2012/11/04

Үндэсний телевизээ VLC-ээр үзэх


VLC дээр үндэсний телевизээ үзмээр санагдаад сайт руу нь ороод урсгалын хаягийг нь аваад VLC дээрээ холбосон гарч байна шүү.

VLC-ээ нээгээд CTRL+N дарах юм уу Media->Open Network Stream->Network (Монгол VLC дээр Дамжуулга->Сүлжээний урсгал нээх->Сүлжээ)гэж ороод хаягийн талбарт нь rtmp://202.131.235.59/live/livestream гэж бичээд "Тоглох" товчийг дарна.


Тэгээд л Үндэсний телевиз гарч эхэлнэ дээ.




Гацаад үзэж болохгүй байвал жаахан татаж авч байгаад татаж байгаа файлаа ажиллуулаад үзэж болно. Жаахан хоцорч үзэхээс биш гацахгүй.

Лайнукс дээр:

$sudo apt-get install rtmpdump

$ rtmpdump -v -r rtmp://202.131.235.59/live/livestream -o test.flv

Файл маань комманд биелүүлсэн хавтаст test.flv гэж үүснэ. Жаахан татуулж байгаад энэ файлаа VLC юм уу Movie Player програмуудаар ажиллуулаад үзэж болно. Үзэж болохоороо татуулахаа болиулахаа мартаваа!

Виндөвс дээр:

http://rtmpdump.mplayerhq.hu/download/rtmpdump-2.3-windows.zip  хаягаас татаж авна.

Тэр татаж авсан ZIP файлаа задална. Задалсны дараа Command Prompt-оо нээнэ. Тэгээд дараах командыг бичнэ.

Доорх командыг ZIP файлаа D: драйвд задалсан гэж үзсэн.

> d:\\rtmpdump-2.3\rtmpdump -v -r "rtmp://202.131.235.59/live/livestream" -o d:\\test.flv
 
 Файл D драйвд test.flv гэж татагдана. Хүсвэл хаана, ямар нэртэй хадгалахаа -o гэдгийн ард d:\\test.flv оронд  зааж өгч болно. Тэгээд татаж байгаа test.flv -ээ жаахан татуулж байгаад VLC-ч юм уу нэг тоглуулагчаараа ажиллууллаад үзэж болно доо.

No comments:

Post a Comment