2012/12/26
5 Махбодын онол, арга билгийн сургаал
Эх сурвалж: http://hajime.blog.gogo.mn/read/entry104555
Орчлон ертөнцийн гол нууцыг танин мэдэхийн тулд эртний хүмүүс олон аргыг хэрэглэдэг байсан бөгөөд тэдгээрийн гол жолоодлого болгож байсан онол нь байгаль ертөнц бодисоос бүрддэг бөгөөд тэдгээр нь хоорондоо нягт уялдаа холбоотой гэж үздэг 5 махбодийн онол, Арга билгийн сургаал юм. Энэ онол нь байгаль ертөнцийг танин мэдэх аргын гол жолоодлого болж байсныхаа нэгэн адил дорно дахины анагаах ухааны гол тулгуур онол болдог. Дорно дахины анагаах ухаанд хэрэглэдэг Хий, Шар, Бадганы онол , цул савын онол, үндсэн 6 өвчний онол гэх мэт онол сургаалуудыг 5 махбодь, арга билгийн онлоор задлан тайлбарладаг.
5 махбодийн онолАливаа бодисыг 5 махбодид хураангуйлж 5 махбодийн чадал, эрдэм, үйлдэл, харилцаа холбоонд түшиглэн байгаль ертөнц дэх юмс үзэгдлийн үүсэл, хөгжил, мөхлийн ерөнхий зүй тогтлыг тайбарласан ухааныг 5 махбодийн онол гэнэ. Эртний Энэтхэг, Грек, Хятадын эрдэмтэд ертөнцийн түмэн бодис бол бурханы бүтээл биш хэдэн зүйлийн анхны бодис хувиран хөгжсөний үр дүн гэж үзэж байв. Энэ хэдэн бодисыг эртний Энэтхэгийн эрдэмтэд шороо, ус, хий, төмөр, хожим нь огторгуй , эртний Грекийн эрдэмтэд шороо, ус, хий, төмөр 4, эртний Хятадын эрдэмтэд мод, төмөр, шороо, гал, ус гэж үзэж байв. Тэд бодисын хувирал хөгжлийн явцад арга билгийн ёсоор эсрэг, тэсрэг хирнээ харилцан нэгдэх хууль байгааг мэдэж түүнийг тайлбарлахын тулд хүмүүсийн сайн мэддэг 5 бодисын шинж чанар болон тэдгээрийн уялдаа холбоог гаргах оролдлого хийсэн. 5 махбодийн сургаал нь ертөнц бол анхны зарим зүйлийн бодисоос үүсч, тэдгээрийн хувирал хөгжлийн дүнд бий болсон гэж үздэг гүн ухааны үзэл юм. Энэ сургаалын гол ач холбогдол нь эртний анагаах ухааны системчлэгдэхэд гол түлхүүр болсонд оршино.
Дорно дахины анагаах ухаанд 5 махбодийн сургаал 2 зүйл байв.
1. Эртний Энэтхэгээс гаралтай одон зурхайн 5 махбодь Үүнд: шороо, ус, гал, хий, огторгуй
2. Эртний Хятадаас гаралтай хар зурхайн 5 махбодь Үүнд: мод, гал, шороо, төмөр, ус Монгол АУ энэ 2 зүйлийн 5 махбодийн сургаалыг хэдэн зуун жил хэрэглэж ирсэн боловч Дорно дахины анагаах ухааны гол тулгуур онол болох Хий, Шар, Бадганы онолтой уялддагийн хувьд одон зурхайн 5 махбодийн онолыг өргөн хэрэглэдэг.
Одон зурхайн 5 махбодийн онол
Одон зурхайн 5 махбодь нь шороо, ус, гал, хий, огторгуй юм. Эртний зохиолуудад 5 язгуур эх, 5 их гарал ч гэдэг. Эдгээр махбодийн шинж чанар хоорондын уялдаа холбоогоор байгаль ертөнц дэх юмс үзэгдлийн үүсэлт, шинж чанар, харилцан холбоог тайлбарлах онолыг Одон зурхайн 5 махбодийн онол гэнэ. Энэ онол нь Энэтхэгт буй болжээ. Одоогоос 2500 гаруй жилийн өмнө Энэтхэгийн эрдэмтэд шороо, ус, гал, хий 4 махбодийн онол гаргасан ба хожим бодис юмс үзэгдлийн оршин тогтнох, арвижин дэлгэрэх, хөдөлгөөний зай завсар болох огторгуй махбодь нэмэгдсэнээр одон зурхайн махбодь бий болсон. Энэ нь эртний анагаах ухаан болох Аюурведийн онолын гүн ухааны жолоодлого болсон. Хожим Түвд, Уйгараар дамжин 14-р зууны үеэс Монголд нэвтэрсэн. үүнээс хойш Монгол анагаах ухаанд хүний биеийг бүтээж буй 3 махбодь, 7 тамир, 3 хир, өвчин үүсгэх 4 нөхцөл, өвчний зүй, өвчин таних ухаан, анагаах зарчим, засах ерөндөг зэргийг одон зурхайн 5 махбодиор тайлбарлаж иржээ.
Одон зурхайн 5 махбодийн тус тусын онцлог
Одон зурхайн 5 махбодийн онолд махбодь тус бүрийн онцлог чанарыг чанар, эрдэм, үйлдэл гэсэн 3 зүйлээр тодорхойлдог. Одон зурхайн 5 махбодийн онолоор ертөнцийн ахуй бодисын шинж чанарыг 5 махбодид төрөлжүүлэх ба 5 махбодийн холбогдлоор түүний үүсэл хувирал хөгжлийг тайлбарлана. Ийм учраас бодисыг 5 махбодид төрөлжүүлэхэд тус тусын онцлогийг мэдэх хэрэгтэй. Энэ тухай Бэсрид Санжаажамцын “ Цагаан биндэрьяа ” зохиолд бичсэнээр:
1. Шороо: Хатуу, чийрэг, хүнд чанартай дүрс, дуу, үнэр, амт хүрэлцэхүйн 5 эрдэмтэй. Ахуй бодисын суурь түшиг болж, тогтворжуулах, хүндрүүлэх үйлдэлтэй.
2. Ус: Чийглэг, нойтон, услэг шинж чанартай, дүрс, дуу, амт, хүрэлцэхүйн 4 эрдэмтэй. Ахуй бодисыг төлжүүлэх, чийглэх, усжуулах үйлдэлтэй.
3. Гал: Халуун чанартай. Дүрс дуу хүрэлцэхүйн 3 эрдэмтэй. Ахуй бодисыг халаах, боловсруулах, шатаах үйлдэлтэй.
4. Хий: Хөнгөн хөлбөрөнгүй чанартай. Дуу, хүрэлцэхүйн 2 эрдэмтэй. Ахуй бодисыг хөнгөрүүлэх, хөдөлгөх, арвижуулах үйлдэлтэй.
5. Огторгуй: Хөндий хоосон чанартай. Дууны ганц эрдэмтэй. Ахуй бодисын орших, арвижих, хөдлөх, орон зай болох ба зай гаргах үйлдэлтэй.
Махбодийн чанар гэдэг нь махбодь тус бүрийн дотоод шинж чанар буюу мөн чанарыг тусгасан ойлголт юм. Махбодийн эрдэм гэдэг нь хүний мэдрэхүйд сэрэгдэх ахуй бодисын тусгалуудыг хэлнэ. Махбодийн үйлдэл гэдэг нь үзэгдэл юмсын үүсэл хувиралтад 5 махбодь тус бүрийн үзүүлэх үйлдлийг хэлнэ. 5 эрхтэнд сэрэгдэх ахуй бодисын тусгалаас олсон сэрлийг системчлэн боловсруулж бодисыг танина. Өөрөөр хэлбэл ямар нэг махбодийн чанар үйлдлийг нь таньж цаашид ашиглана.
Одон зурхайн 5 махбодийн төрөлжүүлэл
Тухайн бодист шороо, ус, гал, хий, огторгуй 5 махбодийн алиных нь чанар, эрдэм, үйлдэл илүү байгаагаас нь хамаарч 5 төрөлд хувааж төрөлжүүлдэг. Ахуй бодис бүхэнд 5 махбодь агуулагдах боловч тэдгээрийн харьцаа нь харилцан адилгүй байдаг. Үүнээс болж бодис нэг бүр нь хоорондоо адилгүй байдаг. Жишээ нь:
Ус: ус, шороо, гал, хий 4 махбодиос бүтэж, огторгуй махбодиор орон зайд орших боловч усан махбодийн харьцаа дийлэнх эзлэх учир усан махбодид төрөлжүүлж, бусад бодисоос ялгаж байна. Эртний зохиолд биеийн бүрэлдэхүүн ба холбогдол бүхий бодисыг 5 махбодид төрөлжүүлсэн.
-Хий, шар, бадганыг билиг чанарын үүднээс төрөлжүүлсэн нь: хий- хий, шар- гал, бадган- ус, шороо
-Биеийн бүрэлдэхүүн ба эрхтэний үүслийн талаар 5 махбодид төрөлжүүлсэн нь :
Шороо- мах, яс, хамар, үнэртэх мэдрэл үүснэ.
Ус- цус, хэл, амтлах мэдрэл услагийн хувь үүснэ.
Гал- илч, өнгө, нүд, үзэх мэдрэл үүснэ.
Хий- амьсгал, арьс, хүрэлцэх мэдрэл үүснэ.
Огторгуй- сүв, чих, дуу үүснэ.
-Эрхтэнүүдийг шүтээний үүднээс 5 махбодид төрөлжүүлбэл:
Дэлүү- шорооны тунгалаг голлосон чийрэг хүндийн шүтээн.
Бөөр- усны тунгалаг голлосон нойтон, чийгийн шүтээн.
Элэг- галын тунгалаг голлосон биеийн илчийн шүтээн.
Уушиг- хийн тунгалаг голлосон дотор амьсгалын шүтээн.
Зүрх- огторгуйн тунгалаг голлосон сэтгэлийн шүтээн.
Эртний зохиолд: Цул гэдэг бол шимийн охь дээжийн хурааж авдаг 5 махбодийн чанартай тунгалгуудын шүтээн болгосны хувиар цул гэжээ. Энэ 5 цул нь 5 махбодийн тунгалгийн шүтээн болдог гэсэн үг. Үүнээс:
- Зүрх сэтгэл 2 огторгуйд түшиглэх
- Уушиг амьсгал 2 хийд түшиглэх
- Элэг илч 2 галд түшиглэх
- Дэлүү хүнд чийрэг бол шороод түшиглэх
- Бөөр нойтон чийглэг тул усанд түшиглэх
Юм гэж нэг бүрийг аль махбодийн тунгалгийн шүтээн болох үүднээс махбодид төрөлжүүлнэ. 6 савыг 5 махбодид төрөлжүүлбэл:
6 сав бол 5 махбодийн чанартай тунгалгийн цөвийг хураах сав. Учир нь идээ ундаа идэж уухад ходоодонд тунгалаг цөв ялгарч, байдгаас цөв ходоодны доод биед хурна. Тэр нь шороо махбодьтой салс байдаг.
Ходоод нь дэлүүтэй барьцалдсан шороо махбодьтой цөвийг хураах сав. Ходоодноос ялгарсан тунгалаг элгэнд очиж цус болно. Цөс элэгтэй барилдсан тул цусны цөвийг хураах сав мөн.
Идээний цөв нь гал тэгшитгэгч хийн үйлдлээр олгойд цуглана. Учир нь олгой бол уушигтай барилдсан хий махбодьтой уушигны цөвийг хураах сав мөн . Идээ ундааны цөв өтгөн шингэн болж ялгарсны шингэн нь шээс болно.
Усан махбодьтой бөөр давсагтай барилдсан тул бөөрний цөвийг хураах сав нь давсаг юм. 5 махбодийн чанартай идээний цөв гэдсэнд хурна.
Гэдэс нь зүрхтэй барилдсан огторгуй махбодийн цөвийг хураах сав. Биеийн тамирын эцсийн ялгаралт цагаан улаан дуслын цөв самст хурна. Учир нь самс бол 5 махбодь хурсан чанартай 5 цултай барилдсан байдаг. Мөн эмийн амт, чанар, хүч зэрэг нь 5 махбодид төрөлжигддөг. Энэ мэтээр бодисын чанар үйлдэл, харьцаа холбоог тайлбарлахад 5 махбодийн сургаалын онлын үндэс оршино. Одон зурхайн 5 махбодийн төрөлжүүлэл нь ямар нэг бодисын дотор илүү агуулагдаж буй 5 махбодийн чанараар тулгуурладаг ба зарим бодис 1 махбодь дийлэнх, зарим нь 2 махбодь тэнцүү байхаас болж 1 юмуу 2 махбодид төрөлжигддөг .
Жишээ нь : Ходоод шороо махбодьтой бөөр усан махбодьтой г.м
1 махбодиор, Бадган- шороо, усан махбодьтой давслаг амт гал усан махбодьтой 2 махбодид төрөлжинө.
Хар зурхайн 5 махбодийн онол
Мод, гал, шороо, төмөр, ус 5 махбодийг хар зурхайн 5 махбодь гэнэ. Энэхүү 5 махбодийн эх, хүү, нөхөр, дайсны харьцаагаар алив бодисын харьцаа холбоог тайлбарлах онолыг хар зурхайн 5 махбодийн онол гэнэ. Энэ онол нь эртний Хятадын гүн ухааны үзэл бөгөөд түүнийг анагаах ухаанд хэрэглээд 2000 гаруй жил болжээ. Хар зурхайн 5 махбодийн онол нь 16-р зууны үеэс монгол анагаах ухааны судлын шинжилгээнд хэрэглэгдэх болжээ. АУДҮ-ийн “Хойд үндэсийн судлыг шинжлэх бүлэгт” 4 улирал ба 5 цулыг хар зурхайн 5 махбодид төрөлжүүлж, эх, хүү, нөхөр, дайсны харьцаагаар 5 цулын хоорондох харьцаа ба 4 улирлын байгалийн хувиралтыг дагаж гарах 5 цулын судлын лугшилтын хувиралтыг тайлбарлажээ. Хожим Дэсрэд Санжаажамц зэрэг эрдэмтэд цааш дэлгэрүүлэгч 6 савыг хар зурхайн 5 махбодид төрөлжүүлжээ. Монгол АУ-нд хэрэглэж буй хар зурхайн 5 махбодийн онолыг хар зурхайн 5 махбодийн төрөлжүүлэлт, эх, хүү, нөхөр, дайсны харьцаа гэсэн 2 хэсэгт хувааж болно. Хар зурхайн 5 махбодийн төрөлжүүлэл: Монгол анагаах ухаанд хар зурхайн 5 махбодийг хэрэглэх болсноос хойш 5 цул, 6 сав, 4 улирал зэргийг хар зурхайн махбодид төрөлжүүлэх болсон. Хойд үндэсний “Хүрэлцэх судлаар өвчнийг таних ” бүлэгт 4 цагийг 5 махбодиор хуваахад хаврын 3 сарын эхний 72 хоногт модон махбодь дэлгэрэх ба элэгний судал гүйнэ. Зуны 3 сарын эхний 72 хоногт гал махбодь дэлгэрч, зүрхний судал гүйх, намрын 3 сарын эхний 72 хоногт төмөр махбодь дэлгэрч, уушгины судал гүйх, өвлийн 3 сарын эхний 72 хоногт усан махбодь дэлгэрч, бөөрний судал гүйх. 4 улирлын завсрын 72 хоногт шороо махбодь дэлгэрч, дэлүүний судал гүйх гэжээ.
Үүнийг үндэслэн хаврын улирлыг модон махбодьтой, зуны улирлыг гал махбодьтой, намрын улирлыг төмөр махбодьтой, өвлийн улирлыг усан махбодьтой, 4 улирлын завсрыг шороо махбодьтой гэв.
Зүрх, гэдэс-гал махбодьтой
Уушиг, олгой- төмөр махбодьтой
Элэг цөс- модон махбодьтой
Бөөр, давсаг- усан махбодьтой
Дэлүү, ходоод шороон махбодьтой гэж 5 цул , 6 савыг төрөлжүүлдэг. Гэвч энэ нь хий, шар, бадганы онолтой нягт холбогдож чаддаггүй.
Хар зурхайн 5 махбодийн эх, хүү, нөхөр, дайсан бололцох харьцаа
Хар зурхайн 5 махбодийн эх, хүү, нөхөр, дайсны харьцаагаар ахуй бодисын хоорондох харьцааг тайлбарлаж иржээ. Хойд үндэсний хүрэлцэх судлаар өвчнийг бүлэгт 4 улирал ба 5 цулыг төрөлжүүлж, улирлын хувиралтыг даган гарах 5 цулын судасны лугшилтыг тодорхойлсны үндсэн дээр шороо, гал, төмөр, ус, мод 5 махбодийг эх, хүү, нөхөр, дайсны харьцааг гаргадаг. Эх хүүгийн харьцаа Нэг махбодь нөгөө махбодийнхоо эх болох ба тэр нь нэг махбодийн хүү болох харьцааг эх, хүүгийн харьцаа гэнэ. Жишээ нь: Модон махбодь нь гал махбодийн эх болж, гал махбодь модон махбодийн хүү болж, гал модон махбодийн эх хүүгийн харьцаа үүснэ. Эх болох махбодь нь хүү махбодийг үүсгэж, тэжээж төлжүүлж байхад хүү махбодь нь эх махбодийнхоо тусламжтайгаар үүсч тэжээгдэж, төлжигдөнө. Тухайлбал: Модон махбодийн хөвгүүн гал, гал махбодийн хөвгүүн шороо, шороо махбодийн хөвгүүн төмөр, төмөр махбодийн хөвгүүн ус, усан махбодийн хөвгүүн мод болно. Эх махбодь нь эсрэгээр байдаг. Модны эх ус, усны эх төмөр, төмрийн эх шороо, шорооны эх гал, галын эх мод болно.
Нөхөр дайсны харьцааНэг махбодь нөгөө махбодийнхоо нөхөр болж байхад тэр нь нэг махбодийн дайсан болсноор хар зурхайн 5 махбодийн нөхөр дайсны харьцаа үүснэ. Жишээ нь: шороо махбодь нь модон махбодийн нөхөр болж байхад модон махбодь шороон махбодийн дайсан болсноор мод шороо махбодийн нөхөр дайсны харьцаа үүснэ. Нөхөр махбодь нь түшиг болж туслах, дайсан махбодь нь эсэргүүцэх, хязгаарлах харьцаатай.
Тухайлбал: модны нөхөр шороо, галын нөхөр төмөр, шорооны нөхөр ус, төмрийн нөхөр мод, усны нөхөр гал махбодь болно. Харин модны дайсан төмөр, галын дайсан ус, шорооны дайсан мод, төмрийн дайсан гал, усны дайсан шороо болно. Нөхөр дайсны харьцаагаар нэг махбодь нөгөөдөө нөхөр (дайсан ) болж байхад гал өөрөө төмрийн дайсан болно. Ийнхүү хар зурхайн махбодь нь өөр хоорондоо эх хүү, нөхөр дайсны харьцаанд орших тул ердийн байдалд 5 махбодийн аль нэг нь хэт арвидах юмуу хорогдохгүй харьцангуй тэнцвэрт байдалд байна.
Хар зурхайн 5 махбодийн эх, хүү, нөхөр, дайсны харьцааг бодох томъёо нь мод, гал, шороо, төмөр, ус 5-ыг энэ дэс дараагаар нь 1 цагираг шугам дээр цагийн зүүний дагуу жагсааж эх, хүү, нөхөр, дайсныг олъё гэвэл 1-эх, 2-хүү, 3-нөхөр, 4-дайсан болно. 5 махбодийн сургаал нь эртний гүн ухааны хүрээ хэмжээнд үүсч хөгжөөд хожим АУ-нд нэвтэрснээс хойш урт удаан хугацааны эмчилгээний олон сорилтыг давж системчлэгдэж ирсэн юм. Гэвч энэ нь шинжлэх ухаан хөгжөөгүй эрт үеийн онол учраас дутагдалтай тал бий. 5 махбодь ба 5 махбодийн үечлэл Энэ нь онол нь дорно дахины анагаах ухааны ертөнцийг үзэх үзэл болох махбодийн хоорондын харьцаа тэдгээрийн дотроос гарч ирж буй харьцаа холбоо, хөгжил дэвшил, хувьсал өөрчлөлтийг илэрхийлдэг арга билгийн онолоос 300 гаруй жилийн өмнө үүссэн гэж үздэг. Эртний Хятадын Нейжин сударт сав шим ертөнцийн аливаа амьд ба амьгүй зүйл нь 5 махбодиос бүтнэ. Өөр өөр хэлбэл аливаа юмс үзэгдэл 5 онолтой, мөн дуу авиа 5 хөгөөс бүтдэг гэж тэмдэглээд эдгээр нь хоорондоо байнгын хөдөлгөөнд оршиж харилцан бие биедээ нөлөөлнө гэж тэмдэглэсэн байдаг. Эртний Хятадын философийн Yi- Ying сударт дэлхийн үүсэл хөгжлийн тухай бичсэн байдаг. Эхлээд хумхын тоос бий болоод хумхын тоос нь шороог үүсгэнэ. Qi энергээр хэлбэржиж өөрийн хэлбэр дүрсээ олдог. Нэг талаас гүн ухаан нөгөө талаас эрүүл биеийн бүтэц эмгэг жам зэргийг илэрхийлж байдаг өргөн агуулгыг багтаасан онол юм. Энэ онол нь нэг талаас энэтхэгийн аюурведийн сургаалаас авсан онол болно.
Хар зурхайн 5 махбодийн онолыг монголчууд нилээд хэрэглэж ирсэн. Модноос гал, галаас шороо, шороогоос төмөр, төмрөөс ус, уснаас мод үүснэ. 5 хэмнэл ба 5 үечлэлээр юмс үзэгдлийг Хятадын анагаах ухаанд тайлбарладаг. 5 хэмнэлийн ба 5 махбодийн онол нь аливаа юмс үзэгдлийн тогтолцоо, хэлбэр дүрс хөдөлгөөнөөр тогтооно. Нөгөө талаас сав шим ертөнц түүнд оршин тогтнох хугацаа, үүслийг тайлбарладаг. Өөрөөр хэлбэл энэ онол гарснаар орчин үеийн онолуудтай дөхүү болсон. Жишээ нь хөдөлгөөнгүй гэж үзэж байгаа зүйлүүд нэг талын матери болж, нөгөө хөдөлгөөнтэй гэж тайлбарлах атомын онолоор электрон, протон, нейтрон болон харьцаа нь нарийн юм.
Сэдэв:
Миний мэдлэг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment