2013/02/23

Он, сар, өдрөөс гарагийг бодохуй


Зурхайч боллоо гэж. Доорх хүснэгтийг арван жилээ дөнгөж төгсөөд байхдаа төрсөн гарагаар нь шинждэг зурхайн номыг манай ангийн хүүхэд, Хүслэн програмчилж өгөөч гэдэг юм байна. Тэр үед 11-р ангид хальт Си хэл үзсэн байсан юм. Ингээд л гэртээ очоод л гар утасны цаглабар нээгээд 2000-аас 2060 хүртэлх бүх он сарыг өдрийг нь тэмдэглэж аваад тэр дундаас зүй тогтлыг нь олохоор бодож гарсан юм. Ингээд нэг арга олсон юм. Програмчлалын аргаар бол 1 оноос хойш давталт ашиглаад хийчихдэг юм. Гэхдээ миний энэ олсон арга бол энгийн хэдхэн үйлдлээр гаргадгаараа давуу талтай.

Арга нь: Жишээ болгож өнөөдрийг авч үзье. 2013 оны 2-р сарын 23. Хэд дэх гараг вэ?

  1. 2013 / 4 = 503 ногдвор, 1 үлдэгдэл 
  2. Хүснэгтээс сар нь 2, үндсэн жил нь үлдэгдэл 1-ийг харна. 2 байна.
  3. 503\ногдвор\ * 5 + 2\хүснэгтээс\ + 23 \өдөр\ = 2540
  4. 2540 / 7 = … ногдвор, 6 үлдэгдэл
  5. Тэгэхээр 6 дахь өдөр буюу Бямба гараг байна аа.
  6. Хэрэв 0 гарвал Ням гараг гэж ойлгоно.
Жич: Энэхүү арга нь зөвхөн Грегорийн тоолол дээр биелэхийг анхаарна уу!
Сар\Үндсэн жил0123
1 4 6 0 1
2 0 2 3 4
3 1 2 3 4
4 4 5 6 0
5 6 0 1 2
6 2 3 4 5
7 4 5 6 0
8 0 1 2 3
9 3 4 5 6
10 5 6 0 1
11 1 2 3 4
12 3 4 5 6

No comments:

Post a Comment