2012/04/09

Бямбын Ринчен: Этгээд хэл

Этгээд хэл

Үг нь монгол, өгүүлбэр нь орос
Үзэхэд этгээд сонин хэл.
Өв соёлоо үл тоомсорлон
Өнөөгийн байдал ийм болов.
Зуун түмэн үгтэй хэлд
Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх.
Харийн үгээр далайлгагсдыг
Хамгийн боловсорсон гэхэд үнэхээр бэрх.
Хэвлэл сонин уншсан үдэшдээн
Хэлний шинжлэлтний нойр хулжаад
Хэвтэвч сэтгэлд эвгүй үг
Хэнхдэг дээр чулуу дарах мэт.
Харь үгийн бүлхэнд хахаж
Харанхуй шөнө хар дарах мэт.
 
1958.05.07

No comments:

Post a Comment