2010/10/31

Монголын төлөөх сэтгэл буюу Монголоо мартагсдыг монгол хүн гэх үү?



Монголоо мартагсдыг монгол хүн гэх үү? гэж би уншигч та бүхэнээс асууя. Дотроо бас нэгийг бодож л байгаа байх. Би яагаад энэ асуултаар гарчигласан нь бас учиртай. За тэгвэл дахиад асуулт асуучих уу? За гэсэн нь дараачийн догол мөрийг уншаарай. Үгүй гэсэн нь тэр мөрийг алгасаж болно шүү!

Монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Миний бодлоор монгол хүн гэдэг бол монголын төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг л хэлнэ гэж боддог. Тэр хүний гарал угсаа огт хамаагүй. Гагцхүү монголын төлөө гэсэн чин сэтгэл л түүнийг монгол гэдэг нэрийн дор оруулах болно. Энэ бол Монгол улсын иргэнээс өөр шүү. Анх Монгол улсыг байгуулахад янз бүрийн нүүдэлчин овог аймгууд нэгдэж Их Монгол улсыг байгуулж байсан. Тэрэн дотор Хиадын дайсан байсан аймгууд ч багтаж л байгаа. Гэхдээ тэд Их Монгол улсын төлөө гэх сэтгэлээр нэгдэж чадсан юм.


Монгол хүн монголыг мартаж чадах болов уу? Надад яасан их асуулт байнаа. Хэрэв чадна гэж бодож байгаа бол дээд талын догуураа зураастай догол мөрийг уншаад эргээд үргэлжлүүлээд уншъя. Уншчихсан бол үргэлжилье. 

2010/10/18

Миний Си хэл дээр бичсэн анхны тоглоом

Би эртнээс нэг тоглоом хийж үзэх юмсан гэж бодож явсан. Тэгээд яаж хийхээ сайн мэдэхгүй л байлаа. КтМС-д Компьютерийн График гэдэг хичээл байдаг. Тэр хичээл дээр хамгийн анх тоглоом хийж үзсэн. Delphi 7 дээр DelphiX (DelphiX гэдэг нь Delphi-г DirectX-тэй холбосон хэрэгсэл бий) гэдэг хэрэгслээр тоглоом хөгжүүлсэн. Анх компьютерийн тоглоом хийнэ гэхэд санаанд багтахгүй байсан ч хийнэ гэвэл хийдэг л юм билээ. Delphi гэдэг хэлийг ер мэдэхгүй байж шууд Delphi дээр тоглоом хийнэ гэдэг хэцүү зүйл байсан. Багш, би та нарт Delphi гэдэг хэлийг заах цаг байхгүй. Үзэх хичээлээ л буюу яаж тоглоом бичих вэ? гэдгийг л заана гэж хэлж байсан. Кодоо бичээд л ажиллуулах гэхээр баахан алдаа өгөөд л, юун дээр алдаад байгаагаа олохгүй, ямар ямар функц байдгийг ч сайн ойлгохгүй. Хэцүү зүйл зөндөө байсан шүү. Хичээлийн эцэст нэг тоглоом хийсэндээ их баяртай байдаг. Мөн тоглоом яаж хийх талаар жаахан төсөөлөл бий болсон.

2010/05/08

Миний мэдэх хууль (Эссэ)

Миний мэдэх хууль


Нэгэн зүйл.

Хууль гэж юу юм бэ? Ер нь ямар утгатай үг юм бэ? гэж бодлоо. Хууль гэдэг үгний тухай хайж үзлээ. Судлаад байтал хууль гэж манж үг болж таарлаа. Юун манж үг явж байнаа гэж бодлоо? Утгыг нь сөхөж үзвээс хууль гэдэг нь “үлгэр” гэсэн утгатай үг юм байна. За нэг биш болоод явчихлаа. Бодоод байсан арван жилийн уран зохиолын хичээлд “Хуульч Сандаг” гэдэг үлгэрч хүн байсныг санав. Юутай ч манжийн дарлалын үед монголд нэвтэрсэн үг болж таарлаа. “Монголын хууль гурван хоногтой” гэдэг хэлц үгийг санагдуулав. Манжийн төрөөс гаргасан хууль монголчуудын хувьд үл мөрдөх, бодит бус яг л үлгэр шиг байснаас бид ёгтолж “үлгэр” гэж нэрлэсэн бололтой. Тэгвэл яг монгол үг байдаггүй юм болов уу? гэж бодлоо. Өнөөгийн хууль гэсэн утгатай монгол үгийг хайв. Эцэст нь олов. Энэ бол “Цааз”. Тэгтэл цааз гэдэг үг чинь “алах ял” гэсэн утгатай шиг. Цааш нь судлав. Тэгтэл ахиад манжтай холбогдов. “Цыза” гэсэн “алах” гэсэн утгатай манж үг манайд орж ирэхдээ “Цааз” гэж орж иржээ. Тэгээд жинхэнэ хууль гэсэн утгатай “Цааз” гэсэн үг нь алах гэсэн утгатай “Цыза”-гаар солигдон, оронд нь “Хууль” гэсэн үг орложээ.

Нэгэн зүйл.

Монголд хууль хэдий үеэс байсан юм болоо? Миний мэдэхээр анхны хууль бол Чингис хааны “Их засаг” хууль. Би үүнийг зүгээр нэг хууль гэхээс илүү “үндсэн хууль” утгаар ойлгож байна. Түүнээс өмнө хуультай байсан байж л таараа. Тухайлбал Кидан улсын нэг сонирхолтой хуулийг сонсож байсан. Уг хуулинд хуулиар заасан нэг өдөрт хулгай хийхийг зөвшөөрдөг байсан гэнэ. Гэхдээ тэр өдөр ямар ч хулгай гардаггүй байсан. Бүх хүн хулгай хийхээс илүү яаж хулгайд эд юмсаа алдахаас сэргийлэх вэ? гэж боддог байсантай холбоотой гэнэ. Тоба улсын хуулинд хулгай хийсэн хүний гарыг цавчиж хаядаг байсан гэх мэт.

Нэгэн зүйл.

Бид ардчилсан үндсэн хуулиа 1992 оны 1-р сарын 13-нд баталсан. Энэ хууль монгол хүний ардчилсан ертөнцөд амьдрах эрхийг баталгаажуулсан бичиг болно. Харин өнөөдөр бидэнд цахим ертөнц, мэдээлэл холбоо харилцааны технологи эрчимтэй хөгжиж байна. Тиймээс энэ бүгдийг зохицуулах зохицуулалт зайлшгүй хэрэгтэй болж байна. Одоо мөрдөгдөж буй компьютерийн тухай хуулиуд учир дутагдалтай байна. Тиймээс ч “Чоно борооноор” гэхчээр цахим ертөнцөд төрөл бүрийн гэмт хэрэг ямар ч ял шийтгэлгүй явагдаж байна. Мэдээж бидэнд цахим ертөнцөд амьдрах төлөвшил бүрэлдэн тогтоогүйтэй холбоотой байх. Нэгэн цагт бид морин дээрээс дэлхийг эзэлсэн бол одоо компьютер дээрээс цахим ертөнцийг эзлэх ч юм бил үү? Тэгэхийн тулд “Их Засаг” хууль шиг хууль хэрэгтэй. Тэрхүү хууль биднийг нэгдмэл хүчирхэг байлгаж чадна гэдэг би итгэж байна.

 Програм хангамжийн 2-р курсын Мөнхбаярын Цэцэнцэнгэл