2012/01/30

Facebook and Love


Би Нүүрний Номоос гарсан. Нэлээд удаж байна. Түүнд зориулж байгаа цаг надад дэндүү үрэлгэн санагдсан болохоор би хаясан. Цаашид ч надад утгаа алдсан. Гэвч өнөө шөнө би ормоор санагдсан \Тэтрис гэж гайхамшигтай тоглоомоос болж\, орсон, 6-н найзын хүсэлт байсан, тэр дунд нэгэн нэр хамгаас содон харагдсан. Энэ нэр надад хамгаас эрхэм агаад нандин нэгэн хүнийг санагдуулсан. Яагаад ч юм би түүнийгээ Нүүрний номын хайлтаар хайсан, гарч ирсэн. Нүүрний номоо хаасан байсан шүү дээ. Гэхдээ буцаагаад нээсэн бололтой. Түүний зургийг хараад л зүрх хүчтэй цохилж, дотор минь бачимдан, битүүхэн шаналж...


Аль хэдийнээ 6 сар өнгөрчээ, чамтай хамгийн сүүлд уулзсанаас хойш \2 дахиа уулзсан минь\,\ Чиний татгалзсан хариунаас хойш \. Гэвч түүнийгээ бодоогүй өдөр гэж үгүй. Харин намайг нэг ч гэсэн удаа бодож байсан болов уу? гэсэн бодол надад эргэлдэнэ. Одоо шууд нүүрний номоо нээгээд найзын хүсэлт илгээж, нодлин жилийн тэр баяртай зүйл дахин тохиолдоосой гэж өөрийгөө горьдооно. Харин намайг яаж хүлээж авах бол? 6 сар огт сураггүй байснаа гэнэт гарч ирээд... Би тэгж байгаа биш харин тэр минь надад гэнэт ирсэн юм байна. Чи үргэлж л гэнэт гарч ирээд л, гэнэт алга болдог. Аяа, нэгэн бүсгүй миний сэтгэлийг таван жил эзэмдэх гэж, үгүй ээ бүх насаар минь.

Нодлин түүнд бичиж байсан шүлгээ санаж байна. Миний бичиж өгч байсан шүлгүүдийг цуглуулдаг гэж ярьж байсан. Жаахан ч гэсэн сэтгэлтэй юм болов уу? аль эсвэл зүгээр л цуглуулдаг юм болов уу?

Би санамсаргүй байдлаар дүүг нь таньдаг болсон юм. Хөгжилтэй охин байсан. Заримдаа жаал чатладаг байлаа. Үнэндээ түүнийхээ тухай л асуух гэж. Намайг эгчид нь хайртай гэдгийг мэддэг, бас надад их урам өгдөг байлаа. Гэхдээ л муухай байгаа биз, дүүг нь ашиглаад.
Гэтэл нэг хэсэг мэссэнжирт харагдахаа больсон байсан юм. Угийн их идэвхтэй, хичээнгүй хүүхэд шиг санагдсан. Тиймдээ ч ажил ихтэй байсан юм байлгүй дээ гэж бодож байлаа. Гэвч одоо л би ойлгож байна, нүүрний ном дээрх мэдээллийг хараад.

За, болж дээ. Тэр минь жаргалтай л байвал боллоо.

Амьдралаа гэж. Надад зорилго байна. Тэгээд л надад хангалттай. Олон жил би юуны төлөө амьдарч байгаагаа мэддэггүй байсан. Одоо ядаж би нэг зорилготой болсон, яаж хүрэх аргаа олоогүй байгаа болохоос. Гэхдээ амьдрал үргэлжилсээр л байна. Хайр надад шаналал авчирсан юм бол бурхан намайг давж гар гэж явуулсан нь гарцаагүй. Давж гарнаа. Харин миний хайрын сахиусан тэнгэр жаргалтай сайхан амьдраарай, үүнийг чин сэтгэлээсээ хүсье!

6 comments:

  1. Ийм байх хэцүү хэцүү. Одоо сайхан зорилгынхоо төлөө тэмц. Тэгж байтал аяндаа сайхан болоод ирнэ. Миний хөгшин намайг бодвол хөдөлмөрч шүү дээ :D

    ReplyDelete
  2. Сүүлийн хэсэг нь их дажгүй санагдлаа , зорилготой байх сайхаан сайхан.

    ReplyDelete
  3. Hun bolgond buteltei butelgui uchral zondoo tohioldnoo ter bolgoniig davj bj l jinhene uchrah yostoi hunteigee taarna ene ohin chamtai bh yosgui bsiin blgu de :p hairtai hundee az jargal husch yavuulaad ooriihoo az jargaliig ol :D

    PS: comment bichhed ene word verification gardaggui bolgoj oguul ih l sain bn hehe

    ReplyDelete
  4. Дэмжиж байгаад их баяртай байна!

    ReplyDelete
  5. Тэгээд бүтсэн үү

    ReplyDelete