2013/03/01
Нэргүй
Чи миний сэтгэлийг анх гэнэт булаасан шигээ алга болох юм
Чамайг үгүйд гунигт автан чамайг үгүйлж
Чамтай холбогдоход баяр цэнгэл намайг гийгүүлэх мэт
Санаж байна, чамайг би санаж байна.
Үгүйлж байна, чамайг би үгүйлж байна.
Чиний үг хэдий уран ч амьдрал үгүй
Чиний сэтгэл хэдий үнэн ч хат үгүй
Чингээд чамайг сонгож чадахгүй
Чингээд цааш нь бидэнд зам үгүй
Амьдрал гэдэг хүнд нугачааг эр хүний түшгээр давдаг юм
Ар гэр орноо авч явахад эр хүний ноён нуруу даадаг юм
Зүрх зориг чинь өчүүхэн байна
Хүсэн хүлээсэн хүн минь биш байна
Бие чинь өссөн ч ухаан чинь балчир байна
Балчир хүүг бус эр хүнийг би хүсэж байна
Миний үгс хатуу ч үнэнийг өгүүлсэн
Нижгээд удаа чамд боломж өгсөнд
Юу ч өөрчлөгдсөнгүй хэвээрээ
Юу ч бүү бод
Зүгээр л бид хоёр тохирохгүй
2011 оны 6-р сарын 11
Сэдэв:
Миний шүлэгс
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment