2012/02/27

Блог дээрх номнуудаа www.tsetsee-books.blogspot.com дээр тавьж цаашдаа номнуудаа шинэ блогтоо оруулж байна.

2012/02/26

Atstronomical Algorithms

Одон орны алгоритм, програмчлалын тухай ном байна.

2012/02/16

Бүсгүй минь та \Хэн нэгний шүлэг\

Бүсгүй минь та ихэмсэг бай
Бүр дээшээ эрхэмсэг орш
Бүрэг зандаа бүү хүлүүл
Бүдэрч унасан ч бардам бай
Бүлээн нулимсаа бага урсга
Бүтэлгүй дурлалдаа бүү гунигла
Бүсгүй заяандаа бяцхан тайвшир
Талын жавар шиг сэхүүн бай
Тангад ном шиг битүү бай
Тааж баршгүй оньсого мэт бай
Тансаг баян танхил бай
Тавилан заяандаа эзэн бай
Бүсгүй минь та ихэмсэг бай
Элгээ тэвэрч бодол уралдуулж
Эмзэг сэтгэлдээ бүү гашил
Ямар ч үед эрхэмсэг бай
Ядуу хоосон, баян ч бай
Яадгаа алдсан тарган ч бай
Ясан хэдрэг шиг туранхай ч бай
Ялгаа байхгүй ихэмсэг бай

Ц.Хулан: Эрх чөлөө

Чөлөөтэй, омголон дураараа байх би дуртай!
Чөдрөө тастаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай
Талын шувуу торонд бус талдаа жиргэх дуртай
Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай!

Хязгаар үгүй эрх чөлөө хаана ч харин байдаггүй
Хязгааргүй унаа, бүслүүргүй гэр гэж байдаггүй
Эрх чөлөө гэж хэчнээн ч хашхирлаа гэсэн
Энэхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай!

Эгэл даруу ижий, эцгийн минь голомт сэтгэлийн минь хорьдог
Энгэртээ тэвэрсэн үр, насны минь хань намайг хорьдог
Элгэн садан ард түмэн, Эх орон минь намайг хорьдог
Энэнээс илүү эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ?

2012/02/15

Мөнхийн хайр

Ноднин бичиж байсан шүлгээ орууллаа.

//Мэссэнжирт сэтгэлт хүнээ хүлээж суухдаа... Энэтхэг, 2011 оны 2-р сар

Мөнхийн хайр

Чамайг би үгүйлэн сууна.
Чи хэзээ орж ирэх юм бол?
Чиний миний цаг ялгаатай ч
Чөлөөнд учрахыг хүсэмжилнэ.

Би энд гиюүрнэ
Бас гансарна.
Болоогүй бас санана
Болдогсон бол уулзахсан.

Өчигдөр, уржигдар
Өнгөрсөн өдрүүд.
Өнөөдөр, маргааш
Өрнөх ирээдүй.
Өнөө цагийн балчраас
Өтөл насан хүртлээ ч
Өнө мөнхийн хайраа
Өөрт чинь үүрд зориулахсан.

Урьд насандаа учирсан, чамтай
Энэ насандаа учирлаа, чамтай
Хойд насандаа учрахсан, чамтай
Эргэх тавиланд үүрд учиръя, чамтай.

Холдон одох юм чи
Хойно нь хоцрох юм би
Хүрсэн газарт чинь очихсон
Холын алсад байсан ч.

Айж байна,
Ирээдүйгээс би айж байна.
Зовниж байна,
Ирээдүй чамайг авч одохоос.

Баярлаж байна,
Би чамд хайртайд.
Бас баяртай байна,
Би чамд хайраа илчилсэнд.

Гараас минь хөтөлснийг чинь
Мартдаггүй юм шүү!

Гараас чинь би одоо хөтлөхийг
Хүсэж байна.
Аз жаргалын зүг рүү
Хөтлөөд явахсан.

Чамайг би тэвэрмээр байна
Мөнхийн хайраа илэрхийлье
Чамайг би үнэрлэмээр байна
Зүрхээ өгснөө илэрхийлье
Нулимсыг чинь арчмаар байна
Дэргэд чинь бий гэдгээ сануулъя.
Гарыг чинь атгамаар байна
Хэцүү бүхэнд хамт гэдгээ харуулъя.

Үсэг бүхэн минь
Үг болог
Үг бүхэн минь
Мөр болог
Мөр бүхэн минь
Бадаг болог
Бадаг бүхэн минь
Шүлэг болог
Шүлэг бүхэн минь
Өр зүрх минь болог
Өр зүрхийг минь
Хүлээж аваач!

Нүдийг чинь ширтмээр байна
Зүрхийг чинь харах гэсэн юм
Зүрхийг чинь өвтгөх шарх бүрийг
Хайраараа би эмнэе гэсэн юм.

Гэнэт ирсэн онгод
Ирсэн шигээ одсон ч
Онгод минь чи хүрээд ирээч
Үргэлжлүүлээд чамдаа бичихсэн!

2012/02/11

Рубикийн шоо эвлүүлэх гарын авлага

Анх тавдугаар ангид байхад аав, ээж хоёр захаас рубикийн шоо авч өгч байлаа. Шууд аваад л эргүүлээд, тойруулаад л, мушгиад л ерөөсөө эвлэрэхгүй. Аав болохоор хэд мушгиад л эвлүүлчих нь. Би ч өдөржингөө оролдоод лав бараагүй. Тэгээд бүүр сүүлдээ шоогоо нэг нэгээр нь задалж байгаад хөөрхөн эвлүүлээд угсарчих нь. Тэгээд л машины тос үнэртүүлсэн гараараа өнөөх шоогоо бахархалтай нь аргагүй үзүүлээд л... хэхэ. 

2012/02/09

Нойрон дундах галзуурал

Нойрон дунд сэрүүднэ
Нойр надаар тохуурхана
Нүүдлийн цуваа ниснэ
Намайг тойрон эргэлдэнэ
Нүдээ нээсэн, харанхуй
Нүд намайг хуурна
Нохойн дуу хадна
Нойрны эм уугаасай
Надад бас нэгийг
Нойрон дунд сэрүүднэ

Зовхи нүд дарна
Зовхи нүдэнд дийлдэнэ
Хөл халуу оргино
Хүйтэн хана сорно
Зүүд надаар наадна
Зориуд сэрүүнд наадна
Хажуу жагар солиорно
Хажууд нь би сэрүүднэ
Залхсан тархи самуурна
Зөрүүд сэрүүдлийг тэвчихгүй
Харанхуй дунд галзуурна
Хэн ч мэдэхгүй өнгөрнө

2012 оны 2-р сарын 9-ны шөнийн 2 цаг.




2012/02/06

The following signatures were invalid: BADSIG 40976EAF437D05B5 Ubuntu Archive Automatic Signing Key

Ubuntu дээр сайжруулалт хийхэд

W: A error occurred during the signature verification. The repository is not updated and the previous index files will be used. GPG error: http://security.ubuntu.com oneiric-security Release: The following signatures were invalid: BADSIG 40976EAF437D05B5 Ubuntu Archive Automatic Signing Key

Ийм алдаа өгвөл ингэж засах юм байна.

Хурдан эрэмбэлэлт (Quick Sort) - C VS Lisp

Хурдан Эрэмбэлэлтийг 1960 онд Чарльз Энтони Ричард Хоар Москвагийн Их Сургуульд оюутан байхдаа Үндэсний Физикийн Лабораторийн төсөл дээр ажиллаж, тэр үедээ энэхүү эрэмбэлэлтийг хөгжүүлсэн байна. Хурдан Эрэмбэлэлт хамгийн өргөн хэрэглэгддэг эрэмбэлэлт юм.

Хугацаа нь:
  • Сайн тохиолдолд O(n log n)
  • Дундаж тохиолдолд  O(n log n)
  • Муу тохиолдолд O(n^2)


Алгоритм нь:

1. Гол элемент (pivot)-ээ жагсаалтаас сонгоно.
2. Жагсаалтаас гол элементээс их болон бага элементүүдийн хоёр жагсаалт үүсгэнэ.
3. Үүссэн жагсаалт бүр рекурсээр дахин их, бага гэж задарна.
4. Задарсан жагсаалтууд дараах дарааллаар нэгтгэгдэнэ: Бага элементтэй жагсаалт, гол элемент, их элементтэй жагсаалт

Си дээр:

void quicksort(int a[], int first, int last)
{
    //Гол элементээ эхний элементээр авлаа
    int pivot = first;
    int i = first;
    int j = last;
    int temp;
    if (i > j)
        return;
    for(;;)
    {
        while(a[++i] <= a[pivot] && i < last);
        while(a[j] > a[pivot]) j--;
      
        if(i > j)
            break;
       //Гол элементээс бага мөртлөө их талд нь
      //Гол элементээс их мөртлөө бага талд нь байгаа
      //Хоёр элементүүдийн байрыг сольж байна
        temp = a[i];
        a[i] = a[j];
        a[j] = temp;
    }
    //Гол элементээ завсарт нь хавчуулж байна
    temp = a[pivot];
    a[pivot] = a[j];
    a[j] = temp;
    //Их, бага хоёр жагсаалтаа тус тусад нь эрэмбэлнэ
    quicksort(a, first, j - 1);
    quicksort(a, j + 1, last);
}

Лисп дээр:

(defun q-sort (list &optional (f #'<))
 ; Жагсаалт ганц элементтэй бол жагсаалтыг буцаана
  (if (null (cdr list)) list
 ; q-sort-оор эрэмбэлэгдсэн гол элементээс их биш 
; элементүүдтэй жагсаалтыг
    (append (q-sort (remove-if-not #'(lambda (x) (funcall f x (car list))) (cdr list)) f)
; Гол элемент болон
            (list (car list))
; q-sort-оор эрэмбэлэгдсэн гол элементээс их 
; элементүүдтэй жагсаалттай нэгтгэнэ
            (q-sort (remove-if #'(lambda (x) (funcall f x (car list))) (cdr list)) f))))


Жич: Гол элементийг жагсаалтын эхний эхний элементээр сонгож авсан болно.

Гол элемент сонгох дээр Принстоний Их Сургуулийн профессор доктор Роберт Седжвикийн санал болгож байгаагаар жагсаалтын голын индекс дэх  элементийг сонгох юм уу аль эсвэл эхний элемент, голын элемент, сүүлийн элемент гурвын медианаар сонгох нь үр дүнтэй.

Зөвлөмж

Голын индексийг авахдаа (first + last) / 2 гэж авч болох ч first болон last нь хоёулаа их тоо байвал нийлбэр нь орон хэтрэх аюултай тул үүнээс зайлахын тулд first + (last - first) / 2 гэж авах нь зүйтэй.  

Мөнхүү Роберт Седжвикийн санал болгосноор алгоритмыг сайжруулах тал дээр жагсаалтыг хуваасаар хангалттай бага элементтэй болоход Оруулах Эрэмбэлэлтээр эрэмбэлбэл илүү үр дүнтэй гэж үзжээ. Учир нь хэдхэн элементийг эрэмбэлэхийн тулд функц дуудах нь зардалтай юм.

Си хэлний санд qsort() Хурдан эрэмбэлэлтийн функц байдаг. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү!
 

2012/02/04

Ухаан алдаад сэрэхэд \Зүүд\

Би Монголд иржээ. Гэрийнхэнтэйгээ уулзаад л... Дараа нь би КтМС-рүүгээ автобусаар явж байна. Цонхоор жирэлзэх үзэгдэл Сүхбаатарын талбайг санагдуулж, цасанд ойсон нарны гэрэл энэ үзэгдлийг  цагаанаар гялбуулна. Хүн бүхэн дулаан хувцсаа өмсөж, амнаас халуун уур савсаад, бүх зүйл маш хэвийн агаад тайван. Автобусан доторх ийм байдаг шүү дээ гэмээр л.

Гэнэт хоёр нүдний зовхи дарж эхлэв. Ядарсан юм байлгүй дээ. Тэгтэл гэнэт их ядаргаа бүүр их дарж эхэллээ. Өөрийн эрхгүй л ухаан минь балартлаа. Газар унах шиг боллоо, цас, автобуснаас буусан, харанхуй шөнө, нэг албан газар, орос улаан ширдэг, оюутнууд, нэг өрөө, гадаа байна, түк. Гэнэт араас минь маш их хүч хамаг биеийг минь дарах шиг боллоо. Надад харанхуйгаас өөр юу ч үл үзэгдээд тэр их хүчийг дийлэлгүй хүчин мөхөстөнө.