2015/03/22
Үг
Энэ дэлхийд улс гэж явахын тулд хүний тоо ямар хамаа байна?! Улс байна гэдэг сая хүний толгой тэрбум хүний толгойн дайтай ажилладаг байхыг хэлж байгаа юм. 2015.03.22
Сэдэв:
Миний үзэл бодол
2015/03/12
KCFinder-т файлын жагсаалт гарахгүй болох
config.php-д нь COOKIEDOMAIN гэдэгт нь домайнаа бичнэ. Apache-гийн порт анхны утгаасаа өөрчлөгдсөн тохиолдолд энэ алдаа гарна
2015/01/06
Солиорол
Май, чи! гэж бурхан над хувь тавилан чулуудсан
Унан босохыг минь харж бахаа ханах гэж
Үе үе чулуу шидэлсэн.
Эцэс төгсгөлгүй мэт орчлонгийн тойрогт
Толгойг минь эргүүлж, бөөлжис хүргэнэ.
Өгөөмөр хүний дүр эсгэн аманд ус цутгаад
Өлөн ходоодыг дүүргэж огиход бэлдэнэ.
Толгой минь эргэж насаа би мартана
Нар сар хоёрыг тоолсоор тоогоо алдана
Нэг мэдэхэд бурхан дэгээдэж унагаана
Мөнх тамд уналаа гэж бие арзайлгана.
Шалан дээр сөхөрсөн бие аврал эрнэ
Бурхан сүрээ үзүүлнэ, буруу харж шоолно.
Ухаан минь балартаж, сэтгэл минь өвчилж
Бие минь эцэж, үйлс минь доройтсон байна.
Эгэж харах түүхгүй, бүхнийг мартана
Өөрийгөө ч гэсэн мартана.
Сэдэв:
Миний шүлэгс
2014/12/25
Mac OSX + Firefox + Flashgot + Axel
axel суулгахдаа http://rudix.org/packages/axel.html эндээс татсан нь дээр юм билээ. Татаад, суулгаад. Өмнөх Линукст хийж байсан шиг бүрхүүл код бичсэн чинь олигтой ажилладаггүй. Ялангуяа терминал нээдэг хэсэг. Тэгээд гүүгэлдэж байгаад "apple script"-ээр шийдэл оллоо. Сонин, өгүүлбэр бичиж байгаа юм шиг кодтой юм билээ. Apple script-ийг нь сайн мэдэхгүй болохоор бүрхүүл код, apple script хоёуланг нь ашиглав.
2014/12/21
Мод
Эрт урьдын цагт нэгэн мод сүндэрлэнэ.
Гүн рүү, гүн рүү, үндэс нь шигдэнэ.
Тэнгэр рүү, тэнгэр рүү, мөчир нь тэмүүлнэ.
Буй газартаа аниргүй, хөдлөхгүй сүндэрлэнэ.
Амьдрал, үхлийг чимээгүйхэн ажиглана. #MushishiS2_22

2014/11/16
Үхлийн өмнөх мэдрэмж
Үхэл. Энэ бол цэг. Би христийн шашны "Мөнхийн амьдрал", буддын шашны "Хойд төрөл" гэдэгт итгэдэг хүн биш. Хүн үхсэн бол үхсэн. Эцсийн цэг. Мэдээж хадгалагдах хуулиар нэгэн цул явсан бие минь оргүй алга болохгүй. Нэг төлвөөс нөгөө төлөв рүү шилжинэ. Сүнс рүү биш шүү! Тийм мухар сүсэгтэй хүн би биш. Газар дор булуулсан бол мах, шөл, яс бүгд эсийн ширхэг бүрээрээ үхэх нь үхэж бичил биетнүүдийн хоол болох нь болно. Биеийн минь нэгэн хэсэг ертөнцийн нэгэн бактертай хамт байна гэж төсөөлөхөд би үхсэн гэж үү? Нэгэн цагт миний төлөө өөрийнхөө амийг ч хорлож чаддаг эсүүд минь миний эзгүйд наддаа харъяалагдсаар байх уу?
Төрсөн бүхэн үхдэг. "Маргааш өглөө чи сэрэхгүй ч байж магад" гэж буддын шашинд сургадаг биш үү? Энэ амьдрал гэж нэрлэсэн амьдын чөлөөг ямар зорилготой олдог юм бол? Үй түмэн асуултын голд хариултыг эрэхгүй цагийг үрээд үхэл дөхсөн ч ойлгохгүй мунхаглан суух тэнэгийн оргил юм даа, би.
Өчигдөр амь насаа алдах дөхлөө. Одоо ч гэсэн тэр хэдэн хормын мэдрэмж тодоос тод мэдрэгдэх болов уу? гэсэн хэсэг хэсгээрээ үл олдохын нүх рүү цувсаар, өнөө өглөө урьдын адил босож, урьдын адил цайгаа ууж, урьдын адил анимегаа үзлээ. Үхэл хүнийг ухаан оруулдаг гэдэг худлаа юм байна.
Би ногоон гэрлээр зам хөндлөн гардаг. Ногоон гэрэл, эрээн зам хоёр тэр хорьхон хоромд миний өмч мэт санагддаг. Ногоон гэрэл, эрээн зам хоёр минийх. Ногоон гэрэл, эрээн зам дээгүүр машин явах миний өмчид халдаж байгаа мэт санагддаг. Ногоон гэрэл, эрээн зам хоёр минийх. Энэ бодол толгойд минь шимигч адил шигдэж толгойн эд эсүүдийг минь идэн улам томорсоор байдаг.
Өчигдөр амь насаа алдах дөхлөө. Ногоон гэрэл, эрээм зам миний өмч байлаа. Миний өмч дээгүүр автобус явах гэлээ. Өмчөө хамгаалахаар хамаг эрчээрээ урдуур нь гарах гэж гүйлээ. Тэрхэн толгойгоо эргүүлэн автобусыг харах агшинд автобус бараг дэргэд минь ирсэн байхыг харлаа. Ард явж байсан эмэгтэй "Яана аа!" гэхийг сонслоо. Тархи ажиллаж байна: Автобусанд мөргүүлэх мэдрэмжийг санууллаа. Би үхнэ гэдгээ мэдлээ. Би үхэлтэйгээ эвлэрчээ. "Би ингээд үхлээ" гэсэн бодол орж ирлээ. Харамсах мэдрэмжгүй, зовох мэдрэмжгүй, зүгээр л "би ингээд үхлээ". Жинхэнэ зовлонгүй үхэл энэ байх байсан биз. Үхлийн өмнө хүмүүст туулсан бүх амьдрал нь бодогддог юм гэнэ лээ. Би харин юу ч бодолгүй үхэлтэйгээ эвлэрсэн байх юм.
Энэ амьдралд юу ч хийж бүтээгээгүй учир ийм байна уу? Юунд ч санаа зовохгүй тэнэгийн дотор уужуу гэдэг нь биз. Автобус тоормозоо авлаа. Би урдуур нь гүйж амжлаа. Хойшоо нэг ч харалгүй зөвхөн урагшаа, зөвхөн урагшаа! явсаар л байлаа.

Миний амьдрал
Subscribe to:
Posts (Atom)