2012/03/23

Flashgot + Axel = MyAxel дээрээ шинэчлэлт хийв

Өмнө нь хэрхэн Галт үнэг (Firefox)-ын миний хайрт Flashgot нэмэлт дээр алдарт Axel татагчийг gnome-terminal-тай холбох тухай оруулж байсан. Флашгот(Flashgot) дээр хүссэн Интернет Татагчаа оруулах.

Тэгтэл бас нэг асуудал байсан юм. Юу вэ? гэвэл бидний үүсгэсэн бүрхүүл кодоо ажиллуулахад файлаа татаж дуусаад л манай терминал гарчихдаг байсан юм. Ядаж надад татаж дууссаны дараа баталгаажуулалт хэрэгтэй ш дээ. Эсвэл алдаа өгөөд гарчихсан ч юм бил үү? Юутай ч файл татаж дуусаад гардаггүй байлгамаар байгаа юм. Тэгээд нэг шийдэл байна. Энэ бол gnome-terminal-ын тохиргоог өөрчлөх. Энэ нь gnome-terminal-ыг сүүлийн командыг биелүүлсэн ч терминалыг гаргахгүй (exit) байлгах юм. Энэ тохиргоог хийвэл манай дээрх асуудал шийдэгдэнэ.

Гэвч сайныг дагаад саар гэгчээр тэр тохиргоог хийхээр gnome-terminal маань exit гэсэн гарах командыг хүлээж авахгүй болчихдог юм байна. Аргагүй ш дээ гаргахгүй байлгах тохиргоо хийчихсэн юм чинь. Тэгээд энэ тохиргоонд нэг л сүжиггүй хуучнаар нь л байлгаад байлаа. Хүсвэл тэр тохиргоог харуулъя л даа.

Gnome-terminal-ынхаа Edit->Profile Prefrences->Title and Command-ны When command exits гэсэн унждаг цэсээс Hold the terminal open гэдгийг сонгоно. Монголоор нь бол

За, мэдээж өнөөх алдаатай байсаар байна. Тэгвэл дээрх тохиргоог хийхгүйгээр, өөрөөр хэлбэл команд биелүүлээд гардаг гэсэн тохиргоон дээр хоёр дахь аргаа сонирхъё. Энэ тасархай аргаа. Гэхдээ бас энийг гаргах гэж бас л их цаг авлаа, золиг чинь. Өнөө бидний өмнө нь бичсэн myaxel.sh-ээ засах юм л даа. Өмнө нь бол

#!/bin/bash
# Хаана суулгахаа зааж байна
cd /home/[Таны user name]/Downloads
gnome-terminal --command "axel -an 10 $1"
 

Уул нь миний санахад бол төгсгөлд нь нэг зогсоодог юм хийчихмээр байгаа юм тэгвэл

#!/bin/bash
# Хаана суулгахаа зааж байна
cd /home/[Таны user name]/Downloads
gnome-terminal --command "axel -an 10 $1"
read a 

Ийм л байгаа юм. Тэгсэн ямар ч ялгаа алга. Учир нь gnome-terminal ажлаа хийгээд гарчхаад үүний дараа read команд ажиллаж байгаа хэрэг юм байна. read команд терминалгүй хаанаасаа ч утгаа авах уу? бүү мэд. Тэгэхээр read командыг тэр gnome-terminal ажиллуулахдаа хамт ажиллуулах командын хэсэг рүү хийх хэрэгтэй болов. Хийлээ ажилласангүй. gnome-terminal-ын алдаа байсан уу? бүү мэд. Угаасаа ажилладаггүй юм байна лээ. Тэгээд нетээс нэлээд ухсаны эцэст нэг шийдэл олов. Энэ нь gnome-terminal руу дамжуулах командаа sh командаар дамжуулах юм. Өөрөө хэлбэл

#!/bin/bash
#Хаана суулгах газар руугаа очиж байна
cd /home/[username]/Downloads
gnome-terminal --command "sh -c 'axel -an 10 $1;echo Press [Enter] to exit...;read key'"

Ийм болж байгаа юм.

Нэг файл татаж үзүүлье.

No comments:

Post a Comment