2012/03/18

Сэтгэлд хүрсэнгүй Mystery Case Files 8

 MCF буюу Mystery Case Files. Энэ тоглоомд би дуртай. Бүүр эхний цуврал болох MCF:Huntsville-гээс авахуулаад бүх цувралд нь дуртай. Нуусан объектыг өгсөн үгээр нь хайж олж толгой гашилгасан оньсон тоглоом, бодлогуудыг бодох би дуртай. Гэвч ноднингоос хүлээж байсан Mystery Case Files 8 буюу Escape from Ravenhears үнэхээр сэтгэлийг минь гонсойлголоо. 

Эхний хоёр цуврал болох Huntsville, Prime Suspects хоёр нуугдсан зүйлийг (hidding object) олох тоглоомуудаас миний хувьд анхдагч байсан юм. Үнэхээр сонирхолтой байлаа. Мэдэхгүй үгээ толиноос хараад л. Заримдаа бүүр гэрээрээ тоглодог байлаа. Би толиноос үг хайна, бусад нь дэлгэцээс объектуудаа хайна. Үгийн олон утга бүрийг тоглоомдоо шингээж оруулсан учир тоглоомыг бас хөөрхөн хүндрүүлнэ. Жишээ нь bat гэдэг үг байхад л нэг утга нь сарьсан багваахай байхад нөгөө утга нь цохиур гэсэн утгатай. Үхтлээ сарьсан багваахай л хайгаад байсан, бүүр аргаа бариад хүчээ хэрэглэсэн чинь бейсболын цохиур ч байх шиг.     


Энэ хоёрын дараачийн хоёр цуврал болон Ravenhearst, Madame Fate хоёр эхний хоёроосоо оньст бодлогууд арай их болсон байсан.

Дараачийн цуврал нь болох MCF 5: Return to Ravenhearst цуврал бол өмнөх цувралуудаасаа арай өөр болсон. Өмнөх цувралууд нь очих гэсэн газраа газрын зураг дээрээс сонгоод л шууд очдог байсан бол энэ цуврал дээр та өөрөө явдаг болно. Бас хайлт бүрээсээ нэг хэрэгтэй зүйлээ олж тэр нь дараа дараагийнх нь бодлогод нь хэрэг болох байдлаар хийсэн нь үнэхээр шинэлэг болж чадсан. Мөн анх удаа бодит хүний бичлэг гардаг болсон. 

Дараагийн цуврал нь Dire Grove. Өмнөх цувралын хэлбэрээ хадгалснаас гадна тоглоомд бодит хүмүүс байдаг болсон. Оньсон бодлогууд нь ихсэж хайдаг зүйлс нь багассан санагдсан. Гэхдээ таалагдсан. Яг кино үзэж байгаа юм шиг л санагдаж билээ.
Ноднин буюу 2011 онд гарсан цуврал. 13 гавал гэж. Өмнөхтэй харьцуулбал асуулт асуудаг болсон байсан. Оньсон тоглоом, бодлогууд нь арай ихсэж хайх зүйлс нь багассан байсан. Бас ганц хоёр тоглоом логик алдаанаас болж цаашаа явах боломжгүй болж байсан. Гэхдээ тэрийг тухай бүрд нь засаад тоглож дуусгасан.

Ингээд 2012 оны цувралыг хүлээж байлаа. Эцэст нь Mystery Case Files: Escape from Ravenhearst гэсэн цуврал гарах шив. Тэгтэл юу болох нь энэ вэ? гэж. Үгээр хайхаар больсон байв. Та зөвхөн сэжигтэй зүйлсийг олж дарах юм. Ингээд нэг ёсондоо энэ тоглоом энэ цувралаараа мөн чанараа алджээ. Сүүлийн хоёр хувилбарын давуу талууд ороогүй. Ерөөсөө дүүрэн оньсон бодлогууд л болсон. Би бол дүгнэхдээ энэ цувралыг ерөөсөө халтуурдсан л гэж хэлмээр байна. Ёстой сэтгэлд хүрсэнгүй. Юутай ч өдийг хүртэл 8 цуврал гаргасан Big Fish, crack-ыг нь тухай бүрд нь гаргаж өгдөг cracker-ууддаа баярлалаа.


 
 

3 comments:

  1. энэ тоглоомыг бүх хувилбарыг нь оруулж өгч тус болооч

    ReplyDelete
  2. Replies
    1. Нетээс торрентоор хайвал байгаа

      Delete