2012/10/21

Үбүнтү 12.10 дээр NVIDIA-ийн драйвер суулгах (title bar алга болохыг зассан нь)

Үбүнтү 12.10 дээр "Additional Hardware" гэдэг програм нь "Software Sources" програмын нэг цэс болж орсон байна лээ. Тэгээд тэндээсээ NVIDIA-ийн драйверыг суулгахад Юнайти (Unity), бүх цонхны гарчгийн мөр (title bar) алга болдог юм байна.

Доорх зураг дээр хоёр цонх байгаа юм. Нэг нь "System Settings", нөгөө нь "Software Sources". Хоёулангынх нь гарчгийн мөр нь байхгүй болчихсон байгааг анзаарч байгаа байх.


Үүнийг засахдаа терминалаа нээгээд



1. sudo apt-get install linux-source
2. sudo apt-get install linux-headers-3.5.0-17-generic
3. Сонгож суулгасан драйвераа устгана:
3.1 nvidia-current -г суулгасан бол sudo apt-get remove nvidia-current
3.2 nvidia-current-updates -г суулгасан бол sudo apt-get remove nvidia-current-updates
3.3 Experimental NVIDIA-г суулгасан бол sudo apt-get remove nvidia-experimental-304
4. Дахиад суулгана:

4.1 nvidia-current -г суулгах бол sudo apt-get install nvidia-current
4.2 nvidia-current-updates -г суулгах бол sudo apt-get install nvidia-current-updates
4.3 Experimental NVIDIA-г суулгах бол sudo apt-get install nvidia-experimental-304
5. Машинаа дахин унтраагаад асаана: sudo shutdown -r now

Зааврыг авсан хаяг: http://askubuntu.com/questions/202574/desktop-does-not-show-when-i-installed-nvidia-drivers

Бас нэг хялбар арга оллоо. Гэхдээ би шалгаж үзсэнгүй.

nvidia-current -г суулгасан бол sudo dpkg-reconfigure nvidia-current

nvidia-current-updates -г суулгасан бол sudo dpkg-reconfigure nvidia-current-updates
Experimental NVIDIA-г суулгасан бол sudo dpkg-reconfigure nvidia-experimental-304

Хаяг нь: http://ubuntuforums.org/showpost.php?p=12303179&postcount=4

No comments:

Post a Comment