2014/04/27

Kubuntu-ийн Muon Discover-ийн хайлт нь буруу ажиллаад байвал


 Күбүнтү 14.04 сонирхдог юм билүү гэж бодоод суулгаж үзлээ. Тэгээд л програм энэ тэр суулгах гэсэн болдоггүй шүү. Muon Discover-т нь суусан програмууд нь харагдаад бусад нь харагддаггүй. Хэсэг оролдож байснаа ерөөсөө update хийж үзье гэж бодоод Muon Update Manager-ийг нээсэн үр дүн алга. Нэг л биш ажлаад байгаа юм шиг санагдаад байхаар нь ганц мэддэг командаа бичихээр шийдлээ. 



$sudo apt-get update

гэсэн чинь овоо жинхэнээсээ update хийж байна. Дуусгаад Muon Discover руугаа орсон чинь програмууд нь гардаг болчхож. За, хүссэн програмаа хайгаад суулгая гэсэн чинь хайлт нь болдоггүй шүү. Гүүглээс хайлаа. Нэг сайтад яг надтай адил асуудал тулгарсан хүн бас байна, шийдэлтэйгээ. Шийдэл нь дараах командыг ажиллуулна:

$sudo update-apt-xapian-index -f



No comments:

Post a Comment