2011/04/25

Монголын нэр энэтхэг хоолонд ч

"Монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай" гэж Д.Нацагдорж гуай шүлэглэдэг үнэхээр үнэн юмаа. Монголын нэр ч хаа явсан Энэтхэг оронд Их эзэнт гүрний цэргүүд маань Энэтхэг оронд хүрээгүй ч "Монгол Тахиа" гэдэг алдарт хоолыг маань цаад жагарууд чинь сураад авчхаж.

Хэ хэ, Монголчууд тахиа иддэггүй байсан л даа, тэр үед. Таван хошуу малынхаа махаар зуу гаруй төрлийн хоол хийж иддэг байсан хэмээн сударт өгүүлжээ. Өдгөө нэгэнтээ тэр хоол хийдэг байсан гэхээс биш үлдэж хоцорсон нь цөөхөн болж. Хужаа эгчийн алдарт "Цуйван", "Бууз", Орос эгчийн "Лапша", "Пирожки", Солонгос эгчийн дарсан "Кимчи", за ингэсээр байтал бид чинь Монгол хоолтой юм уу даа. Монголын үндэсний хоол "Бууз" гэхэд жаахан ичдэг юм. Хятадаар Бау-Зи гээд байхад Монгол үндэсний гэхдээ яахав дээ. Хуушуур гэж байна. Хуан-Шианр гэсэн мөн л хятад үг. Гэхдээ орчин цагийн хятад хэлэнд Шианр-Бин гэдэг болсон юм байна лээ. За энэ тухай нэг америк гарын бичсэн "Монголын Нэвтэрхий Толь" гэдэг номноос харсан юм. Энэ номны Монголчууд хоол гэсэн бүлэг дээр тодорхой өгүүлжээ. Хэдэн хүн энэ номыг уншиж байгаа бол. Монгол хоол хаана байна?

"Монголчууд мах идэж
Мангас зүүдэлдэг" гэсэн хэлц хүртэл гарчихсан ч байх шиг. Тийм ээ, Мах бол бидний хүнс. Мах гэвэл хорхог, боодог гээд л явчихна даа. Гэхдээ байнга л мах идээд байдаг байгүй юм билээ. Хүйтний үе буюу намраас хавар хүртэл мах иддэг байжээ. Хубилай хааны ордны идээ ундааг зохицуулагч сайдын бичсэн "Идээ Ундааны Товч Толь" гэсэн сударт энэ тухай өгүүлжээ. Энэ Монгол сайд 13-р зуунд яг Монгол хүний онцлогт тохирсон хооллох тухай маш нарийн өгүүлсэн байдаг авч даан ч Хятад хэл дээр бичсэн байдаг гэнэ. Уг судар Хятад хадгалагдсаар \Хятадууд ийм судар байдгийг ч мэдэхгүй ч номыг хүндэлдэг ард түмэн учраас сайн хадгалжээ\ Ерээд оноос ЭМШУИС-ын багш нар Хятад хэлнээс орчуулсан нь ЭМШУИС-ын номын санд байдаг сураг дуулдсан.

За ингээд Монголчууд Монгол хоолоо мартаад явж байхад цаад Энэтхэгт "Монгол тахиа" гэдэг алдарт хоол явж байх нь энэ дээ. Манай Монголын тахиа хүйтэн цаг уураас болоод мах нь хатуу байдаг болохоор махаас илүүтэй өндөгний аж ахуйгаар л хэрэглэдэг билээ. Тэгэхээр бол Монголтой Тахиа холбоо багатай. Дээр нь 8-р Богд маань Тахиа, нохой, гахай, илжигний махыг бүү ид гээд бошгоо айлдчихсан байдаг. За Гүүгэл ахаас хамгийн түрүүнд л асуудаг. Гүүгэл ахад мэдэхгүй зүйл гэж бараг байхгүй. Монгол тахиа гэж ямар юм байнаа гээд хайсан чинь Хятад хоол гараад ирэх юм. За тэгэхээр Хятадаас л дамжиж Энэтхэгт ирсэн бололтой болж таарлаа даа. Энд нэг монгол тахиа гэдэг хоол хийх жор байна.

Ingredients:
• 1 pound Chicken Breast (sliced thinly) • 1/4 cup Cornstarch • 3 tsp Oil • ½ tsp Ginger • 1 tbsp minced Garlic • ½ cup Water • ¼ cup low Soy Sauce • ¼ cup Brown Sugar • ¾ tsp Red Pepper Flakes • 1 large Green Onion • 1 Portobello Mushroom

How to make Mongolian Chicken:

Mix together brown sugar and water in a bowl.
Add soy sauce and red pepper flakes. Mix and set aside.
Put cornstarch and chicken in an air-tight container and shake well. Use a sifter to separate the chicken from excess cornstarch. Set aside.
Heat oil. Add garlic and saute for few minutes.
Add chicken and ginger.
Once the chicken is fried, add the cornstarch brew and mushroom.Cook till the mixture turns into a paste and mushroom is cooked through.
Garnish with chopped green onions and serve hot.

No comments:

Post a Comment