2012/10/25

Үбүнтү 11.10, 12.04, 12.10 дээр гэнэт веб орохгүй байвал...

Хэсэг хугацаа болоод л веб сайтууд орохоо больчихдог асуудал гараад байсан. Мэссэнжир энэ тэр зүгээр мөртлөө веб орохгүй. Хэсэг хугацаа өнгөрөөд зүгээр болчихдог. Тэгээд байж байгаад дахиад орохоо больчихдог. Юутай нетээс нэг ийм арга олоод 11.10-аас хойш энэ асуудлаа үүгээр аргалж байна. Хэрэгтэй байж магад гээд тавилаа.

$sudo gedit /etc/NetworkManager/NetworkManager.conf


Нэг ийм цонх гараад ирнэ дээ. dns=dnsmasq гэсэн мөрийн урд # тэмдэгт тавиад хадгалчих.
Өөрөөр хэлбэл #dns=dnsmasq болно гэсэн үг. Тэгээд гаргачих.

$sudo restart network-manager 
------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Энэ арга бас нэг сайнгүй л арга. Өөр бас нэг арга байна. Network Manager дээрээ Edit Network Settings гэдэг рүү ороод интернетэд холбогдсоноо сонгоод Edit... дээр дарна.


IPv4-н тохируулга гэдэг дээр нь Additional DNS servers гэдэгт нь 8.8.8.8 гэж бичээд Save... дарж хадгална. Тэгээд машинаа унтраагаад асаагаад болоо.

No comments:

Post a Comment