2012/06/30

Машин жолоодсон хоёр дахь зүүд минь


2012/6/30

Амьдралдаа машин барьж үзээгүй хүний хоёр дахь машин жолоодсон зүүд.

Ээж дэлгүүр орохоор гарав. Ээжийн машинд хоёр бага дүү, бид гурав үлдлээ. Тэгээд л ээжийг ирэхийг хүлээж байна. Хэсэг хугацаа өнгөрлөө. Ээж ч хоёр гар нь дүүрэн орж ирэв. Тэгтэл машинаа дотроос нь цоожилчхож. Бага дүү тэгсэн гэнэт машины хааз дээр очоод гишгэчихдэг байна шүү дээ. Машин яваад өглөө. Яаж байгаа юм бэ? Болдоггүй юм гээд би дүүгээ болиулахад машин зогслоо. Тэгсэн дүү дахиад дарчихлаа. Тэгсэн жалга уруу доошоо яваад өглөө. Гар тоормосыг нь дээш нь доош нь болгоод ер зогссонгүй. Ээж дээр үлдэв. Тэгээд би жолоочийн суудал дээр суулаа. Үрүүлийг нь мушгиад байсан дээшээгээ гарч байна шүү. Тэгээд хоёр дүүгээ буулгалаа. Тэгсэн машин өөрөө яваад эхэллээ. Тоормос нь хаана байна аа? гээд л хайгаад байсан чинь олдоггүй. Хажуугийн сандал уруу өнгийсөн чинь доор нь конс, хааз, тоормос гурав нь байж байна. Юу вэ? гээд харсан чинь жинхэнэ жолоочийн суудал нь хажуугийн суудал байна. Харин миний суудлын урд нь харин зүгээр үрүүл залгачихсан байна. Тэгээд би суудлаа гялс солилоо. Тэгсэн эгээд нөгөө жалга уруугаа буучхаж. Ядаж байхад нөгөө жолоочийн суудлыг нь буруу харуулаад эргүүлээд тавьчхаж. Тэгээд буцаагаад эргүүлэх хөшүүргийг нь хайлаа. Нөгөөдөхийг нь татаад арай гэж зөв харууллаа. Гадаа бүрэнхий болж байлаа.
Тэгсэн хажууд нэг дунд хэргэм насны эмэгтэй зогсож байна. “Ээж чинь чамд туслаарай гэсэн юм. Би энэ үйлдвэрт ажилладаг” гэж байна. Урагшаа харсан чинь нээх том цахилгааны үйлдвэр байна. Тэгсэн нэг мэдсэн би тэр үйлдвэрийн усан сан дотор орчхож. Усан сан нь дөрвөлжин дөрвөлжин бетонон тусгаарлагчтай байв. Би дотроо “Усан дотор машин яаж явна аа” гэж бодож байлаа. Юутай ч хаазаа өглөө. Машин зөөлхөн явж байна. “Тусгаарлагчийг нь давж чадах нь уу?” гэсэн чинь аятайхан давчхаж байна. Бүүр урам ороод яваад байлаа. Тэгээд нөгөө усан сангаас нь гардаг юм байна. Машин гэдэг чинь араатай байдаг юм гээд харсан “N, 1, 2” гэсэн тоо, үсгийг харав. За “N” дээр л лав машин явдаггүй. 1, 2 ээр хурдалдаг юм байх гэж бодлоо. Тэгээд цаашаа явж байгаад “N” дээр тавьсан чинь цаашаа зөөлхөн чигээрээ явж байна. Тэгснээ нэг байгууллагын хашаанд орчихлоо. Өө, буруу шал дэмий юм байна гээд 1 дээр нь тавиад явсаар нөгөө хэд дээрээ очлоо. Цаашихыг нь мартсан бөлгөө. Ингэж нэг машин жолоодсон юмдаа.

2 comments:

  1. kkk zuudee yuun sain sanadiin bi lav barag ingej tod zuudelj teriigee sanaj bsnaa eroosoo medkuun bn :p

    ReplyDelete
    Replies
    1. Дөнгөж сэрээд л сайн санаж авахгүй бол дороо мартагдчихдаг юм.

      Delete