2012/11/04
Үндэсний телевизээ VLC-ээр үзэх
VLC дээр үндэсний телевизээ үзмээр санагдаад сайт руу нь ороод урсгалын хаягийг нь аваад VLC дээрээ холбосон гарч байна шүү.
VLC-ээ нээгээд CTRL+N дарах юм уу Media->Open Network Stream->Network (Монгол VLC дээр Дамжуулга->Сүлжээний урсгал нээх->Сүлжээ)гэж ороод хаягийн талбарт нь rtmp://202.131.235.59/live/livestream гэж бичээд "Тоглох" товчийг дарна.
Тэгээд л Үндэсний телевиз гарч эхэлнэ дээ.
Гацаад үзэж болохгүй байвал жаахан татаж авч байгаад татаж байгаа файлаа ажиллуулаад үзэж болно. Жаахан хоцорч үзэхээс биш гацахгүй.
Лайнукс дээр:
$sudo apt-get install rtmpdump
$ rtmpdump -v -r rtmp://202.131.235.59/live/livestream -o test.flv
Файл маань комманд биелүүлсэн хавтаст test.flv гэж үүснэ. Жаахан татуулж байгаад энэ файлаа VLC юм уу Movie Player програмуудаар ажиллуулаад үзэж болно. Үзэж болохоороо татуулахаа болиулахаа мартаваа!
Виндөвс дээр:
http://rtmpdump.mplayerhq.hu/download/rtmpdump-2.3-windows.zip хаягаас татаж авна.
Тэр татаж авсан ZIP файлаа задална. Задалсны дараа Command Prompt-оо нээнэ. Тэгээд дараах командыг бичнэ.
Доорх командыг ZIP файлаа D: драйвд задалсан гэж үзсэн.
> d:\\rtmpdump-2.3\rtmpdump -v -r "rtmp://202.131.235.59/live/livestream" -o d:\\test.flv
Файл D драйвд test.flv гэж татагдана. Хүсвэл хаана, ямар нэртэй хадгалахаа -o гэдгийн ард d:\\test.flv оронд зааж өгч болно. Тэгээд татаж байгаа test.flv -ээ жаахан татуулж байгаад VLC-ч юм уу нэг тоглуулагчаараа ажиллууллаад үзэж болно доо.
Сэдэв:
Миний мэдлэг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment