2012/12/30

Хийсэн, хүсээгүй үр дүн

Өнөөдөр 12-р сарын 30. Дөнгөж сая 26 ангитай япон цуврал хүүхэлдэйн кино үзэж дуусгалаа. Юуны төлөө үзсэн юм бол? Юунд хэрэгтэй гэж үзсэн юм бол? Миний хариулт бол зүгээр л би үзэхийг хүссэн…

Амралт дуусаж байна. Шинэ он гараад л хичээл эхэлнэ. Миний амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ. Би өөрийн хийж чадах хэмжээнд хүссэнээ хийнэ. Эндээс таашаал авна. Гэхдээ хүн таашаал авах гэж амьдардаг гэж үү?



Бүх зүйл учир шалтгаантай гэдэг.

- Цаг хугацааг ухрааж чадах уу?
- Боломжгүй.
- Тэгээд яах уу?
- Үх.

"Амиа хорлох" гэж бодоход л биеийн минь түм буман эд эс үхлийн эсрэг тэмцэн хамаг бие арзас хийнэ. Би чухам хэн юм бэ? Үгүй ээ, юу юм бэ? Яагаад миний тушаалыг тэд эсэргүүцнэ вэ? Би эзэн нь биш гэж үү? Үнэндээ би гэж оршдог юм болов уу?
Би түмэн эд эсийн нийлбэрээс тогтсон амьд биет, үй олон атомуудын тулаанаас амьд үлдсэн сэг юм болов уу?

Зорилго…???

Би бий болсон зорилго. Зураг төөрөг гэж байдаг юм бол хэн нэгний зохиосон тоглоомын хүүхэлдэй юм биш үү, би? Асуултын тэмдэг шиг тахир замаар явуулж эцэст нь цэгээр дуусах зохиолын баатар юм биш үү, би?

Сэтгэл гээд хүн амьтны үхэн хатан шүтэн нандигнадаг зүйл нь юу юм бэ? Тэр сэтгэл бодитоор хаана оршин байна?

Эцэст нь үхлээс зугтаахын төлөө юу? таашаал авахын төлөө юу?

No comments:

Post a Comment