2015/07/23
Хачин хорхой
Нарыг би хараагүй ч нартай байсан.
Өндөр хадан уул сүндэрлэн байна.
Тэрэлжийн нутагт юм уу?!
Би явж байна. Тэгсэн би авирч байна. Тэгсэн би байшинд байна.
Нар. Нар. Нар.
Би байшинд байна.
Би хар алаг өмдтэй явж байна.
Би хар алаг өмдтэй юм байна!
Би явж байна. Тэгсэн би авирч байна. Тэгсэн би байшинд байна.
Хөдөлж байна!
Хар алаг өмд биш байна!
Урт хар нарийн тууз шиг амьтад миний хөлөөр дүүрэн,
Урт хар нарийн тууз шиг амьтад шууны судсанд наалдсан байна.
Сүүл нь дэгээ шиг гогцоорон хилэнцийн хатгуурыг санагдуулна.
Хортой! Хортой! Хортой!
Тархи үхлийн харангыг дэлсэнэ.
Үхнэ! Үхнэ! Үхнэ!
Хошуугаараа биш наалдсан биеэрээ сорох шиг.
Гогцоорсон хатгуураараа арьсыг минь зүснэ.
Би хумсаа шигтгэн ховлохыг оролдоно
Зулгааж татахдаа хатгуулахаас эмээнэ.
Нэгийг, Хоёрыг, Гурвыг,
Дөрвийг, Тавыг, Зургааг
Зулгаагдахдаа хатгуур нь арьсыг минь зүснэ.
Үхэхгүй! Үхэхгүй! Үхэхгүй!
Эцсийн хорхойг сугалахад
Зүсэгдсэн гар, хөл үлдэнэ!
Сэдэв:
Миний зүүд
Subscribe to:
Post Comments (Atom)
Niitleluudiig chin unshih durtai shuu :D
ReplyDelete