2013/03/26

Хөсөр хаягдана


Шарласан навч хүчиндүүлнэ,
Найз, найзаараа;
Хөсөр хаягдана.

Шаналсан хүн бүдэрнэ,
Нэг, нэгээрээ;
Хөсөр хаягдана.

Шанага долоо харвана,
Долоо, долуулаа;
Хөсөр хаягдана.

Шар нохой ороолно,
Бүл, бүлээрээ;
Хөсөр хаягдана.

Үхсэн хүн ярина,
Авс, авсаараа;
Хөсөр хаягдана.

Судар ном хайлна,
Авдар, авдраараа;
Хөсөр хаягдана.

Усгүй завь хөвнө,
Салаа, салаагаараа;
Хөсөр хаягдана.

Мөнгөтэй хүн өлсөнө,
Хам, хамаараа;
Хөсөр хаягдана.

Сэтгэлтэй хүн үхнэ,
Нэр, нэрээрээ;
Хөсөр хаягдана.

Баатар эрс сонсоно,
Алдар, алдраараа;
Хөсөр хаягдана.

Миний шүлэг үргэлжилнэ,
Бадаг, бадгаараа;
Хөсөр хаягдана.

2013 оны 3-р сарын 26. Энэтхэг, Бангалор.

No comments:

Post a Comment