Ойрд их зүүдэлж байх чинь ээ.
Би нарийн нарийн гудамжтай хөх тоосгон, гурвалжин оройтой байшингуудтай газар байна. Харанхуй шөнө би нэгэн хүнтэй ярьж зогсоно. Яг юу өмсөж зүүсэн нь харанхуйд сайн харагдаагүй ч би Хятад хүн гэдгийг нь мэдэж байлаа. Тэр хүн над хэлж байна. Монголоор л хэлчих шиг болсон. Лав л би ойлгож байна.
- Наад их хаалгаараа хуурамч нэрээр ороод ... хүнийг алах ёстой гэнэ. /Ээ, базарваань гэж/
Би ч хэлснийг нь их ойлгосон бололтой шиг. Цаашаа харсан нээх өндөр хэрэм байх бөгөөд нэг тоом хаалгыг нь зөндөө манж цэргүүд хамгаалж орж гарч байгаа хүмүүсийг бүртгэж байна. Дотор нь бас нэг хот байгаа гэнэ шүү. Би ч тэр хаалга уруу очлоо. Өөрийгөө харсан Хятад хувцас өмссөн байх юм. Тэгээд нэг хуурамч нэр хэллээ. Лий юу ч гэнэ үү? Нэг манж түшмэд нь тэр нэрийг бичиж авлаа. Би хаалгаар орлоо.
Дотор пад харанхуй. Лав жижигхэн байшингууд байх шиг байна. Нэг гудмаар нь явлаа. Онгорхой хаалга. Дотор нь ажилчид гэлтэй хүмүүс хайрцаг нэг өрөөнөөс нөгөө өрөө уруу зөөгөөд л байх юм. За, ийшээ л орох ёстой юм байна гэж бодоод нэг нөхрийг нь нухаж хувцсыг нь өмсье гээд бодож байтал өөрийгөө харсан яг адилхан хувцастай байна гэнэ. За хэрэггүй болчихлоо. Өрөө уруу орлоо. Өрөө хав харанхуй. Гэхдээ нэг нэгнээ байгаа эсэх нь харагдахуйц. Би танигдчих болов уу? гэж эмээж байтал гайгүй шүү. Зүүн гар талд минь хоёр хаалга байна. Нэг уруу нь ортол хав харанхуй. Ганц л хүмүүс тэндээс хайрцагтай гарч байна. Нөгөө хаалга уруу нь орлоо. Жорлон. Гэхдээ орчин үеийн суултуур угаалтууртай гэж байгаа. Нэгэнт хүмүүс намайг гадны хүн гэдгийг мэдэхгүй байгаа юм чинь цаашаа явъя гээд жорлонгоосоо гарлаа. Гэхдээ хаашаа явахаа мэдэхгүй нэг сонин хартал нүдэнд зэрэгцсэн хоёр бамбайны зураг харагдлаа. Тэгэхээр хоёр даалгавар биелүүлэх ёстой юм байна. Тэр бамбай харагдсан газар уруу явах ёстой гээд цаад хаалгаар гартал чийдэнгийн шар гэрэлтэй нүд цохиж байна. Харанхуйд удаан байгаад тэгсэн бололтой. Дүрс ялган хартал барууны нэгэн оройн ёслолын ажиллагаа болж байгаа гэлтэй. Эрэгтэйчүүд нь ёслолын хувцас, эмэгтэйчүүд нь даашинз өмссөн. Зарим нэг нь гартаа хундага барьчихсан /шар харагдсан болохоор оргилуун дарс биз/ байна. Би хоёр давхарт байна. Тагт ч гэх үү? Лав л нэг давхраа харж болдог. За хө, ийм ажилчны хувцастай энд тууж болох нь уу? гээд жаахан хурдан хурдан алхаад явлаа. Хаа сайгүй хар хувцастай, хар нүдний шил зүүсэн, чихээ ороосон мушгирч эргэлдсэн чихэвч зүүсэн нөхдүүд байна. За эд нар чинь л гай болно доо гээд толгойгоо жаахан доош болгоод хурдан хурдан тэдний хажуугаар явлаа. Яг тэр агшинд өнөөх миний ордог том хэрэмний хаалганы тэнд:
Нэг өндөр, бас намхан хоёр манж түшмэд явж байна. Намхан нь өндрөөсөө арай өндөр хэргэмийн гэлтэй. Бүдүүн, янзын царайтай нөхөр байна. Малгайдаа өдтэй, нударга нь унжсан, цээжиндээ дөрвөлжин зурагтай, яг л манж түшмэдийн хувцас. Сайдынх юм болов уу? Ямар байлаа ч дотроо их л зэвүүн бодол агуулсан явж байна. Нөгөө миний нэрийг бичиж авдаг харуулын түшмэд дээр очоод намхан нь:
- Лий бла бла гэсэн нэртэй хүн энэ хотод амьдардаггүй юм байна. Алуурчин хотод орсон байна гээд өнөөх өндөр уруугаа харж байна. Бодвол тэр өндөр нь айхтар л зэвсгийн эрдэмд төгсөрсөн хүн байх. За тэнд нэг тийм юм болж байдаг. Одоо миний байгаа газар уруу очицгооё.
Би нөгөө л газраа. Тэгээд нэг харсан өнөөх хар хувцастай нөхдүүд чинь хүн чирээд яваад байх юм. Бодвол үхсэн хүмүүс бололтой. Хаанаас чирж гаргаад байгааг нь сонирхон мөрөөр нь явлаа. Нэг хаалга дээр тулав. Тэндээс бас нэг хар хувцастай хүн хүн чирж гаргаж байна. Би чирүүлж байгаа хүнийх нь царайг хартал "өө хө, таньдаг царай!" Манай сургуулийн нэг бутан байдаг байна шүү дээ. Тэгээд тэр хүн гаргаад байгаа хаалга уруу нь орлоо би сэрлээ. Гүйцээ. "Hitman"-ны таван цувралыг тоглож дуусгасан хүний зүүд ийм л байдаг юм байна.
xaxa nice2
ReplyDelete