2013/04/18

Арга билиг


Хүнээ танихгүй болохын цагт
Хүрэн зүрхтэн цусаа юүлнэ.

Ховдог сэтгэл биеэ тарчлаахад
Хортой өвсийг дуртай зажилна.

Үхлийн тухай дуунд уярахад
Үрээ хороосон эх баясна

Өлөн ходоодоо чөтгөрт тушаахад
Үүрдийн диваажинд жаргана.

2013 оны 4-р сарын 17

No comments:

Post a Comment