2012/03/10

Сонгинон рүүтэр (Tor)

Энэ удаа Сонгинон рүүтэр буюу The Onion Router (Tor) гэдэг юмны тухай хагас хугас мэдсэн зүйлээ хуваалцъя.

Би Нүүрний Ном гэдэг нөхөртэй салах ёс гүйцэтгээд байсан чинь Жиргээ гэдэг нөхөр гараад ирэх юм. Тэгээд нэг жиргэх гэсэн чинь манай интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага маань энэ Жиргээ гэдэг нөхрийг хаачихсан юм байна. Тэгээд жиргэх өнгөрлөө гэсэн энэ сонгинон нөхөр тусалж өглөө. Одоо энүүгээр л жиргэх боломжтой болоод байна.

Ер нь бол Anonymity Online гэсэн уриатай. Интернетэд өөрийгөө үл танигдахаар ороход мөн чанар нь оршиж байгаа юм. Хувийн эрх энэ тэр олон зүйлээ хамгаалахын юм байхаа.

Энэ нөхрийг Америкийн Нэгдсэн Улсын Тэнгисийн Хүчний Судалгааны Лабораторид засгийн газрын сүлжээг хамгаалах зорилгоор хөгжүүлж эхэлсэн юм байна. 

Лав л ажиллуулсны дараа миний IP хаяг өөрчлөгдсөн байдаг. Өөрөөр хэлбэл дэлхийн нөгөө өнцгөөс нет орж байгаатай л адилхан байдаг юм уу даа. За, нэг ингэж нэг хэрэглэгч нөгөөтэйгөө холбогддог бололтой.


За, дэмий баахан юм чалчиж байснаас Убунту дээр яаж суулгахыг нь харчихъя.

Ubuntu Software Center дээр Vidalia гэдэг програм бий. Тэрийг татаад суулгачих нь. Тэгээд л болоо гэж хошгоруулсан юм. Суулгаад ажиллуулахад мань нөхөр Tor сүлжээтэй холбож өгнө. Тэгээд хамгийн гол нь Socket proxy гэдэг нөхрийг тохируулах хэрэгтэй байдаг юм байна.

Firefox-ийг холбохын тулд хамгийн амархан нь FoxyProxy гэдэг нэмэлт суулгаад Socket Proxy гэдгийг нь Tor сүлжээнийхээ хаягтай тааруулаад л болоо юм байна.

No comments:

Post a Comment