...Бидний ажил төрөлд ямар их мэдлэг мэргэшил, ямар их нөр хөдөлмөр ... өч төчнөөн шөнийн нойр хугаслах хэрэгтэй болдгийг эд даанч мэдэх биш, мэдэхийг ч хүсэхгүй амар амьтас.
Бидний яажшуухан зүдэрдэгийг өнгөцхөн ч болсон гадарладаг болоосой. Өдөр өнжихгүй ингэж сууна гэдэг чинь, уг нь дурлалын тухай уртын урт роман уншихтай адилхан, амар ажил биш ээ. Ингэхэд биднийг ёсоор нь зөв ойлгох хүн энэ хорвоо дээр байна уу, үгүй юу?
Үүнийг шинээр гарч ирсэн энэ хоосон толгойтнууд ... фокспар, клиппер, бейсик дээр муруй сарий эрээччихээд өөрсдийгөө лут програмист болчихсон мэтээр төсөөлж цээжээ дэлдэгчид л лав ойлгохгүй. Тэд чинь "Ингэхэд би ямар команд сонговол зүгээр вэ, хаанаас help-ийг нь олох юм бэ... заавар нь тэгээд орос Монголоороо байгаа юм уу ..." гэхчлэн яршигтаж өгнө!
Тэдний "soft" гээд байгаа юм нь ердөө энэ гээд бодохоор өрөвдмөөр инээдтэй. Програм мрограм "бичлээ" гэж сүржигнэж гайхуулаад байдаг зүйл нь нэг их нэлийж бөөгнөрсөн өгөгдлийн сан, алин цагийн өнөөх агуулах, ня-бо бүртгэл ... шал донгио эд.
Тэдгээр нь хоорондоо ижилхнийг нь яана аа. Хэрэв ялгаа гэж нээрээ байдаг бол тэр нь хаашаа яаж муруйж сарийснаараа л болох байх. "Балар эртний чулуун зэвсэгт тэднийг тахианы савар шиг наад эдээ хадан хясаан дээр очиж сараач" гэж хэд сайн ташуурдах юмсан. Тэгвэл тэд хаа яваагаа жаахан ч гэсэн мэдэх байх.
Цагаа тулахаар энэ муусайн техно хархууд ч бидний гүйцэд сайн ойлгохгүй?! Халдварт вирус үржүүлж хамаг амьтныг хорлон сүйтгэж байж алдаршина гэж хачин шүү ... ёстой түй чёрт!
Дмитрий Галущенко-ын "Байтын гайхамшиг" номоос
uul ni System designer uym bgaam sh dee! programm ni hamgiin dood tuvshnii programm yavaad bgaam
ReplyDeleteДоод төвшний програмыг бичиж байгаа хүн ч програмист.
ReplyDelete