Хүн яагаад зүүдэлдэг юм бол? Мэдэхгүй ч гэсэн бас зүүдгүй байсан бол амьдрал уйтгартай ч юм шиг. За, тэгээд хоёр хоногийн өмнө зүүдэлсэн зүүдээ ярья.
Ногоон зүлэг, саарал манан, дүнсгэр ой, чулуун гүүр. Бид олуулаа явж байна. Би цэргийн дүрэмт хувцас өмсчихсөн, жадтай буу мөрлөөд надтай адил тэдгээр хүмүүстэй хөл нийлүүлэн алхаж явна. Миний өмссөн тэр цэргийн хувцас бол Монголынх л лав биш. Лав л Америкийн иргэний дайны үеийн цэргүүдийн хувцас шиг санагдсан. Бид бүгд л дайнд явж байлаа. Бид алхах тусам гүүр ойртсоор л байлаа. Ойртсоор л байлаа. Дөнгөж гүүрний дэргэд иртэл урдаас бөөн хар өнгөтэй, мөн загвар нь бидэнтэй адил цэргийн хувцастай бөөн цэргүүд гүүрний нөгөө талаас уухайлан дайрч байна. Бид ч бүгд гэнэт сандарч ухрах гэтэл хажуу талаас бас цэргүүд ороод ирлээ.
2012/01/31
2012/01/30
Facebook and Love
Би
Нүүрний Номоос гарсан. Нэлээд удаж
байна. Түүнд зориулж байгаа цаг надад
дэндүү үрэлгэн санагдсан болохоор би
хаясан. Цаашид ч надад утгаа
алдсан. Гэвч өнөө шөнө би ормоор санагдсан
\Тэтрис гэж гайхамшигтай тоглоомоос болж\,
орсон, 6-н найзын хүсэлт байсан, тэр дунд
нэгэн нэр хамгаас содон харагдсан. Энэ
нэр надад хамгаас эрхэм агаад нандин
нэгэн хүнийг санагдуулсан. Яагаад ч юм
би түүнийгээ Нүүрний номын хайлтаар
хайсан, гарч ирсэн. Нүүрний номоо хаасан
байсан шүү дээ. Гэхдээ буцаагаад нээсэн бололтой.
Түүний зургийг хараад л зүрх хүчтэй
цохилж, дотор минь бачимдан, битүүхэн
шаналж...
Сэдэв:
Миний амьдрал
2012/01/28
PlayStation 1-ийг Linux дээр
Tekken гэвэл танд юу санаанд орж байна? Мэдээж PlayStaion биз дээ. За, тэгээд Tekken тоглоомоо санаад, дээр нь өөрийн цахим тооцоолуур тогломоор санагдаад нэтээс хайж эхлэв. Мэдээж Цонх анх дээр бол хамгийн шилдэг эмулетор програм бол pSX билээ. Тэгээд л Убунту дээрээ pSX суулгах гээд үзлээ. Дарс (WINE)-аар үзсэн болдоггүй ээ. За, тэгвэл Лайнукс дээрх хувилбарыг нь хайсан аз болж байна шүү. Тэгээд л татаад суулгасан чинь Убунту ахын хурдан хөгжлөөс аль хэдийнээ хоцрогдсон байдаг байгаа. Баахан амбсын файлууд нэхээд, нөгөөдөхүүдийг нь нэтээр нэг самнаад. Арай гэж олоод суулгахаар одоо энэ хэрэгтэй, тэр хэрэгтэй гээд л. Тэгж тэгж нэг юм цонх гаргадаг болгосон шүү. Тэгсэн bio файлаа уншдаггүй ээ. Хэдэн цаг нухсан бүхэн ингэж нэг талаар боллоо.
Сэдэв:
Миний мэдлэг
2012/01/24
Амрах цаг боллоо!
Та компьютер дээр хир удаан суудаг вэ? Би лав нэг суугаад л ертөнцөөс тасарсан л юм шиг болчихдог. Тэгтэл сүүлийн үед нуруу өвддөг боллоо. Манай найз нар ч гэсэн нуруу нь өвддөг болжээ. Тэгээд яах вэ? өөртөө нэг зориулж нэг бүрхүүл код Убунту дээр бичлээ.
30 минут болоод нэг анхааруулга өгөөд 5 минут амарч байхаар тохирууллаа.
Код нь:
notify-send Ажилдаа\!
while true;do
sleep 1800
notify-send Амраад\!
t=30
while [ $t -gt 0 ];do
notify-send $t
t=`expr $t - 1`
done
notify-send Ажилдаа\!
done
Энийгээ sh өргөтгөлтэй хадгалаад ажиллуулах эрх олгоод л болоо. startup applications-даа хийчихвэл машин чинь асах болгон автоматаар бүрхүүл кодоо ажиллуулчихна. Тэгээд өөртөө зориулаад 5 минут амар!
30 минут болоод нэг анхааруулга өгөөд 5 минут амарч байхаар тохирууллаа.
Код нь:
notify-send Ажилдаа\!
while true;do
sleep 1800
notify-send Амраад\!
t=30
while [ $t -gt 0 ];do
notify-send $t
t=`expr $t - 1`
done
notify-send Ажилдаа\!
done
Энийгээ sh өргөтгөлтэй хадгалаад ажиллуулах эрх олгоод л болоо. startup applications-даа хийчихвэл машин чинь асах болгон автоматаар бүрхүүл кодоо ажиллуулчихна. Тэгээд өөртөө зориулаад 5 минут амар!
Сэдэв:
Миний мэдлэг
2012/01/23
2012/01/21
Subscribe to:
Posts (Atom)




