2014/07/20
Terminator-ыг эхний (default) терминал болгох (Ubuntu)
"Terminator" гэдэг нь нэг цонхонд олон терминал нээж болдог терминал юм. Энэ нөхрийг хэрэглэхээс өмнө табууд юм уу цонхууд үүсгээд л нөгөө хэддээ төөрөөд л байдаг байсан. Юутай ч энэ нөхрийг суулгахдаа:
Сэдэв:
Миний мэдлэг
2014/07/15
Ubuntu-д EXE файлыг ажиллуулах анхны (default) програм нь WINE биш бол
$ echo 'application/x-ms-dos-executable=wine.desktop' >> ~/.local/share/applications/mimeapps.list
Сэдэв:
Миний мэдлэг
2014/07/14
Ж, Ч, Ш гурвын ард дандаа И бичдэг хүмүүст
Кирилл монгол бичгийн дүрэм
Дүрэм 27
Ж, ч, ш-ийн дараах эгшиг:
- Эр, эм ямар ч үгийн дунд орсон ж, ч, ш гурвын дараа балархай эгшиг бичих шаардлага гарвал дандаа и эгшиг бичнэ. Жишээлбэл: ажил, ашиг, ишиг, хөгжил, учир, дэвших гэх мэт.
Сэдэв:
Миний мэдлэг
2014/07/02
Өсөж үү? Өсч үү?
Фэйсбүүкийн "Зугаатай хэл шинжлэл" гэдэг групт дээрх асуултыг тавьсан байна; "Өсөж үү? Өсч үү?". Тэгээд 1983 онд зохиогдсон Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын "Монгол үсгийн дүрмийн толь"-ийг http://mn.wikipedia.org/wiki/Кирилл_монгол_бичгийн_дүрэм хаягаас харлаа. Хэчнээн вики ч алдаагүй оруулсан шиг байдаг юм. Энд нийт 64 дүрэм байна. Тэгэхээр зөв дүрмээ хайж олох шаардлага гарлаа. Ингээд хайсаар хамгийн түрүүнд олдсон дүрэм бол "Балархай эгшгийн дүрэм" бүлгийн "Дүрэм 18"-д:
Заримдаг гийгүүлэгч нь заримдаг гийгүүлэгчийн дараа орохдоо сүүлчийн заримдаг нь өмнөө буюу хойноо аль хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Жишээлбэл: модот, модтод, хожид, хождох, бусад, бусдад, эзэд, батад, ахад, лацад, мөчид, хойшид, буцаж, эцэс, ачит, анжис гэх мэт.Гажилт: Заримдаг гийгүүлэгчийн дотроос с, х үсгийн дараа т, ч үсэг өмнө хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: туст нөхөр, түүхт он, усч хүн, түүхч эрдэмтэн гэх мэт.
Дээр дүрмийн үндсэн хэсгээр нь:
өс+ж=өсөж болж байна.
Гэтэл гажилтыг нь авч үзвэл:
өс+ч=өсч гэж бичиж мөн болж байгаа юм.
Дүрэм 18-ын хувьд өсөж, өсч хоёр хоёулаа зөв болж таарлаа. Тэгтэл нэг үгийг олон янзаар бичнэ гэдэг байж болшгүй зүйл юм. Тиймээс энэ хоёрын аль нэг нь л яг зөв нь байх ёстой. Тэгвэл эндээс мөрдөж гарах нь өс гэдэг үгэнд -ж залгадаг уу? -ч залгадаг уу? гэдэг асуулт юм. Дахиад дүрмээсээ хайя.
Дүрэм 40:
Нөхцөл үйлийн зэрэгцэх хэлбэрийн –ж, -ч нөхцөлийг үгэнд залгахдаа:Ингэхээр "өс" буюу заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд -ж залгадаг болж "өсөж" гэж бичих нь зөв боллоо. "Усч" гэдэг үгтэй адилтгаж "өсч" гэж бичнэ гэж зарим хүмүүс хэлж байсан. "Усч" гэдэгт залгасан -ч нь нөхцөл үйлийн зэрэгцэх хэлбэрийн -ж, -ч нөхцөл биш учраас "Дүрэм 40" биелэхгүй юм.
- Эгшгээр төгссөн үгийн хойно –ж нөхцөлийг бичнэ. Жишээлбэл: хурааж, гүйцээж, манаж, харайж, орхиж гэх мэт.
- Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд зөвхөн –ж бичнэ. Жишээлбэл: бодож, хатаж, буцаж, оршиж, дасаж, бялхаж, гацаж, засаж, дуусаж, нисэж гэх мэт.
- Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд ихэвчлэн –ж бичих боловч хааяа -ч бичих удаа бий:
10 жил Монгол хэл гэдэг хичээл заалгуулчхаад одоо л дүрмээ харж байдаг, би гэдэг хүн бас ичмээрээ. Хөөрхий!
Subscribe to:
Posts (Atom)