг тэмдэгтээр давтана. Тэгээд үүссэн n ширхэг Team-дээ утгуудаа хадгална. Баг 6 гишүүнтэй бол зургаа дахь гишүүний оноог sixth дээр хадгална.

47-р мөрд багуудаа эрэмбэлж байна. Selection Sort ашигласан болно. Үндсэн гол нөхцөл шалгах үйлдлээ diff_teams (11-р мөр) гэсэн функцээр илэрхийлж байгаа. Хоёр багийн 5-аас олон гишүүнтэй нь бага. Хоёулаа 5, оноо нь тэнцүү бол symbol-ын зөрөөгөөрөө, хоёулаа 6 гишүүнтэй, эхний тавынх нь оноонууд нь тэнцүү бол 6 дахь гишүүний оноогоор, хоёулаа 5-аас бага гишүүдтэй бол онооны зөрүүгээр тооцно.

60-р мөрд эрэмбэлсэн багуудынхаа symbol-г хэвлэнэ.

 1
 2
 3
 4
 5
 6
 7
 8
 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
#include <stdio.h>
#include <stdlib.h>

typedef struct Team
{
    char symbol;
    int point;
    int number;
    int sixth;
}team_t;
int diff_teams(team_t *team1, team_t *team2)
{
    if(team1->number >= 5 && team2->number < 5)
        return -1;
    else if(team1->number < 5 && team2->number >= 5)
        return 1;
    else if(team1->number == 5 && team2->number == 5 && team1->point == team2->point)
        return team1->symbol - team2->symbol;
    else if(team1->number > 5 && team2->number > 5 && team1->point == team2->point)
        return team1->sixth - team2->sixth;
    else
        return team1->point - team2->point;
}

int main()
{
    char str[51];
    int n;
    int i, j;
    team_t *team;
    team_t *current_team;
    scanf("%d", &n);
    scanf("%s", str);
    team = (team_t*) calloc(n, sizeof(team_t));
    for(i = 0; str[i] != '\0'; i++)
    {
        current_team = team + str[i] - 'A';
        if(current_team->symbol == 0)
            current_team->symbol = str[i];
        current_team->number++;
        if(current_team->number <= 5)
            current_team->point += i + 1;
        else if(current_team->sixth == 0)
            current_team->sixth = i + 1;
    }
  
    for(i = n - 1; i > 0; i--)
    {
        team_t max_team = *team;
        int maxi = 0;
        for(j = 1; j <= i; j++)
            if(diff_teams(&max_team, team + j) < 0)
            {
                max_team = *(team + j);
                maxi = j;
            }
        *(team + maxi) = *(team + i);
        *(team + i) = max_team;
    }
    for(i = 0; i < n; i++)
        if((team + i)->number >= 5)
        printf("%c", (team + i)->symbol);
    return 0;
}

Mystery Case Files 9: Shadow Lake


Mystery Case Files-н цувралуудад нугасгүй хүн дээ, би. Гэхдээ үүний өмнөх цуврал болох MCF: Escape from Ravenhearst бол надаа л лав таалагдаагүй. Хамгийн их таалагдаагүй нь үгээр хайдаггүй болгосон нь гээд өмнө нь дурдаж байсан. http://tsetsee-life.blogspot.in/2012/03/mystery-case-files-8.html

Яалт ч үгүй надтай адил шүүмжлэлд Big Fish-ийхэн өртсөн байх л даа. Дараагийн ангидаа буцаагаад үгээр хайдаг болгосон байсан. Тэр нь их таалагдсан. Гэвч үгээр хайхдаа эхний ангиудаа бодвол их бүдүүн баараг болсон байсан. Өмнө нь яг онож дардаг байсан бол сүүлийнх дээрээ бол бараг тэр хавьцаа нь дарахад олсноор тооцож байх юм.

2012/12/08

Зүүд: Манж Чин улсад Hitman...

Ойрд их зүүдэлж байх чинь ээ.

Би нарийн нарийн гудамжтай хөх тоосгон, гурвалжин оройтой байшингуудтай газар байна. Харанхуй шөнө би нэгэн хүнтэй ярьж зогсоно. Яг юу өмсөж зүүсэн нь харанхуйд сайн харагдаагүй ч би Хятад хүн гэдгийг нь мэдэж байлаа. Тэр хүн над хэлж байна. Монголоор л хэлчих шиг болсон. Лав л би ойлгож байна.
- Наад их хаалгаараа хуурамч нэрээр ороод ... хүнийг алах ёстой гэнэ. /Ээ, базарваань гэж/
Би ч хэлснийг нь их ойлгосон бололтой шиг. Цаашаа харсан нээх өндөр хэрэм байх бөгөөд нэг тоом хаалгыг нь зөндөө манж цэргүүд хамгаалж орж гарч байгаа хүмүүсийг бүртгэж байна. Дотор нь бас нэг хот байгаа гэнэ шүү. Би ч тэр хаалга уруу очлоо. Өөрийгөө харсан Хятад хувцас өмссөн байх юм. Тэгээд нэг хуурамч нэр хэллээ. Лий юу ч гэнэ үү? Нэг манж түшмэд нь тэр нэрийг бичиж авлаа. Би хаалгаар орлоо.

Дөрвөн мөрт

Хамарт зөвшөөрөлгүй орсон үнэр
Ходоодны бослогыг эхлүүлэв.
Тархины тэмцэл улам даамжрах нь
Тэр өдрийг (7/1) санагдуулна.

2012/12/07

Зүүд: Эртний Японд би

Би Японы нэг тосгонд байна. Байшингууд нь гурвалжин дээвэртэй; дээр үеийн. Хүмүүс нь ч дээр үеийн хувцастай. Эмэгтэйчүүд нь нүүрээ гурилдаж кимоногоо өмсчихсөн байна. Минийх гэсэн цэргийн ногоон хувцастай. Би чухам яагаад тэнд байгаа нь бүү мэд. Нэг байшинд орлоо. Баруун зүүн талд нэг нэг гулсдаг хаалга байна. Яагаа вэ? Нөгөө цаасан цонхтой, дээр үеийн Японы. Баруун талын хаалгыг онгойлголоо. Нэг хүн өвдөг дээрээ суугаад цай ууж байна. Толгойн ихэнх үсээ хусаж жаахан үс орой дээрээ үлдээснийг харвал самурай бололтой. Нэг зүйл миний толгойд гялс орж ирлээ. Тэр бол "Энэ хүнийг хамгаал!". Би байшингаас гарлаа. Гадаа дайн болсон аястай, нэг л баргар. Эргэн тойрноо харвал тосгон хотгор газар байх юм.

Би буцаад байшинд орлоо. Баруун талын хаалга уруу дөхөж байтал цаасан хаалганд нэг сүүдэр харагдана. Нэг л биш мэт санагдаж хурдан хаалгыг онгойлготол миний хамгаалах ёстой гэсэн хүн маань алуулсан байна.

2012/12/04

Библи - Харь гарагийнхан


Библи уншиж яваад сонин этгээд юм үзэх юм дээ. Өнөө харь гарагийн хүн гэдэг чинь тууж явна.

Ишлэл:

Езекиал
  
1. Гуч дахь жилийн дөрөвдүгээр сарын тавны өдөр намайг Хебар голын дэргэд цөлөгдөгсдийн дунд байсан үед тэнгэр нээгдэж, би Бурхны үзэгдлүүдийг үзэв.
3. (… Хебар голын дэргэд Бузын хөвгүүн тахилч Езекиелд ЭЗЭНий үг тодорхойгоор иржээ. Тэнд ЭЗЭНий мутар нь түүний дээр ирэв).
4. Намайг харж байхад, харагтун, умардаас салхи, шуурга үргэлжлүүлэн урагш гялбах галтай асар том үүл ирж байсан. Түүнийг тойрон хурц гэрэл байж, голд нь гал доторх улайссан төмөр мэт нэгэн зүйл байв. 5. Түүн дотор дөрвөн амьд биетэй төстэй дүрс үзэгдсэн. Тэдний дүрс нь энэ байв. Тэд хүмүүний дүрстэй байв.

2012/11/29

Би харь гарагийнх

Би харь гарагийнх

Би харь гарагийнх
Манай гарагт хэн ч үгүй!
Миний гэсэн ганц тодотголтой.
Манай гарагт юу ч үгүй!
Минийх байсан гэсэн өнгөрсөн цагтай.

Би харь гарагийнх
Манай гарагт сэтгэл үгүй!
Миний гэсэн юу ч байдаггүй.
Манай гарагт хайр үгүй!
Миний гэсэн зай оршдоггүй.

Би харь гарагийнх
Манай гараг хаана ч үгүй!
Миний оршихуй үл олддог.
Манай гараг хөл ч үгүй!
Миний алхаанд өнхөрдөг.

Би харь гарагийнх
Манай гарагт дуу ч үгүй!
Миний хоолойгоор солонгордог.
Манай гарагт яриа ч үгүй!
Миний шивнээд цочдог.

Би харь гарагийнх
Манай гарагт хэн ч ирдэггүй!
Миний ганцаардал ноёлдог.
Манай гарагт сар ч үгүй!
Миний галзуурлаас үргэдэг.

Би харь гарагийнх
Танай гарагийг би зорьсон
Таны оршихуйд атаархсан
Танай гарагт би очсон
Таны бүхнийг ойлгоогүй!

Би харь гарагийнх
Энэ гарагийнх биш
Эгэл ертөнцийн биш
Эс эдийн биш
Би харь гарагийнх

Би харь гарагийнх
Манай гарагт ухаан байдаггүй!
Миний бодлууд хөвж байдаг.
Манай гарагт энэрэл байдаггүй!
Миний өршөөл салан одсон.

Би харь гарагийнх
Замбараагүй олон бодолд
Замгүй төөрсөн харь хүн
Зав үгүй бачим харь гарагт
Зандан ганцаар гансарна.

Би харь гарагийнх
Танай гараг надаас хол
Танайд ганц удаа очсон
Таних зүйл нэг ч үгүй.

Миний хэлсэн үг
    Харийн дөрвөлжин авиатай
Миний явдаг алхаа
    Харийн хурдан үсэргээтэй
Миний харсан бүхэн
    Харийн гурвалжин тэмдэгтэй
Миний бичсэн бүхэн
    Харийн нууцлалаар шивээстэй
Миний өөрийн оршихуй
    Харийн гэсэн тодотголтой!

2012 оны 11-р сар

2012/11/14

Үбүнтү дээр флаш бичлэгүүд цэнхэр болчихвол


Гэнэт л ийм болчихдог юм байна. Эхэндээ ч цаанаасаа л ийм болчихсон юм байх даа гээд тоохгүй байсан чинь нэг биш ээ. Тэгээд гүүгэлдээд харсан чинь засах арга нь байна.

2012/11/04

Үндэсний телевизээ VLC-ээр үзэх


VLC дээр үндэсний телевизээ үзмээр санагдаад сайт руу нь ороод урсгалын хаягийг нь аваад VLC дээрээ холбосон гарч байна шүү.

2012/11/03

Ж.Мөнхбат : Би тийн ялгал

Би тийн ялгал
Бие сэтгэлээрээ тийн ялгал
Нэр дүр хоёр минь
Нэрлэхийн тийн ялгал
Хайртай гэсэн бүсгүйн зүрхэнд
Харъяалахын тийн ялгал
Өгөө аваатай амьдралд өөрийгөө элээсэн
Өгөх оршихын тийн ялгал
Заримдаг нэгэнд нь хүн чанарыг
Заахын тийн ялгал
Галзуу барын аманд орж бас
Гарахын тийн ялгал
Үнэн худлын хорвоод нүгэл буяныг
Үйлдэхийн тийн ялгал
Хаяа өлзийтэй сэтгэл зөвтэй хэнтэй ч гэсэн
Хамтрахын тийн ялгал
Чин хүсэл гэгээн мөрөөдөл минь
Чиглүүлэхийн тийн ялгал
Мөнхбат гэдэг нэр тэр чигээрээ
Мөн чанарын тийн ялгал
Хүсэлд хөтлөгдөж хясалд татагдсан
Хүн чанарын тийн ялгал

Эх сурвалж: http://www.biirbeh.mn/index.php?sel=content&f=comment&obj_id=3572

2012/10/31

Бяцхан сургаал /Р.Чойном/


/Нэг ийм гайхалтай шүлэг оллоо./

Тунгааж бодоогүй юунд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий!
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар!

Хүний амьдралд чухаг мөртлөө
Хүүхдэд хэлдэггүй сургаал гэж бий!
Хүй ертөнцөд элбэг мөртлөө
Хүүхэнд хэлдэггүй үг гэж бий!

Өнөө үдэш голсон хоол
Өглөө босоход эрдэнэ болдог.
Өсөхийн цагт хайрлаагүй янаг
Өтлөхийн үед бурхан гэгддэг.
Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий!
Хот газар булаацалдсан зүйл
Холын хөдөөд хог дээр хэвтэх ч бий!

2012/10/30

Америк мөлжлөг

xyyp.mn сайтаас дуу татагч (Хар хувилбар)

За, хө, зарим хүмүүсийн машин дээр өмнөх програм маань алдаа заагаад байгаа сурагтай. Тэгээд Си хэл дээр хар дэлгэцэн дээр гардаг нэг програм бичлээ. Тэрэндээ "Хар хувилбар" гээд сүртэй нэр өгчихсөн байгаа гэж.

2012/10/27

Чи бичиг мэдэх болсон уу?


Манай улс 1931 оноос латин үсэг хэрэглэж эхлээд 1941 онд кирилл үсэг хэрэглэж латин үсгийг халсан. Энэ зураг 1931 оных бололтой. Доорх зурагтай адилхан байна уу?






2012/10/26

Он-Толь сайтаас дуу татах


Энэ сайтын Монгол дуу гэсэн хэсэгт

Анхаар: Зөвхөн сонсоход зориулагдсан тул татах гээд цаг заваа үрээд хэрэггүй. Зохиогчийн эрх гээд хэрүүл гардаг тул ингэж хийхээс өөр аргагүйд хүрэв.
1. Та Flash тоглуулагч суулгасан байх шаардлагатай.
2. Таны Интернэтийн хурднаас хамаарч тухайн сонгосон дуу тоглогдоно.
3. Loading гэсэн бичиг уншигдаж дуусаад дуу тоглогдоно.


Ийм юм бичсэн байна. Цаг заваа үрэх хэрэггүй гээд байхад нь л үрээд суудаг над шиг хүн байх уу? Юутай ч татах арга байна. Сонирхож байгаа бол үргэлжлүүлэн уншина уу!


Гавьяатаа таньдаггүй юм уу?

Тэр нэг зун МУГЖ Жаргалсайхан гуайгаар"Гавьяатаа таньдаггүй юм уу?" гэж нэг зэмлүүлж билээ.

2012/10/25

Үбүнтү 11.10, 12.04, 12.10 дээр гэнэт веб орохгүй байвал...

Хэсэг хугацаа болоод л веб сайтууд орохоо больчихдог асуудал гараад байсан. Мэссэнжир энэ тэр зүгээр мөртлөө веб орохгүй. Хэсэг хугацаа өнгөрөөд зүгээр болчихдог. Тэгээд байж байгаад дахиад орохоо больчихдог. Юутай нетээс нэг ийм арга олоод 11.10-аас хойш энэ асуудлаа үүгээр аргалж байна. Хэрэгтэй байж магад гээд тавилаа.

$sudo gedit /etc/NetworkManager/NetworkManager.conf


Нэг ийм цонх гараад ирнэ дээ. dns=dnsmasq гэсэн мөрийн урд # тэмдэгт тавиад хадгалчих.

2012/10/24

Ийм юм байж болох уу?


10 кг жинтэй энэ царцааг 1937 онд Шинэ Зеландын малчин Барри Гислер .22 калибрын (5 мм голчтой) винтов буугаараа буудаж алжээ. .

2012/10/22

xyyp.mn-ээс дуу татах

Уучлаарай! Яалт ч үгүй татмаар дуунууд тавьчихсан, нөгөө дуунууд нь татаач татаач гэж орилолдоод аргагүйн эрхэнд татах арга саам сүйвэлчлэх шаардлагатай боллоо. Ийм сайхан дууны сайт хийж байгаа хуур.мн-дээ баярлалаа. Гэвч сайныг дагаад саар гэгчээр би мэт шиг хүн зүгээр суухгүй. Гурав дөрвхөн хоног хуур.мн сайтын кодыг шагайж, бичсэн JavaScript-үүдийг нь тайлах гэж бөөн юм боллоо. Тэгж тэгж нэг юм учрыг нь оллоо доо.

За, юутай ч татаж авдаг жижигхэн програм "Цонх", "Оцон шувуу" хоёр дээр хийлээ.


2012/10/21

Үбүнтү дээр Scroll Lock товч ажиллахгүй бол

Scroll Lock товч ажиллахгүй бол дараах командыг ажиллуулаарай:

$xmodmap -e 'add mod3 = Scroll_Lock'

Ингээд Scroll Lock ажилладаг боллоо.

Үбүнтү 12.10 дээр NVIDIA-ийн драйвер суулгах (title bar алга болохыг зассан нь)

Үбүнтү 12.10 дээр "Additional Hardware" гэдэг програм нь "Software Sources" програмын нэг цэс болж орсон байна лээ. Тэгээд тэндээсээ NVIDIA-ийн драйверыг суулгахад Юнайти (Unity), бүх цонхны гарчгийн мөр (title bar) алга болдог юм байна.

Доорх зураг дээр хоёр цонх байгаа юм. Нэг нь "System Settings", нөгөө нь "Software Sources". Хоёулангынх нь гарчгийн мөр нь байхгүй болчихсон байгааг анзаарч байгаа байх.


Үүнийг засахдаа терминалаа нээгээд

Үбүнтү 12.10 дээр цонхоо туялздаг болгох


Өмнөх Үбүнтүгийн хувилбарууд дээр цонхоо туялздаг (wobbly) болгохын тулд "Compiz Config Settings Manager" суулгахад л сонголтод нь байдаг байсан. Харин Үбүнтү 12.10 дээр компиз менежерт нь туялздаг болгох сонголт байдаггүй. Тэгээд ийм юм суулгах юм байна шүү!

2012/10/07

Дайчин Тана, Хаяа хамтлаг: Нүүдэл (Migration) цомог


01. Салхины мөр /Footprint of wind/
02. Бүргэдийн дүүлэл /Flying Eagle/
03. 11 Ногоон дарь эх /11 Green Tara/
04. Гаиатригийн магтаал /Gayatri Mantra/
05. Лалэ /Lale/

06. Хэнз хурга /Lonely Lamb/
07. Мангас /Monster/
08. Адуучин /Wrangler/
09. Хаяагийн домог /The legend of HAYA/
10. Нагваанлувсангиацо /Ngavan Lobsan Gyatso/
11. Нүүдэл /Migration/




2012/10/02

Кунфу Пандагийн: Цөгөрцөг багш



За, нөгөө цөгөрцөг гэдэг амьтныг чинь амьдаар нь харлаа даа. Доор хийсэн бичлэгээ тавилаа.

2012/09/21

Дуучин Дайчин Тана, Хаяа хамтлагийн "Silent Sky" цомог



Хөхнуурын Монголын хамтлаг Хаяа, дуучин Дайчин Танын "Silent Sky" цомогийг татахаар тавьж байна. Зүгээр л сонс.


 

2012/08/08

26 дугаартай автобусны тасалбарч /Кондуктор/

Нэг тийм тасалбарчийн тухай бичмээр санагдаад энэ нийтлэлийг бичиж байна. Хэн нэгэнд энэ нийтлэл тийм ч хамаагүй байж болно. Гэхдээ зүгээр л би тэр тасалбарчийг мартдаггүй юм.

Лицейд орсноос хойш би анх удаа сургууль уруугаа автобусаар явдаг болсон юм. Өмнө нь сургууль ойрхон алхаад, гүйгээд орчихдог байлаа. Яалт ч үгүй хол сургуульд орж автобустай нөхөрлөхөөс өөр аргагүй болсон юм. Манай тэндээс 26 дугаартай автобус сургууль уруу минь хүргээд буцаагаад авчирдаг байлаа. Энэ автобусыг оюутнууд сайн мэдэх байх. Бараг оюутнуудын автобус гэхэд болно. Өглөө, оройдоо чихэлцэж өгнө дөө...

 Тэр үед автобусанд хүүхдүүд 100₮-өөр суудаг байсан. Том хүн 200₮ байлаа. Одоо бодоход хямдхан байж дээ. Гэхдээ нэгэнт би арван жилийн хүүхэд байсан 100₮-өө л өгнө дөө. Гэвч тасалбарчид гэж. "Сахал сармаагаа ургуулчхаад 100₮ өглөө" гээд намайгаа оюутан гэж андуураад мөн ч их загнуулдаг байлаа. Би ч гүрийгээд л. Гэхдээ би ингэж явах дургүй. Гэхдээ л би илүү мөнгө өгөхийг хүсдэггүй байлаа. Тэгээд ч гэрээсээ би 200₮ л авч гардаг байсан. Тэгээд л хэдэн тасалбарчидтай үзэж тардаг байж дээ. Эд дундаас нэг залуу эмэгтэй тасалбарч хамгаас аймшигтай байсан юм. Автобусандаа суухдаа битгий л тэр тасалбарч таараасай гэж залбирдаг байлаа шүү дээ.

2012/07/23

HTML хэл: 1-р хичээл

HTML гэж юу вэ?
  • HTML нь Hyper Text Markup Language гэсэн үгний товчлол. 
  • HTML бол програмчлалын хэл биш тэмдэглэгээт хэл (markup language).
  • Тэмдэглэгээт хэл гэж тэмдэглэгээт зүүлтүүдээр (tag) бичигддэг хэлийг хэлнэ.
  • Зүүлт хэрэглэдэгийн зорилго нь веб хуудсын агуулгыг ялгаж, тодорхойлохын тулд юм.

2012/07/15

Толгойны мухраас...

Сайн үйлстэн, муу үйлстэн хоёрыг ялгахгүй
Жаргаж буй, зовж буй хоёрыг ялгахгүй
Зовж байгааг нь улам зовоож
Жаргаж байгааг нь улам цэнгүүлж
Гэмийг үйлдсэнийг сайнаар дуулж
Сайныг үйлдсэнийг доромжлон гутааж
Зөв буруу хоёр нь үл орших
Зүгээр хоосонг ухаарахуй дор
Ялгах, ялгахгүй хоёрын завсарт
Тэгшийг оноон тэнцүүлэх нь зүйтэй!

2012/07/14

Гэмшил

Би сургууль уруугаа явахаар гэрээс гарлаа. Өглөөний наран мандахын наана намрын хүйтэн салхи үлээж уусан халуун цайны илчин дороо хөрөх шиг болж хоёр гараа цувныхаа халаасанд хийгээд бушуу автобусанд суухыг хүсэн хурдан хурдан алхана. Тэгтэл байшингийн булангаас нэгэн нас нэлээд гарсан эмэгтэй нэгэн хүнээс салаад намайг чиглэн айсуй. Аанай л дотроо хажуугаар өнгөрөх гэж байгаа болов уу? хэмээн бодохын зуургүй хажуугаар хүйтэн салхи сэнгэнэж намайг шавдуулна. Алхаагаа хурдасган явтал нөгөө эмэгтэй над уруу ирэх нь энэ дээ. Царайг нь ажих нь ээ, өглөөний жаварт хацар нь бага зэрэг улайсан цагаан царайд сандарсан, эсвэл шаналсан дүр харагдана. Тэгээд надаас асуулаа:

- Эгч нь хөдөө хөгшин ээжтэй. Сая хүн утсаар ээжийн минь бие муу байна

2012/07/10

Аавдаа баяр хүргэе!

Аавдаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан тань баяр хүргэж байна!

2012/07/06

Хайрын тухай бодрол

ХАЙР гэж юу юм бэ?
ХАЙРын мөн чанар нь юу юм бэ?
ХАЙР гэж өвлийн хүйтэнд өглөөний жавар
Хацар ХАЙРахыг хэлдэг юм уу?
ХАЙР гэж зуны халуунд гонзгой гурил
Хайруулан тавганд ХАЙРахыг хэлдэг юм уу?
ХАЙР гэж хагацсан зүрхийг
Хүйтэн төмөрөөр ХАЙРахыг хэлдэг юм уу?
ХАЙР гэж бүтэн зүрхийг
Халуун тосонд ХАЙРахыг хэлдэг юм уу?



2012/07/01

Миний дуртай зүйлүүд



Raindrops on roses and whiskers on kittens,
bright copper kettles and warm woolen mittens,
brown paper packages tied up with strings,
these are a few of my favorite things.

Cream colored ponies and crisp apple strudels,
door bells and sleigh bells and schnitzel with noodles.
Wild geese that fly with the moon on their wings.
these are a few of my favorite things.

Girls in a white dresses with a blue satin sashes,
snowflakes that stay on my nose and eyelashes,
silver white winters that melt into springs,
these are a few of my favorite things.

I simply remember my favorite things,
and then I don't feel so bad. 

Миний орчуулга:

2012/06/30

Машин жолоодсон хоёр дахь зүүд минь


2012/6/30

Амьдралдаа машин барьж үзээгүй хүний хоёр дахь машин жолоодсон зүүд.

Ээж дэлгүүр орохоор гарав. Ээжийн машинд хоёр бага дүү, бид гурав үлдлээ. Тэгээд л ээжийг ирэхийг хүлээж байна. Хэсэг хугацаа өнгөрлөө. Ээж ч хоёр гар нь дүүрэн орж ирэв. Тэгтэл машинаа дотроос нь цоожилчхож. Бага дүү тэгсэн гэнэт машины хааз дээр очоод гишгэчихдэг байна шүү дээ. Машин яваад өглөө. Яаж байгаа юм бэ? Болдоггүй юм гээд би дүүгээ болиулахад машин зогслоо. Тэгсэн дүү дахиад дарчихлаа. Тэгсэн жалга уруу доошоо яваад өглөө. Гар тоормосыг нь дээш нь доош нь болгоод ер зогссонгүй. Ээж дээр үлдэв. Тэгээд би жолоочийн суудал дээр суулаа. Үрүүлийг нь мушгиад байсан дээшээгээ гарч байна шүү. Тэгээд хоёр дүүгээ буулгалаа. Тэгсэн машин өөрөө яваад эхэллээ. Тоормос нь хаана байна аа? гээд л хайгаад байсан чинь олдоггүй. Хажуугийн сандал уруу өнгийсөн чинь доор нь конс, хааз, тоормос гурав нь байж байна. Юу вэ? гээд харсан чинь жинхэнэ жолоочийн суудал нь хажуугийн суудал байна. Харин миний суудлын урд нь харин зүгээр үрүүл залгачихсан байна. Тэгээд би суудлаа гялс солилоо. Тэгсэн эгээд нөгөө жалга уруугаа буучхаж. Ядаж байхад нөгөө жолоочийн суудлыг нь буруу харуулаад эргүүлээд тавьчхаж. Тэгээд буцаагаад эргүүлэх хөшүүргийг нь хайлаа. Нөгөөдөхийг нь татаад арай гэж зөв харууллаа. Гадаа бүрэнхий болж байлаа.

2012/06/25

Бухимдал

Энэтхэгийн хүнд суртал сөнөтүгэй! Өнөөдөр бүүр бухимдаж үхэх нь ээ. Цагдаагийн бичиг авах гэж бөөн юм болох юм. Хар мянган цаас, гарын үсэг, тамга. Үүний хуулбар, түүний хуулбар хэрэгтэй, захиа бич... ааааааа ... үстэй толгойгоо зулгаамаар байна....

Сургуулийн тодорхойлолт авах гэж л эхлээд сургуулийн хичээлийн эрхлэгчид тодорхойлолт хүссэн захиа бичиж өгнө. Өнөө хичээлийн эрхлэгч нь цагаа тулахаар олдохгүй. Арай гэж захиагаа уншуулна. Нөгөөдөх нь захиан дээр хоёр гуравхан үг бичээд сургалтын алба дээр оч гэнэ. Сургалтын алба дээр захиагаа өгнө. Сургалтын алба нь маргааш ирж тодорхойлолтоо ав гэж хэлнэ /Үргэлж тэгж хэлдэг/. Маргааш болоод очихоор юу ч бэлэн биш. Ширээний мухарт үнгэгдэж нугарсан миний захиа л байна. "Тодорхойлолтоо авъя" гэхээр "Түр байж бай!" гэнэ. Хүлээгээд л байна, хүлээгээд л байна. Нэг мэдсэн миний тодорхойлолт гарах агаарт замхарсан мэт үгүй болсон, хүмүүс нь шал өөр юм хийчихсэн байна.

2012/05/12

Жаргалтай амьдраарай

Жаргалтай амьдраарай

Жаргал гэж байдгийн учир
Зовлон байх нь гарцаагүй
Зовлонг давж, жаргаж байгаарай!

Баясгалан гэж байдгийн учир
Гутрал байх нь гарцаагүй
Гутралыг мартаж, баясаж байгаарай!

Уужим гэж байдгийн учир
Мөчид зан байх нь гарцаагүй
Мөчид зангаа дарж, уужим байгаарай!

Ухаан гэж байдгийн учир
Тэнэглэл байх нь гарцаагүй
Тэнэглэлийг хариулж, ухаарч байгаарай!

Хайр гэж байдгийн учир
Үзэн ядалт байх нь гарцаагүй
Үзэн ядалтыг ялж, хайрлаж байгаарай...! /2012.4/

2012/04/30

MIPS Ассемблер хичээл 3: Тооллын систем

Тоон төхөөрөмж (Digital Electronics) маань 0, 1 гэсэн тоог ойлгодог. Тийм болохоор бидний ойлгодог бүх зүйлсийг Тоон төхөөрөмж маань шууд ойлгодоггүй байх нь. Тиймээс бидэнд 0, 1 гэсэн төлөв рүү өгөгдлөө дүрслэх, хөрвүүлэх шаардлага гарчээ.

Хоёртын тооллын систем

Янз бүрийн тооллын системүүд бий. Тооллын систем гэдэг нь энгийнээр хэлбэл тоог дүрслэх дүрэм юм. Жишээ нь бид 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэсэн 10-н тоогоор бүх тоог дүрсэлдэг дүрэмтэй. Тиймээс бид 10-тын тооллын систем хэрэглэдэг гэсэн үг. Заавал 0, 1 , 3, 5 мав гэсэн тэмдэгүүдийг хэрэглэнэ гэсэн дүрэм байхгүй. 10-н ялгаатай дүрс, тэмдэг л ашигласан бол 10-тын тооллын систем гэсэн үг. Өнөөгийн нээлттэй дэлхийд нэг нэгэнтэйгээ ойлголцох их чухал учир нэгдсэн нэг тохирсон тэмдэглэгээг хэрэглэдэг нь энэ Энэтхэг-Араб тоо буюу  0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 юм.

Төрөл бүрийн тоог дүрсэлсэн тэмдэглэгээнүүд:

Вавилон тоо(60-тын тооллын систем)
Хятад тоо
Маяа тоо (20-тын тооллын систем)
За, тэгвэл 2-тын тооллын систем гэвэл тоог ямар нэгэн ялгаатай хоёр тэмдгээр л дүрслэхийг хэлж байна гэсэн үг. Бид 0, 1 гэсэн хоёр ялгаатай тэмдгийг ашигладаг. Эндээс харахад хязгааргүй олон тооллын систем байж болохоор байгаа биз. Гэхдээ бидэнд хэрэгтэй нь энэ 2-тын тооллын систем. Учир нь манай тоон төхөөрөмж маань ойлгодог ганц зүйл нь болохоор.

2012/04/29

Хятад улсын Юньнань мужийн Монголчууд


Юньнань мужид Монголчууд амьдардаг ганц сум бол Шинмен юм. 5000 гаруй Монголчууд амьдардаг гэнэ. 1253 онд Хубилай хааны үед Энэтхэг-Хятадын хойгт цэргийн ажиллагаа явуулах зорилгоор Юннан, Хунан-д Монгол цэргийн төвийг байгуулах зорилгоор анх очсон Монголчууд байж. 1368 онд Юань гүрнийг унагасан Минь гүрэн 1381 онд Юньнань дахь Монгол язгууртнуудыг устгажээ. Үлдсэн 13 мянган Монголчууд Хятад соёлд ихэд автаж соёлоо мартсан ч Хойд нутгаас ирсэн гэдгээ мартаагүй үлдсэн байна. Одоог хүртэл Монгол хувцсаа өмсдөг гэжээ.

2012/04/28

Муу хүнд сурталтай жагарууд



20 минут хүлээж бай гэвэл Энэтхэг цагаар 1 цаг хүлээ гэсэн үг.

2012/04/25

MIPS Ассемблер Хичээл 2: Эхний програм

Өмнөх хичээлийг орчуулах гэж бөөн юм болоод байсан аль хэдийн орчуулчихсан юмнууд зөндөө байдаг юм байна ш дээ. Тэгээд КтМС-ын хичээлийг тавилаа.


Ойлгохгүй зүйл байвал асуугаарай! Хамтдаа суралцъя!

За, хамгийн эхний програмаа бичиж үзэцгээе! Кодоо бичихдээ ямар ч хамаагүй засварлагч (editor) програм бичиж болно.

.text            
.globl main                 

main:
    ori        $8, $0, 2
    ori        $9, $0, 3
    add      $10, $8, $9
  
    ori        $2, $0, 10
    syscall

Бяцхан тайлбар: 8-р регистрт 2 гэсэн утга хадгалаад, 9-р регистрт 3 гэсэн утга хадгалаад 10-р регистрт 8-р регистр, 9-р регистрийн утгуудын нийлбэрийг хадгалах програм.

Үр дүн: 10-р регистрт 5 гэсэн утга хадгалагдсан байна.

Дээрх програмыг хуулаад add.asm гэж хадгаллаа. Тэгээд QtSpim програмаа нээлээ. Жаахан тохиргоо хийе.

Simulator -> Settings -> MIPS гэж ороод бүгдийг нь идэвхжүүлчих.

Тэгээд бичсэн програмаа оруулж ирье.

File -> Load File гээд add.asm-г зааж өгнө.


User Text Segment гэсэн хэсэг дээр програм чинь орж ирнэ. Тэгээд Simulator -> Run/Continue гэдгийг дарах юм ногоон гурвалжин товчийг дарна. Тэгээд R8, R9, R10 -р регистрүүдийн утгыг хардаа. 2, 3, 5 болсон байх ёстой.

Одоо кодоо жаахан тайлбарлая!

2012/04/09

Бямбын Ринчен: Этгээд хэл

Этгээд хэл

Үг нь монгол, өгүүлбэр нь орос
Үзэхэд этгээд сонин хэл.
Өв соёлоо үл тоомсорлон
Өнөөгийн байдал ийм болов.
Зуун түмэн үгтэй хэлд
Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх.
Харийн үгээр далайлгагсдыг
Хамгийн боловсорсон гэхэд үнэхээр бэрх.
Хэвлэл сонин уншсан үдэшдээн
Хэлний шинжлэлтний нойр хулжаад
Хэвтэвч сэтгэлд эвгүй үг
Хэнхдэг дээр чулуу дарах мэт.
Харь үгийн бүлхэнд хахаж
Харанхуй шөнө хар дарах мэт.
 
1958.05.07

Солиотой бодрол

Хичээлийн номын хуудсанд бичсэн хоёр мөрнөөс:

Үүлгүй тэнгэрийн чөлөөнөөр гялалзах
Одот шөнийн үзэсгэлэнт бүсгүй

2012/04/07

Солиотой бодрол

Цасан будрах шөнийн үдэш
Цагаан малгайт шалдан гүйнэ
Цаад учрыг үл мэдэх ч
Завхайрлын үрийг тарьснаас зайлахгүй

2012/04/02

"Эльфийн дууль" анимений дуу "Сараана цэцэг"


Италиар дуулж байгаа. Доорх нь англи орчуулга нь:

The mouth of the just shall meditate wisdom
And his tongue shall speak judgment
Blessed is the man that endureth temptation
For when he hath been proved, he shall receive a crown of life
Lord, fire divine, have mercy
Oh how holy, how serene
How benign, how pleasant
Oh lily of purity


Энэ мөхөс миний орчуулан ядсан минь:

Ариун гэгээнтний мэргэн ухаанаас
Үнэнээс үнэн дуу гардаг
Хүслээ тэвчсэн нэгэн адислагдана
Үнэн сэтгэлээ харуулсан нэгэн тэнгэрийн ариуслыг олно
Ариун гэгээн эцэг минь өршөө
Ариунаас ариун, Амгалангаас амгалан
Нинжнээс нинжин, Зөөлнөөс зөөлөн
Гэгээн сараана минь

Arreitty анимены дуу

 Англи зохиолоос Япончууд аниме хийж дууных нь үг, аяыг Францын ятгач зохиож Англи, Франц, Японоор дуулсан. Сонирхолтой байна уу?

Францаар:


Японоор:

I'm fourteen years old, I'm pretty
Genki na chiisai lady
Yuka shita ni zutto
Karigurashi shiteta no
Toki ni ha happy, toki ni ha blue
Dareka ni aitai

Kaze kami ni kanjite
Sora wo nagametai
Anata ni hana todoketai

Mukou ha betsu no sekai
Hora, chouchou ga matteru, watashi wo matteiru

Sou, kawaru koto no nai
Watashi no chiisai sekai
Kirai jya nai no, demo anata wo
Motto, motto shiritakute

Yorokobi to kanashimi ha itsumo
Orimazatte yuku

Kaze kami ni kanjite
Sora wo nagametai
Anata ni hana todoketai

Mukou ha betsu no sekai
Hora, chouchou ga matteru, anata wo matteiru

Taiyo no shita de hana ni kakomarete
Anata to hibi sugoshitai
Kono omoi wo mune ni
Atarashii sekai de
Watashi rashiku ikiru

Англи хувилбар нь:



I'm 14 years old, I am pretty
I'm a teen tiny girl, a little lady
I live under the kitchen floor
Right here, not so far from you.
Sometimes I feel happy
Sometimes I feel blue
In my dreams O I wish I could...

Feel my hair blowing in the wind
See the sky and the summer rain
Pick a flower from the garden for you
Beyond the lane there's another world
Butterflies floating in the air
But is there someone out there for me?

And so life goes on, day after day
With knick-knacks on the floor, nooks and crannies
I live in a tiny world
But out there, someone waits for me.
I wish I had someone to watch over me
In my dreams O I wish I could...

Feel my hair blowing in the wind
See the sky and the summer rain
Pick a flower from the garden for you
Now I know there's another world
Butterflies floating in the air
There is someone out there for me.

Feel my hair blowing in the wind
See the sky and the summer rain
Pick a flower from the garden for you
Now I know there's another world
Butterflies floating in the air
There is someone out there for me.


Би орчуулах гэж ядсан минь:

2012/03/31

Mystery Case Files: Dire Grove


Энэ цуврал хамгийн их таалагдсан

MIPS 32 Ассемблер хэл: Компьютерын зохион байгуулалт, Ассемблер хэл

За, http://chortle.ccsu.edu/assemblytutorial/  энэ сайтаас орчуулж явахаар шийдлээ. Эхний хичээл Компьютерын зохион байгуулалт, Ассемблер хэл.

Компьютерын зохион байгуулалт (Computer architecture) гэж компьютерын дотоод эд ангиудын харилцан хамаарлыг хэлнэ.
Жинхэнэ ассемблер хэл (Pure assembly language) нь компьютерын процессор дээр хийгддэг үйлдлүүдээр програм бичдэг хэл юм. Жинхэнэ ассемблер хэлийг төдийлөн хэрэглэдэггүй бөгөөд програмчлахад арай хялбар болгосон ассемблер хэлээ өргөтгөсөн (extended) ассемблер хэл гэдэг.

Ассемблер хэл нь цэвэр процессороос хамаарсан хэл юм. Компьютерын дотоод зохион байгуулалт, командуудаа (instructions) мэдэхгүй бол програмчлах боломжгүй юм.

Процессоруудын зохион байгуулалт


Процессорын зохион байгуулалт гэж процессорын дотоод бүтэц, тэдгээрийн харилцан хамаарлыг хэлнэ.

Процессорын бүл (Processor family) бүр өөрийн гэсэн зохион байгуулалттай. Энэ зохион байгуулалт бүрд нь тохирсон ассемблер хэл гэж байдаг. Өөрөөр хэлбэл процессор бүр өөрийн гэсэн ассемблер хэлтэй гэсэн үг. Тиймээс ассемблер хэл сурна гэдэг нь тухай процессорынхоо дотоод зохион байгуулалтыг ойлгох шаардлагатай.

MIPS процессор

MIPS процессорын зохион байгуулалт нь сайн хийгдсэн. 1985 онд анхны MIPS процессор гарсан байдаг. MIPS нь компьютер хэрхэн ажиллаж байгааг ойлгоход их дөхөм процессор юм.

Дээд түвшний програмчлалын хэлээр програмчлалын хэлээр програмчлахад компьютерын зохион байгуулалтыг мэдэх шаардлагагүй байдаг бол ассемблер хэл дээр заавал шаардагддаг.

Машины үндсэн давталт (Basic Machine Cycle)

Ихэнх процессорууд энэ гурван үйлдлийг төгсгөлгүй давтдаг. Машины нэг давталт нь машины нэг команд (instruction)-ыг биелүүлдэг. Процессорын хурдыг нэг секундэд хэдэн машины давталттайгаар нь үнэлдэг. Жишээ нь процессорын хурд нь 2ГГц (2GHz~2 Гега Герц) гэвэл нэг секундэд процессор 2'000'000'000 машины давталтыг хийдэг гэсэн үг.    

Давт:
1. Програмын тоолуур (Program Counter) дахь хаяг дээрх командыг дууд
2. Програм тоолуурыг нэмэгдүүлэх
3. Командыг биелүүлэх
4. "Давт"-руу оч


Машины команд

 Машины команд нь процессорт битийн хэлбэртэй орж машины нэг үйлдлээр биелэгддэг. Жишээ нь MIPS процессор дээр 32 битийн хоёр регистрийг (регистр гэж процессорын битүүд хадгалах хэсэг) нэмэх машины команд нь:

0000 0001 0010 1011 1000 0000 0010 0000
ийм байна. Команд 32 бит байна. Бит бүр нь 0 юм уу 1 байна. Дээрх командыг 4, 4-н битээр бүлэглэсэн байгаа ч процессортоо бол ямар ч зайгүй дараалсан 32 бит байна.

Ассемблер хэлний код

Процессор бүрд өөрийн гэсэн машины командын хүснэгт гэж байдаг. Үүнийг мэдэхгүйгээр машин командыг ойлгож чадахгүй юм. Дээрх баахан тэг, нэгийг ойлгож байна уу? Би л лав үгүй. Тэр командын хүснэгтийг мэддэг байлаа ч машины командыг бичих тун хэцүү юм. Бөөн л тэг нэг бичнэ л гэсэн үг шүү дээ. 

Тэгвэл ассемблер хэлэнд машин команд бүрд харгалзсан код байдаг. Тийм болохоор ассемблер хэл нь машин хэлнээс илүү амархан бичигддэг юм. Энэ дээрх машин командын ассемблер код нь:
Машин командАссемблер хэлний код
0000 0001 0010 1011 1000 0000 0010 0000 add $t0,$t1,$t2

Одоо арай ойлгомжтой болж байна уу?
Энэ команд нь: $t1, $t2 гэсэн хоёр регистр дэх тоог нэмээд $t0 гэсэн регистрт хадгалж гэж байна. Ассемблерын кодоос машин команд руу хөрвүүлэгчийг ассемблер (assembler) гэдэг.

2012/03/28

2012/03/24

MIPS 32 процессорын ассемблер хэлийг ХАМТДАА сурцгаая!

За, КТМС-д Компьютерын зохион байгуулалт, ассемблер гэдэг хичээл дээр анх MIPS процессорын ассемблер хэлийг үзэж байсан. Гэвч муу монш чинь бүгдийг нь таг мартчихсан байна. Тэгээд сэргээдэг юм бил үү? гэж бодоод, нэг сэргээж байгаагийнх бусадтайгаа хуваалцъя гэж бодлоо.

Intel юм уу? AMD процессорын ассемблер хэлийг суръя гэсэн чинь ямар хэцүү юм бэ? Тиймээс MIPS-ээ эхлээд сурахаар шийдлээ.


Надтай хамт байгаа бол эхлээд програмаа суулгая. Бидэнд тийм хийсвэржүүлсэн програм хэрэг болох юм. Учир нь бид жинхэнэ MIPS процессор дээр програм бичихгүй харин Intel юм уу AMD процессор дээрээ MIPS процесс дээр програмчилж байгаа юм шиг байлгах програм хэрэгтэй юм.

Эндээс QtSpim гэсэн програмыг тат http://sourceforge.net/projects/spimsimulator/files/
Windows дээр суулгах нь Windows гэснийг нь, Linux дээр суулгах нь Linux гэснийг нь. Windows дээр суулгахад асуудал байхгүй. Харин Linux дээр суулгах гэж байгаа бол тэр deb файлаа татаад суулгахгүйгээр задлах хэрэгтэй.
Задарсан хавтаст нь DEBIAN, usr гэсэн хоёр хавтас бий. usr/bin хавтас дотор qtspim гэсэн програм бий. Тэрийг ажиллуулахад л болно.

Тэгээд ажиллуулахад нэг ийм цонх гарах нь байна.

Нэг програм бичиж туршиж үзье.
8-р регистрт 5 гэсэн утга олгоод, 9-р регистрт 6 гэсэн утга олгоод 10-р регистрт нь энэ хоёрын нийлбэрийг хадгалах програм бичье.
Windows дээр notepad-аа нээгээд, Linux дээр нэг text editor програмаа нээгээд

main:
ori   $8, $0, 5
ori   $9, $0, 6
add  $10, $8, $9

2012/03/23

Flashgot + Axel = MyAxel дээрээ шинэчлэлт хийв

Өмнө нь хэрхэн Галт үнэг (Firefox)-ын миний хайрт Flashgot нэмэлт дээр алдарт Axel татагчийг gnome-terminal-тай холбох тухай оруулж байсан. Флашгот(Flashgot) дээр хүссэн Интернет Татагчаа оруулах.

Тэгтэл бас нэг асуудал байсан юм. Юу вэ? гэвэл бидний үүсгэсэн бүрхүүл кодоо ажиллуулахад файлаа татаж дуусаад л манай терминал гарчихдаг байсан юм. Ядаж надад татаж дууссаны дараа баталгаажуулалт хэрэгтэй ш дээ. Эсвэл алдаа өгөөд гарчихсан ч юм бил үү? Юутай ч файл татаж дуусаад гардаггүй байлгамаар байгаа юм. Тэгээд нэг шийдэл байна. Энэ бол gnome-terminal-ын тохиргоог өөрчлөх. Энэ нь gnome-terminal-ыг сүүлийн командыг биелүүлсэн ч терминалыг гаргахгүй (exit) байлгах юм. Энэ тохиргоог хийвэл манай дээрх асуудал шийдэгдэнэ.

Гэвч сайныг дагаад саар гэгчээр тэр тохиргоог хийхээр gnome-terminal маань exit гэсэн гарах командыг хүлээж авахгүй болчихдог юм байна. Аргагүй ш дээ гаргахгүй байлгах тохиргоо хийчихсэн юм чинь. Тэгээд энэ тохиргоонд нэг л сүжиггүй хуучнаар нь л байлгаад байлаа. Хүсвэл тэр тохиргоог харуулъя л даа.

Gnome-terminal-ынхаа Edit->Profile Prefrences->Title and Command-ны When command exits гэсэн унждаг цэсээс Hold the terminal open гэдгийг сонгоно. Монголоор нь бол

Chromium үйлдлийн системийг VirtualBox дээр суулгах

Хааяа янз бүрийн оролдож үзмээр санагдаад хорхой хүрэх юм. Энийг ч үзмээр, тэрийг үзмээр. Тэгээд өнөө Гүүгэл (Google) ахын үүсгэсэн нээлттэй эхтэй төслүүдийн нэг болох Хром Үйлдлийн системийг сонирхохоор шийдлээ. Гүүгэл ах энэ нээлттэй хөгжүүлэгдэж буй Chromium OS-ээсээ Google Chrome OS гэсэн нөхрийг гаргаж Chromebook гэдэг зөөврийн тооцоолуур (notebook) дээр гаргасан юм байна. Google Chrome OS нь ердөө нээлттэй эхтэй биш Chromium OS-ээс удамшсан. Тийм болохоор ялгаагүй юм л даа. Chromium-ын тэмдэг нь цэнхэр, саарал өнгөтэй, харин Google Chrome-ийнх гоё улаан, цэнхэр, ногоон өнгөтэй. Өөр онцын ялгаа байхгүй юм.

Chromium OS нь өнөө алдарт Linux-ын цөм (kernel) дээр эхтэй юм. Гэхдээ нэг сонирхолтой зүйл бол ерөөсөө ганц л веб хөтөч л байдаг. Тэр ганц веб хөтөч л бүгдийг хийнэ. Унтраах, гарах гээд л бүх команд товчууд веб хөтөч дээрээ. Бичиг баримтууд үзэж засахад Google Docs ажиллана. Ерөөсөө та веб хөтөч дээр бүгдийг хийнэ. Ганц чухал зүйл бол та нетгүй бол энэ үйлдлийн системийг ерөөсөө ашиглаж чадахгүй, угаасаа үйлдлийн систем нь ч таныг оруулахгүй. За, юутай ч сонирхолтой л үйлдлийн систем. Туршиж үзмээр байвал одоо хийсвэрээр үүсгэцгээе.

Эхлээд http://chromeos.hexxeh.net/ эндээс та шууд VirtualBox-ын хатуу диск файлыг татаж авна.

Дараа нь VirtualBox дээрээ тохиргоогоо хийцгээе. VirtualBox-оо ажиллуулаад New товч дээр дарна. Тэгээд Next товчийг дарна.

2012/03/19

math.h-тай нэг сайн муудалцав

Удахгүй шалгалт болох гээд байдаг. Харин би гэдэг хүн хийх юм олдохгүй дэмий энэ тэр ухаж явж байгаад програмчлалын бодлого боддог ч юм бил үү гээд оролдож суулаа. Тэгээд Си дээр програмаа бичсэн чинь алдаа өгөөд байдаг юм байна. Юу вэ? pow, ceil гээд л math.h-ын функцүүдэд алдаа өгөөд болдоггүй. Би ч бүүр Си хэлээ мартаж дээ гээд сэтгэлээр унаад байтал Гүүгэл ах надад яаж аргалах аргыг зааж өгөв.

Миний бичсэн жишээ програм:
//test.c
#include <stdio.h >
#include <math.h >

int main()
{
    int a = 2, b = 3;
    printf("%lf", pow(a, b));
    return 0;
}

-----------------------------
$gcc  test.c
... гэж хөрвүүлэх гэвэл

/tmp/cciJ1Fht.o: In function `main':
test.c:(.text+0x21): undefined reference to `pow'
collect2: ld returned 1 exit status

гэсэн алдаа өгч байна.

----------------------------------------------


Засахдаа

$gcc test.c -lm

гэж math-ын сантай холбож өгөх ёстой юм байна л даа.
Одоо тэгээд үүссэн програмаа ажиллуулбал
$./.a.out
8.000000

Дээрхийг Eclipse IDE дээр тохируулахдаа:

Mystery Case Files: Prime Suspects


Хэрэв Windows 7 дээр ажиллуулахад алдаа өгвөл MCF:Huntsville дээр хийсэн шиг тохиргоог хийгээрэй.