Энэтхэгийн хүнд суртал сөнөтүгэй! Өнөөдөр бүүр бухимдаж үхэх нь ээ. Цагдаагийн бичиг авах гэж бөөн юм болох юм. Хар мянган цаас, гарын үсэг, тамга. Үүний хуулбар, түүний хуулбар хэрэгтэй, захиа бич... ааааааа ... үстэй толгойгоо зулгаамаар байна....
Сургуулийн тодорхойлолт авах гэж л эхлээд сургуулийн хичээлийн эрхлэгчид тодорхойлолт хүссэн захиа бичиж өгнө. Өнөө хичээлийн эрхлэгч нь цагаа тулахаар олдохгүй. Арай гэж захиагаа уншуулна. Нөгөөдөх нь захиан дээр хоёр гуравхан үг бичээд сургалтын алба дээр оч гэнэ. Сургалтын алба дээр захиагаа өгнө. Сургалтын алба нь маргааш ирж тодорхойлолтоо ав гэж хэлнэ /Үргэлж тэгж хэлдэг/. Маргааш болоод очихоор юу ч бэлэн биш. Ширээний мухарт үнгэгдэж нугарсан миний захиа л байна. "Тодорхойлолтоо авъя" гэхээр "Түр байж бай!" гэнэ. Хүлээгээд л байна, хүлээгээд л байна. Нэг мэдсэн миний тодорхойлолт гарах агаарт замхарсан мэт үгүй болсон, хүмүүс нь шал өөр юм хийчихсэн байна.
Намайг нэг муу юм золоор олж хараад өнөөх тодорхойлолтоо санаж гэнэт ухаан орсон мэт захиа, нөгөө бичиг баримтуудаа эрээд унана. Ашгүй нэг олоод шивээд сууна. Шивж бараад өнөөх ашгүй нэг гарлаа гэсэн бас хичээлийн эрхлэгчээр гарын үсэг зуруулах ёстой. Тэр үед нь хичээлийн эрхлэгч өрөөндөө сууж байвал бөөн аз гэж баярлана. Бөөн баяр болж тодорхойлолтоо авахын даваан дээр сургалтын алба тодорхойлолтынх хуулбарыг авна гэнэ. Аз чинь таарч сургуулийн хувилагч машин ажиллаж байвал хувилаад өгнө. Таарахгүй бол энэ тэрүүгээр "XEROX" гэсэн үгтэй хаягийн самбар хайж гүйгээд өнөөх тодорхойлолтоо хувилуулж, хуулбарыг нь сургуульдаа авчирч өгнө. Ингээд нэг муу юм тодорхойлолт авна даа.
4 хувь зураг, санхүүгийн чадамжтайг баталсан бичиг, сургуулийн тодорхойлолт, хуучин цагдаагийн бичгээ бариад цагдаагийн газарт /Үнэндээ Гадаад иргэний бүртгэлийн хороо/ очно. Өнөөх нь мангар хол газарт байна. Тэндээ очоод бөглөх хуудас авч бөглөдөг байсан тэгэхээ больчхож. Онлайнаар бөглөөд хэвлүүлж авдаг болсон гэнэ. Ёо, тэр хавиасаа интернет кафе хайж бөөн явсаар нэг юм олоод өнөөхийг нь сайтаар нь ороод бөглөлөө. Хэвлүүлж аваад л хамаг хурдаараа гүйгээд очлоо. Тэгээд дарааллаа хүлээгээд л, хүлээгээд л, хүлээгээд л, ашгүй нэг юм миний ээлж болоод өнөөх баримтуудаа үзүүлдэг, бөглөх хуудас чинь буруу байна гээд буцаагаад явуулна."Тэр сайтаас чинь л яг ном журмаар нь хийсэн шүү дээ." гэхэд "Тэгэх ёсгүй!" гээд мэлзчихнэ. "Одоо яах вэ?" гэхээр энэнээс асуу, тэрнээс асуу гэнэ. Өнөөхөөс нь асуух гэж бөөн дараалал. Арай гэж дараалал нь гүйцээд хэрэг явдлаа хэлэхээр "Би мэдэхгүй, тэрнээс асуу"гэнэ, ёо.Тэгээд нөгөө нөхрөөс нь асуусан нэг цаас өгч байна. Харсан чинь нөгөө онлайнаар бөглөх хуудасны хаягийг бичсэн байдаг юм, ёо. Тэгсээр байтал цагдаагийн газрынх нь тарах цаг болчихно. Галзуурах нь ээ.
"Дис из индиа" гээд л тэвчээд л маргааш дахиад л үзэлцэхээс дээ.
Хэцүүхэн л юм байна даа
ReplyDeleteOooo mongoloos eroosoo dutahgui l yum bn. mongold bas boon hund surtal yavdal chiregdel... tehdee eh hel deere humuustei hereldeh oilgoltsoh arai oor l dooo
ReplyDeleteKkkk word verification garhaa bolichij tnx :)
ReplyDeleteBi enethegt surch bsan l daa. Naad tsagdaagiin gazar chin unen hund surtaltai, oochir gej avah yumgui, ehleed reception ged hund ni oichirloj bgaad hyanuulj uzuulne, hervee ok bol material huleen avdag hundee dahiad dugaar ogno tegeed l bas dahin huleene. unen hetsuu bj bilee. yadaj bhad ulsiin baiguulagad ajildag enetheguudiin udaan hodlohiig ni yanaaa
ReplyDelete