2013/06/27
caak.mn-ны балай рекламыг гаргахгүй болгох (Firefox, Google Chrome/Chromium)
Firefox
1. Үндсэн цэсээс Add-ons руу орж adblock гэж хайна.
2. Adblock Plus гэдгийг суулгана.
3. www.caak.mn сайтын аль нэг реклам гарч буй хуудас уруу ороод add-on bar-т байгаа adblock-н тэмдэг дээр дарж "хашигдсан зүйлсийг нээх" гэдгийг дарах юм уу шууд CTRL+SHIFT+V хосмог товчийг дарна.
4. Доор adblock-н хэсэг нээгдэх бөгөөд "Хайх" гэдэгт banner гэж бичнэ. Тэгээд banner_swf-тэйгээс аль нэг дээр нь хоёр дарахад "шүүлтүүрийн цонх" гарч ирнэ.
5. "media.caak.mn/banner_swf/*" гэдэг дээр нь "Шүүлтүүр нэмэх" гэдгийг дарахад реклам алга болно.
Google Chrome/Chromium
1. Chrome Web Store-руу орно.
2. Хайлтад нь adblock гэж хайгаад Extension дээр дарахад Adblock нэмэлт програм гарч ирнэ. Adblock-г "ADD TO CHROME" гэдгийг дарж суулгана.
3. www.caak.mn-ний аль нэг реклам гарч буй хуудас уруу орно. "Реклам" гэсэн дээр хулганаа аваачаад хулганынхаа баруун товчийг дарахад цэсүүд унжиж гарч ирнэ. Тэндээс Adblock->Block this ad гэдгийг сонгоно. Тэгэхэд доорх цонх нээгдэнэ.
4. Цаана байгаа реклам алга болох зөв байрлалд тэр шилжүүлдэг тохируулагчийг өөрчилнө. Тэгээд "Looks good" гэдэг товч дээр дарна.
5. "Block it!" товчийг дарна.Тэгээд реклам байхгүй болно доо.
Сэдэв:
Миний мэдлэг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment