Одтой тэнгэр дээрээс мэлтийнэ
Сэрүүн салхи хүчтэй үлээнэ
Аяа, бас зүрхийг минь хайрна
Аяа, бас шархалсан зүрх ээ.
Хатуу үгс хүйтэн мэс адил
Хөндөж зүслээ, зүрхийг минь
Шарх нь дөнгөж аних гэж байсан юм
Сэдэрч эгээд шархаллаа.
Салхи зүрхийг минь хөлдөөхгүй
Сэтгэл минь ерөөс хувирахгүй ч
Нуугдсан хайр дөнгөж цухуйгаад
Дэлгэрч чадалгүй хатлаа.
2011 оны 6-р сарын 19.
No comments:
Post a Comment