2013/05/09
Арай дэндүү ил тод байдал
2010 оны 5-р сарын 10
Өнөөдөр хичээлээ тараад гэр лүү явахаар автобусны буудалд очлоо. 46 дугаартай автобус нааш айсуй. Хамгийн арын суудал надад зориулсан юм шиг хоосон, очоод суулаа. Хаврын дулаан уур амьсгал өвлийн гурван сар хөлдсөн тархийг минь гэсгээх мэт хамаг цус хөөрч
өөрийн эрхгүй нойр хүрнэ. Нүдний зовхи хүндэрч өөрийн эрхгүй нойрондоо дийлдлээ. Нэг мэдэх нь ээ хажууд нэг хүн суух шиг. Ухаан санаа минь нойртой тэмцэлдэн хагас ухаантай автобусанд сууна. Тэгтэл хажуу талаас түлхээд ч байх шиг. Нүдээ нээтэл цүнхээр минь оролдоод байх шиг. Би дуугүй л суулаа. Сиймхийгээр хажууд суух залуу руу харлаа. Над руу муухай харчхаад эргээд харах юм. Удалгүй миний цүнхэнд хүрээд байх шиг. Би дахиад харлаа. Нөгөө залуу над руу харснаа наад цүнхээ холдуулаач! гэж зандрангуй хэлэв. Би цүнхээ жаахан дээш татав.
Цонхоор харахад Саппорогийн тойрог зурайна. Тэгтэл нөгөө залуугийн хажууд сууж байсан эмэгтэй гэнэт их дуу гаргав.
-Чи муу хулгайч, гараа тат! гээд
Нөгөө залуу өмнөөс нь бас хэрэлдэж байна гэнэ.
Хулгайч хүн хулгай хийснээ өмөөрч хэрэлдэж байгаа юм болов уу?
Ийм ил тод байгаа зүйлийн өмнөөс хэрэлдээд… Би хулгайч биш гэж уурлахаар хулгайч хүн хулгайч биш болно гэж байхгүй шүү дээ. Хажууд суугаад ийм ил тод байхад хулгай хийх гэж суугаа хүн хөөрхий дөө.
Сэдэв:
Миний амьдрал
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment