2013/06/15

Ангиа би хэзээ ч мартахгүй




Алтан шаргал нарны цацраг
Ардын сургууль уруу минь замчлаад
Ангийн олон нөхөд минь намайг дагуулан
Асар эрдмийн оргил өөд тэмүүлнэ.
Анхны хичээлийн өдрүүдээ
Амин холбоотой сургуулиа
Ардын олон багш нараа
Атганы чинээхэн зүрхэндээ багтаагаад
Эрдмийн оройд гарах
Эрмүүн хүслээр
Эцэг эхийн
Эрдэнэт сургаалиар
Хүний сургуульд сурч
Хүнд бэрхийг давах
Хэцүү тавилан намайг угтсан ч
Хамгаас дотно ангиа нэг санаж
Хамаг зовлонгоо хуу татан хаяад
Хатуу бүхнийг хагалах хүчийг оловч
Халуун зүрхнээс буцлан гарах
Хайрт ангиа гэх сэтгэл минь ялан дийлж
Өөрийн эрхгүй буцаад очихын түүслэн болсон ч
Өөрчилж болдоггүй хорвоогийн жам юутай хатуу вэ.
Зовохгүй ээ, би зовохгүй
Зөв явбал зөөлөн замбуулан хэмээн
Зурагдсан төөрөгтөө гутралгүй
Зулны бадам шиг гэрэлтэн гийхийг хүснэ.
Хүслээр болдоггүй хорвоод
Хүслэн яахин барагдах буй
Хүлж болдоггүй мөрөөдөл минь
Хүлээснээсээ мултран
Хүрээлэн буй оюуны огторгуйд
Хамаг хүчээрээ зүтгэн орж
Мөрөөдөл ухаан хоёр минь нэгдэн
Мөнхийн хүслийг минь бүтээв.
Тэрхүү нэгэн хүсэл минь
Дээд тэнгэрийн ивээлээр
Дээдэс хүний оюунаар
Тэнхлүүн болтлоо боргилно.
Гагц тэр хүслээ
Гадаад ертөнцөд дэлгэе хэмээсэн ч
Нээх мөч нь болоогүй ээ гэж
Нүргээнт дэлхий надад шивнэнэ.
Хар бага наснаасаа
Хоршин дасжээ, би
Холдон одох дургүй байсан ч
Хорвоогийн эрх юутай хүчтэй вэ.
Алтан шаргал нарны цацраг
Ардын сургууль уруу минь замчлаад
Ангийн олон нөхөд минь намайг дагуулан
Асар эдрмийн оргил өөд тэмүүлнэ.

2006 он

No comments:

Post a Comment