2013/06/28

Толь бичгийн програм (GoldenDict+Bolor toli)




Өмнө нь stardict гэдэг толь бичгийн програм хэрэглэдэг байсан. Гэхдээ энэ GoldenDict арай илүү юм шиг санагдлаа.

Суулгахдаа:



* Windows үйлдлийн системд: GoldenDict-ийн сайтаас татаад суулгана.
* Ubuntu үйлдлийн системд: sudo apt-get install goldendict гэсэн командаар суулгах юм уу Ubuntu Software Center руу ороод goldendict гэж хайгаад суулгана.

Монгол-Англи толинууд суулгахдаа:

http://dusal.blogmn.net/25595/ цахим хуудас уруу ороод хэрэгтэй толинуудаа татна. Бүгд шахсан файлууд тул бүгдийг нь нэг хавтаст задална.Би Dictionary гэдэг хавтаст задалсан байгаа.


 Дараа нь GoldenDict програм уруугаа ороод Edit->Dictionaries гэдэг уруу орно. Add товч дээр дарж задалсан хавтсаа зааж өгнө. Recursive гэдгийг нь идэвхжүүлээд Rescan now товчийг дарна. Ингээд татаж авсан толинуудыг хэрэглэж болно.


Энэ толины нэг давуу тал нь толь бичгийн веб сайт оруулж болдог юм байна. Тиймээс www.bolor-toli.com-г оруулцгаая!

Саяны Dictionary цонхонд Websites гээд дэд хавтас бий. Add... гэдэгт дарахад шинэ мөр гарна.

Name гэдэгт нь "Болор толь" ч юм уу дуртай нэрээ бичнэ.
Address гэдэгт нь http://www.bolor-toli.com/index.php?pageId=10&search=%GDWORD%&direction=mn-en&llink=1&go=%C3%91O%C3%91%7C үүнийг хуулж тавина.
Тэгээд Enabled гэдгийг идэвхжүүлээд Apply юм уу OK товчийг дарна.


2 comments:

  1. Сайн байна уу таны энэ нийтлэл маш их таалагдлаа :)
    Та болор толь-ын хайх хаягыг дахин шинэчилж өгч болох уу?
    Мөн болор толь болон энэ сайт dic.on-toli.com дээр байгаа толь бичигүүдийг оффлайнаар хэрэглэж болох сан бэлдэж болох болов уу? Маш их баярлалаа :)

    ReplyDelete