2013/03/06

Дарангуйлагчийг хүснэ


Хүрэн зүрх минь булгилж байна
Халуун цус минь буцалж байна
Хорвоо ертөнцийг доргиулмаар байна
Хүйтэн дарангуйллыг авчирмаар байна
Хүний ёсыг уландаа гишгээд
Хүйн холбоогоо тасалж хаяад
Хуучин цагийн дарангуйлагч
Хосгүй аймшигт Сталинг төрүүлээд
Хамаг олны төр улсад шигдсэн
Хувалз хорхойнуудыг түүлгэнэ
Хогийн ургамал лугаа амьтдыг
Хурааж зулгаагаад тамлана
Хатуу орчлонгийн хуулийг
Хүний сэтгэлд эргэн сануулна
Хүндэт Сталин эгэн амилж
Хөлдсөн улсыг цусаар сэрээн
Хорон муугийн үндсийг тасална
Хүний гарт дарлагдсан энэ улсад
Хүчийг өгөн мандан бадруулна
Хүрэн зүрх минь булгилж байна
Халуун цус минь буцалж байна
Хорвоо ертөнцийг доргиулмаар байна
Хүйтэн дарангуйллыг авчирмаар байна
Хөхнөөсөө гараагүй балчир хүүхдүүд
Хүндэт дээд сэнтийд сугаад
Хүний үг сонсохоо байлаа
Хэнхэг зан гаргадаг боллоо
Хүндэт Сталины таван салааг
Хөөрсөн хүүхдүүдэд үзүүлмээр байна
Халуу дүүгсэн алган боовыг
Хонгон дээр нь гардуулмаар байна
Хагархай хэнгэрэг шиг амыг нь
Халгай зэрлэгээр түлмээр байна
Хүндэт Сталин эгэн амилж
Хүчин доройг үгүй хийж
Хүчит төрийг бузраас салгана
Хүрэн зүрх минь булгилж байна
Халуун цус минь буцалж байна
Хорвоо ертөнцийг доргиулмаар байна
Хүйтэн дарангуйллыг авчирмаар байна
Хүсэл шуналыг бадраасан
Хорон бугууд гаднаас ирээд
Хамаг олны унд усыг
Хортой эдээр бузарлаад байна
Хөлгүй элсэн говь цөлд
Хана туургаа босгоод байна
Харийн шажинг магтан дуулаад
Хараалын алимыг түгээж байна
Хүндэт Сталин эгэн амилж
Хорын үндсийг сэлмээрээ цавчин
Хортой бугуудыг тамлан ална
Хорыг хороор зовоож ална
Хүчит улсыг мандан цогцлоох
Хорвоод хосгүй дарангуйлагч
Хойд төрөлдөө хурдан төрж
Хамаг олныг дарангуйлаач.

2013 оны 3-р сарын 6




No comments:

Post a Comment