Showing posts with label Миний шүлэгс. Show all posts
Showing posts with label Миний шүлэгс. Show all posts

2015/01/06

Солиорол

Май, чи! гэж бурхан над хувь тавилан чулуудсан
Унан босохыг минь харж бахаа ханах гэж
Үе үе чулуу шидэлсэн.
Эцэс төгсгөлгүй мэт орчлонгийн тойрогт
Толгойг минь эргүүлж, бөөлжис хүргэнэ.
Өгөөмөр хүний дүр эсгэн аманд ус цутгаад
Өлөн ходоодыг дүүргэж огиход бэлдэнэ.
Толгой минь эргэж насаа би мартана
Нар сар хоёрыг тоолсоор тоогоо алдана
Нэг мэдэхэд бурхан дэгээдэж унагаана
Мөнх тамд уналаа гэж бие арзайлгана.
Шалан дээр сөхөрсөн бие аврал эрнэ
Бурхан сүрээ үзүүлнэ, буруу харж шоолно.
Ухаан минь балартаж, сэтгэл минь өвчилж
Бие минь эцэж, үйлс минь доройтсон байна.
Эгэж харах түүхгүй, бүхнийг мартана
Өөрийгөө ч гэсэн мартана. 

2014/12/21

Мод

Эрт урьдын цагт нэгэн мод сүндэрлэнэ.
Гүн рүү, гүн рүү, үндэс нь шигдэнэ.
Тэнгэр рүү, тэнгэр рүү, мөчир нь тэмүүлнэ.
Буй газартаа аниргүй, хөдлөхгүй сүндэрлэнэ.
Амьдрал, үхлийг чимээгүйхэн ажиглана. ‪#‎MushishiS2_22‬

2014/02/20

Хязгаар

Хязгааргүйн доторх хязгаарт
Хязгааргүй сэтгэх амьдрал
Хязгаарын гаднах "Харь"-ийг
Хязгаар доторх нь зовооно
"Харь"-ийн сэтгэсэн хязгааргүйг
"Харь"-ийн гаднах басна
Хязгааргүй үргэлжлэх хязгаарт
Хорвоо ертөнц цөмөөрөө багтсан мэт
Хязгааргүй гэж бодсон ч
Хязгааргүйн хязгаарыг зогсолтгүй хайсаар
Хязгааргүйн хязгаарыг олж мэдээд
Хязгаарлагдсан сэтгэлдээ бачуурна
Хязгаараас гарахыг эрмэлзэн
Хязгааргүй эрх чөлөө мэдрэхийг хүснэ
Хүслийн хязгаарыг дийлэн ялж
Хязгаарын хөвөөнд дайлан хүрнэ
Хязгаарын үүдээр тэмүүлэн гарахад
Хязгааргүйн уудамд "огт-оргүй" болно.

2013/04/29

Цаг хугацаа ухарч байна


Цагийн зүү буруу эргэж байна
Цаг хугацаа ухарч байна

2013/04/18

Арга билиг


Хүнээ танихгүй болохын цагт
Хүрэн зүрхтэн цусаа юүлнэ.