2010/10/31

Монголын төлөөх сэтгэл буюу Монголоо мартагсдыг монгол хүн гэх үү?



Монголоо мартагсдыг монгол хүн гэх үү? гэж би уншигч та бүхэнээс асууя. Дотроо бас нэгийг бодож л байгаа байх. Би яагаад энэ асуултаар гарчигласан нь бас учиртай. За тэгвэл дахиад асуулт асуучих уу? За гэсэн нь дараачийн догол мөрийг уншаарай. Үгүй гэсэн нь тэр мөрийг алгасаж болно шүү!

Монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Миний бодлоор монгол хүн гэдэг бол монголын төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг л хэлнэ гэж боддог. Тэр хүний гарал угсаа огт хамаагүй. Гагцхүү монголын төлөө гэсэн чин сэтгэл л түүнийг монгол гэдэг нэрийн дор оруулах болно. Энэ бол Монгол улсын иргэнээс өөр шүү. Анх Монгол улсыг байгуулахад янз бүрийн нүүдэлчин овог аймгууд нэгдэж Их Монгол улсыг байгуулж байсан. Тэрэн дотор Хиадын дайсан байсан аймгууд ч багтаж л байгаа. Гэхдээ тэд Их Монгол улсын төлөө гэх сэтгэлээр нэгдэж чадсан юм.


Монгол хүн монголыг мартаж чадах болов уу? Надад яасан их асуулт байнаа. Хэрэв чадна гэж бодож байгаа бол дээд талын догуураа зураастай догол мөрийг уншаад эргээд үргэлжлүүлээд уншъя. Уншчихсан бол үргэлжилье. 


Би монгол хүн болж төрснөөрөө маш их бахархдаг. Би яасан их хувьтай хүн бэ? Яасан агуу их түүхтэй юм бэ? Яасан агуу их баатарлаг юм бэ? Би бусдад Монголын түүхийн талаар ярих дуртай. Миний тэрхүү мэдлэгийн үндсийг КтМС-д Монголын Түүх хичээл орж байсан Доктор, Дэд Профессор Д.Сэрдарам багшид их баярладаг юм. Түүхийг арай өөр өнцгөөс харуулж өгсөн юм. Би Монголын түүхийг ярьж байхдаа Монголоороо бахархах сэтгэл байнга төрдөг. Би өөрийгөө Монголын нэг хэсэг гэдгээ мэдэрдэг.

Өнөөдөр дийлэнх монголчууд яагаад гадаад гадаад гэдэг юм болоо? гэж өөрөөсөө байнга асуудаг. Гэхдээ би тэдний нэг нь болоод гадаадад сургуульд сурж байна. Гэхдээ би өөрийгөө монголын нэг хэсэг байсаар байна гэж боддог. Би сургуулиа төгсчихөөд монголруугаа буцаад сурсан мэдсэнээ гаргах болно. Надтай адил бодолтой олон залуус байгаа байх. Гэхдээ үлдсэнийг нь юу гэх вэ? “Монгол ёстой хог”, “Монгол явж яах юм бэ?”, “Монголд хийх юм байхгүй.”... гэж ярих залуусыг би хараад арайч дээ л бодсон. Унасан газар, угаасан ус чинь биш бил үү?

Тэдгээр хүмүүс бол монгол хүн биш гэж би хэлнэ. Монголоор ярьдаг, монгол хоол иддэг, монгол соёлтой,..., яг монгол хүн шиг харагдах боловч тэд Монгол хүн байх нэг үнэт зүйлсээ алдчихсан. Тэр бол Монголын төлөөх сэтгэл. Тэдгээр залуус эцэг эхийн мөнгөөр хүний нутагт тоглоод л дуусдаг. Монголын мөнгө гадагшаа урсаад байдаг. Ийм байхад Монгол улсын өндөр хөгжлийг харж чадах уу? Эдгээр залуус бол Монголын услын хөгжлийг удаашруулагч, монголыг сорох шимэгч хорхойтой агаар нэгэн буй.

Монголын ирээдүйг Монголын төлөөх сэтгэлтэй, ухаан мэдлэг нь төлөвшсөн, боловсролтой залуус бий болгоно. Монголыг улам сайн хөгжүүлж Ази, Европ байтугай Дэлхийн дэвжээнд өрсөлдөхүйц болгож чадна. Бидэнд чадвар, авъяас байгаа. Бид ч чадах болно. Би ч гэсэн тэдгээр залуусын нэг нь болохыг хүсэж байна. Тиймээс ч Хээрийн галуу нисэн үх хүрэх газраас, Хүний хүү эрдэм өвөртлөн ирэх болно. Тэрхүү эрдмээр Монгол улсаа хөгжүүлнэ.

Монголын залуус нэгийг бодох цаг өнгөрсөн. Нэгийг бүтээх цаг эхэлсэн. Өнгөрсөн түүхээрээ ч Өнөөдрийн монголоороо ч Ирээдүйн монголоороо ч бахархах сэтгэл бий болгох болсон. Тэрхүү сэтгэлийг зүрх сэтгэл нэгдсэн шинэ монголын залуус бий болгосон гэж өөрсдөөрөө бахархаж өөрсдийн агуу түүхийг бичилцэх их хувь заяатай. Тэдгээр залуусын үе эхэлсэн. Монголын төлөөх сэтгэлтэй залуусаа Урагшаа!

3 comments:

  1. Их зөв юм өгүүлжээ хамаа. Гэхдээ "Монгол" гэдэг зургаан үсгийг хаана ч бичсэн томоор эхлэн бичих хэрэгтэй шүү! Надад ч гэсэн Монголоо гэсэн сэтгэл, сэтгэлгээ байдаг. Гэвч би тэгж бодох бүрдээ эрдэм ном сурдаггүй, зугаа цэнгэл хөөдөг, эцэг эхийнхээ хөдөлмөрийг үнэлдэггүй, залхуу хойрог амьтан юм чинь ямар элэнцгээрээ эх орныхоо төлөө юм хийх вэ дээ гэж өөрийгөө үгүйсгэдэг. Надтай адил ийнхүү алдаж яваа олон аавын хүүхдүүд байгаа л байх. Тэдгээр хүмүүст хандаж хэлэхэд "Та зүгээр л өөрийгөө хүн шиг аваад явчих" гэж хэлмээр байна. Хэнд ч гай лай болохгүй, хүссэн зорилгоруугаа тэмүүлээд л явж байхад таныг хүрээлэн буй орчин буюу энэ улсын нийгэм тэр чигээрээ өөрчлөгдөх болно. Гэхдээ энэ нь амиа хичээж хувиа бод гэсэн үг биш. Зүгээр л хүн бүр дороо хичээж өөрсдийгөө үнэхээр эерэгээр өөрчилж чадах юм бол бидний буюу Монголчуудын нийгмийн харилцаа шал ондоо болох болно. Биеэ засчихаад гэрээ зас, гэрээ засчихаар төрөө зас гэдэг үг үнэхээр үнэн үг. Би дахиад хэлье, зүгээр л хүн бүр дор бүрээ хичээх юм бол энэ улс аяндаа хөгжинө. Хүн бүр хичээж байхад энэ нийгэмд хог шаар гэж үгүй болно, энэ нийгэмд шимэгч хувалз гэж үгүй болно. Тиймээс яг одооноос өөрсдөөсөө л эхлэх нь туйлын зөв хэрэг. Хамгийн аугаа хэргийг хамгийн жижиг зүйлээс л эхлэх хэрэгтэй. МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!

    ReplyDelete
  2. Миний найз надтай адил бодолтой байгаад баяртай байна. Хүн бүр хийх ёстойгоо хийх ёстой. Тэр хийх ёстой зүйл бол зөв байх ёстой.

    ReplyDelete
  3. Хэхэ үнэхээр хэлэлцэж ярилцах бодох биш, хийх цаг ирсэн гэдэг нь хүн болгонд тодорхой ойлгогдохоор бичсэн байна. Гэхдээ хүмүүс юу хийхээ мэдэхгүй яаж хийхээ мэдэхгүй, арай хийж мэдсэнээ яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй тэгээд л шантраад л байгаа юм шиг санагддаг. Буцаагаад нөгөөдөхөө эргэж харалгүй мартдаг нь их сонин хэхэ

    ReplyDelete