2012/04/29

Хятад улсын Юньнань мужийн Монголчууд


Юньнань мужид Монголчууд амьдардаг ганц сум бол Шинмен юм. 5000 гаруй Монголчууд амьдардаг гэнэ. 1253 онд Хубилай хааны үед Энэтхэг-Хятадын хойгт цэргийн ажиллагаа явуулах зорилгоор Юннан, Хунан-д Монгол цэргийн төвийг байгуулах зорилгоор анх очсон Монголчууд байж. 1368 онд Юань гүрнийг унагасан Минь гүрэн 1381 онд Юньнань дахь Монгол язгууртнуудыг устгажээ. Үлдсэн 13 мянган Монголчууд Хятад соёлд ихэд автаж соёлоо мартсан ч Хойд нутгаас ирсэн гэдгээ мартаагүй үлдсэн байна. Одоог хүртэл Монгол хувцсаа өмсдөг гэжээ.


Мөн Монголчуудаасаа үлдсэн зүйл нь Наадам (Надамо) байна. Зун 6-р сард гурван өдөр тэмдэглэдэг байна. Морь уралдах тал нутаг байхгүй тул эрийн гурван наадмаа хийхээ больж хөгжин цэнгэж, дуулж хуурдан, бүжиг бүжин нааддаг байна. 
 

Эх сурвалж: 
  • http://en.wikipedia.org/wiki/Yunnan_Mongols
  • http://www.travelblog.org/Asia/China/Yunnan/blog-671902.html

No comments:

Post a Comment