Хоёртын тооллын систем
Янз бүрийн тооллын системүүд бий. Тооллын систем гэдэг нь энгийнээр хэлбэл тоог дүрслэх дүрэм юм. Жишээ нь бид 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэсэн 10-н тоогоор бүх тоог дүрсэлдэг дүрэмтэй. Тиймээс бид 10-тын тооллын систем хэрэглэдэг гэсэн үг. Заавал 0, 1 , 3, 5 мав гэсэн тэмдэгүүдийг хэрэглэнэ гэсэн дүрэм байхгүй. 10-н ялгаатай дүрс, тэмдэг л ашигласан бол 10-тын тооллын систем гэсэн үг. Өнөөгийн нээлттэй дэлхийд нэг нэгэнтэйгээ ойлголцох их чухал учир нэгдсэн нэг тохирсон тэмдэглэгээг хэрэглэдэг нь энэ Энэтхэг-Араб тоо буюу 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 юм.
Төрөл бүрийн тоог дүрсэлсэн тэмдэглэгээнүүд:
Вавилон тоо(60-тын тооллын систем)
Хятад тоо
Маяа тоо (20-тын тооллын систем)
За, тэгвэл 2-тын тооллын систем гэвэл тоог ямар нэгэн ялгаатай хоёр тэмдгээр л дүрслэхийг хэлж байна гэсэн үг. Бид 0, 1 гэсэн хоёр ялгаатай тэмдгийг ашигладаг. Эндээс харахад хязгааргүй олон тооллын систем байж болохоор байгаа биз. Гэхдээ бидэнд хэрэгтэй нь энэ 2-тын тооллын систем. Учир нь манай тоон төхөөрөмж маань ойлгодог ганц зүйл нь болохоор.