За, юутай ч татаж авдаг жижигхэн програм "Цонх", "Оцон шувуу" хоёр дээр хийлээ.
Заавар:
1. Юуны өмнө .NET Framework 4.0-ээс дээш хувилбар суусан байх ёстой. Суусан програмуудаасаа дээрх нөхөр байгааг шалгааад байхгүй бол http://www.microsoft.com/net/download эндээс сүүлийн хувилбарыг нь татаад суулгана уу.
2. Зип файлаа задална.
3. ХууpDownloader.exe файлыг ажиллуулна.
4. Дуу татах гэж байгаа хаягаа бичнэ.
5. Татсан дуугаа хаана хадгалах гэж байгаагаа заана.
6. "Татах" товчийг дарна.
----------------------------------------------------------------------------------------------------
Зарим хүмүүст татах газрыг нь зааж өгөх төвөгтэй байгаа бололтой. Тийм болохоор арай хялбар байхаар өөр дээрээ байгаа Downloads хавтас руу татсан дуугаа хийдэг байхаар бас нэг хувилбар хийлээ.
Үбүнтү дээр Wine1.5 -аар ажиллуулж үзсэн. Ажиллаж байна лээ. Гэхдээ команд мөрний цонх гарахгүй байна лээ. Тэгээд нэг лайнукс дээр бүрхүүл код бичлээ.
Оцон шувуун дээр бичсэн бүрхүүл код
Эхлээд дараах програмуудыг дараах командаар суулгана.
$sudo apt-get install ffmpeg wget rtmpdump
Үүний дараа татаж авсан downloader.sh бүрхүүл коддоо ажиллуулах эрх өгнө.
$chmod +x downloader.sh
Энэ командыг хийхгүй гэвэл downloader.sh бүрхүүл код дээрээ хулганыхаа баруун товчийг дараад "Properties" гэдэг рүү нь ороод "Permission" цэс дээр "Allow executing file as program" гэдгийг чагтлана. Тэгээд бүрхүүл код дээрээ хоёр дараад "Терминал дотор ажиллуулах" гэдгээр нь ороод ажиллуулна.
Терминал гарч ирэхэд нь татах гэж байгаа дууныхаа веб хаягийг бичиж өгнө. Дууны файл нь ~/Downloads/ гэсэн хавтаст mp3 форматтай хадгалагдсан байна.
ЭНЭ ПРОГРАМ АЖИЛЛАХГҮЙ БОЛНО.
ЗАССАНЫГ НЬ ЭНЭ ХАЯГААС ТАТ.
Хэхэ мундаг юм аа :)
ReplyDeleteЭнийг нухах гээд залхуу хүрээд байсан юм. Сайн байна.
ReplyDeleteSain uu Ene bolohgvi bnaa
ReplyDeleteСүүлд шинэчилсэнийг нь тат.
ReplyDeleteLinux deer ajildgviee hu yahuu
ReplyDeletehttp://tsetsee-life.blogspot.in/2013/01/xyypmn.html Эндээс Виндөвсийнхийг нь татаад Wine-аар ажиллуулчих. Бүүр болохгүй бол мэйлээр ч юм уу холбогдоорой.
DeleteLink ажиллахгүй байна шүү...
ReplyDeletewindows линк нь ажиллахгүй байна, дахиад тавиад өгөөч
ReplyDeleteЭнд байгаа http://tsetsee-life.blogspot.in/2013/08/xyypdownloader-2013-08-24.html
Deletehttp://tsetsee-life.blogspot.in/2013/08/xyypdownloader-2013-08-24.html
ReplyDeleteene ajillaj bgaa yu
Ажиллах л ёстой доо
Deleteshine xyyp.mn ees tatdaj prog taviad uguuch xyyp.mn shinechlegdeed umnuh tatdag proguud ajillahaa bolichloo
ReplyDelete