Элизабет хатны үед юм гэнэ лээ.
Алс холын Англи нутагт юм гэнэ лээ.
Алдартай нэгэн хүү амьдардаг юм гэнэ лээ.
Тэр хүүгийн нэрийг дуудахдаа
Тим Бөрнерс Лий гэдэг юм гэнэ лээ.
Түмэн олонд тустай технологийг бүтээсэн юм гэнэ лээ.
Тэрхүү технологийг нь гурван Үэ (WWW) гэдэг юм гэнэ лээ.
WorldWideWeb веб хөтөч |
1995 оны дунд үеээс Дэлхийг Хэрсэн Сүлжээ хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхааралд орж эхэллээ. Ингээд хүмүүс вебийг идэвхтэй хэрэглэх болж веб хөтөч дундаас НетСкейп Навигатор (NetScape Navigator) бусдаасаа торойн хүмүүст их түгжээ. Энэ үед Майкрософт юу гэж дутах вэ? гэсэн шиг өөрсдийнхөө веб хөтчийг хөгжүүлэн Интернет Эксплорер 1.0 (Internet Explorer 1.0)-ийг бүтээжээ. Тэгээд үүнийгээ Виндөвс 95 Нэмэлт! (Windows 95 Plus!) гэдэг багцдаа оруулчхаж.
Тэр үед веб хөтчүүд бусад програм хангамжууд шиг төлбөртэй байлаа. Веб хөтчийн зах зээлд ганц Нетскейп эзэлчихсэн тэр үед бусад веб хөтчүүд гарч ирэх боломж бараг байхгүй байлаа. Тэгтэл Майкрософтынхон Интернет Экплорероо Виндөвс үйлдлийн системийнхээ нэг хэсэг болгоод үнэгүй болгочхов. Хэрвээ та Виндөвс үйлдлийн систем авах юм бол дотор нь Интернет Эксплорер үнэгүй байж байх юм. Юу вэ? энэ чинь. ҮНЭГҮЙ!!! гэдэг чинь.
Веб хөтчийн үнэ цэнэ 0 болж хувирав. Үнэгүй Интернет Эксплорер байгаа юм чинь бусдаар нь яах юм бэ? Ингээд бусад веб хөтчүүд ар араасаа үнэгүй болж эхэллээ. Оршин тогтнолын төлөөх тэмцэл эндээс эхлэв. Энэ тэмцэлд байр сууриа хадгалахыг эрмэлзсэн НетСкейп, веб хөтчийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн Интернет Эксплорер хоёр гол дүрд тоглов. Интернет Эксплорер маш хурдацтай НетСкейпэд байдаг чадваруудыг өөртөө шингээж байв. Хоёр тал хоёулаа эрчимтэй хөгжсөөр.
Тэгтэл...
1997 оны 10-р сард Интернет Эксплорер 4.0 гарав. НетСкейпийн ажилчид өглөө ажилдаа ирэхэд нь ажлын газрынх нь урд талбайд 3 метр урт "e" гэсэн аварга лого, "ИЭ-ийн багийнхнаас... Та нартаа хайртай шүү!" гэсэн бичигтэй байж байдаг юм байна. НетСкейпийн нөхдүүд ёстой хүнд цохилтод орж өөрсдийн бэлэг тэмдэг болох Мозилла үлэг гүрвэлийн барималдаа "НетСкейп 72, Майкрософт 18" гэсэн бичгийг тавьж хариу барив. Энэ нь зах зээлийн 72 хувийг НетСкейп эзэлж байгаа шүү! гэдгийг анхааруулсан утгатай байв.Гэвч Интернет Эксплорер 4.0 энэ дайны байдлыг орвонгоор нь эргүүлж чадсан юм. Учир нь Виндөвс давамгайлсан ертөнцөд хүмүүс нэгэнт үйлдлийн системд нь үнэгүй дагалдаж ирж байгаа Интернет Эксплорер байгаа учраас бусад веб хөтчүүдийг сонирхохгүй байлаа. Ганц веб хөтчөөрөө орлого олдог байсан компаниуд хэцүү байдалд орж эхэлсэн юм.
Ингээд Веб хөтчийн Нэгдүгээр дайны эцэст Интернет Эксплорер үнэмлэхүй ялалтыг байгуулсан юм.
Майкрософ энэ дайнд ялалт байгуулахад хоёр давуу талтай байжээ. Үүнд:
- НетСкейп зах зээлийнхээ 80%-ийг эзэлж байсан ч ганцхан бүтээгдэхүүнээсээ их хэмжээний орлогоо олдог жижиг компани байсан юм. Энэ нь санхүүгийн сул тал нь байв. Майкрософт Интернет Эксплорероо бусад орлогоосоо зардлыг нь төлөөд үнэгүй гаргаж чадна. Харин НетСкейп ганц орлого олдог зүйлээ үнэгүй болгох боломжгүй байсан юм.
- Виндөвс үйлдлийн систем суурин компьютерын зах зээлийн 90%-ийг эзэлж байсан учраас Виндөвс үйлдлийн системдээ Интернет Эксплорероо багтааснаар Интернет Эксплорероо маш хурдан нийтэд түгээж чадсан юм.
Эх сурвалж: http://en.wikipedia.org/wiki/Browser_war
Gaihaltai tuuh bn, oor olon olon sonirholtoi zuil niitleerei amjilt husii bayrlalaa!!!.
ReplyDeleteХоёрдугаар дайныг нь орчуулж тавиарай :)
ReplyDeleteХоёрдугаар дайн нь уйтгартай юм билээ.
Delete