2012/10/21

Үбүнтү 12.10 дээр цонхоо туялздаг болгох


Өмнөх Үбүнтүгийн хувилбарууд дээр цонхоо туялздаг (wobbly) болгохын тулд "Compiz Config Settings Manager" суулгахад л сонголтод нь байдаг байсан. Харин Үбүнтү 12.10 дээр компиз менежерт нь туялздаг болгох сонголт байдаггүй. Тэгээд ийм юм суулгах юм байна шүү!

"Synaptic Package Manager" байгаа бол compizconfig-settings-manager, compiz-plugins-extra хоёрыг хайж олоод суулгана.

Эсвэл терминал дээр хийнэ гэвэл:

sudo apt-get install  compizconfig-settings-manager compiz-plugins-extra 

гээд суулгана. Суулгасны дараа "Compiz Config Settings Manager" рүүгээ ороод "Wobbly Windows" гэсэн сонголт дээр чагтлаад дэлгэц тань туялздаг болно. "Compiz Config Settings Manager", энэ нөхөр дээр дэлгэц энэ тэрээ янз бүр болгох олон сонголтууд бий. Гэхдээ хамаагүй оролдож байгаад дэлгэцээ таг болгочхов оо!

No comments:

Post a Comment