2015/06/06

Ubuntu 15.04 - Дэлгэцнийхээ булан руу хулганаа аваачаад дэлгэцээ харах


OSX-д байдаг бас нэг таалагддаг боломж бол хулганаа дэлгэцийнхээ тохируулсан булан руу аваачхад Desktop-оо хардаг. Дахиад хулганаа аваачхаар буцаагаад цонхуудаа харуулдаг. Зургийг харна уу! Харж байгаачлан Ubuntu-г ч гэсэн ийм болгох боломжтой юм байна.





  1. Unity Tweak Tool-г суулгана. 
    1. $ sudo apt-get install unity-tweak-tool
  2. Суулгасныхаа дараа Window Manager хэсгийн Hotcorners руу ороод аль буланд хулганаа аваачхаар ямар үйлдэл хийхээ сонгоно. Миний хувьд баруун доод булан нь эвтэйхэн байдаг юм. Баруун доод буланд нь Toggle Desktop гэдгийг сонголоо.
  3. Хэрэв ажиллахгүй байвал compiz config manager руугаа ороод Desktop хэсгийн Ubuntu Unity Plugin гэдэг рүү орно.
  4. Switcher табад Show live previews of windows in the Switcher гэдгийн чагтыг авахад hotcorners зөв ажиллана.

No comments:

Post a Comment