Монголоо мартагсдыг монгол хүн гэх үү? гэж би уншигч та бүхэнээс асууя. Дотроо бас нэгийг бодож л байгаа байх. Би яагаад энэ асуултаар гарчигласан нь бас учиртай. За тэгвэл дахиад асуулт асуучих уу? За гэсэн нь дараачийн догол мөрийг уншаарай. Үгүй гэсэн нь тэр мөрийг алгасаж болно шүү!
Монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Миний бодлоор монгол хүн гэдэг бол монголын төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг л хэлнэ гэж боддог. Тэр хүний гарал угсаа огт хамаагүй. Гагцхүү монголын төлөө гэсэн чин сэтгэл л түүнийг монгол гэдэг нэрийн дор оруулах болно. Энэ бол Монгол улсын иргэнээс өөр шүү. Анх Монгол улсыг байгуулахад янз бүрийн нүүдэлчин овог аймгууд нэгдэж Их Монгол улсыг байгуулж байсан. Тэрэн дотор Хиадын дайсан байсан аймгууд ч багтаж л байгаа. Гэхдээ тэд Их Монгол улсын төлөө гэх сэтгэлээр нэгдэж чадсан юм.
Монгол хүн монголыг мартаж чадах болов уу? Надад яасан их асуулт байнаа. Хэрэв чадна гэж бодож байгаа бол дээд талын догуураа зураастай догол мөрийг уншаад эргээд үргэлжлүүлээд уншъя. Уншчихсан бол үргэлжилье.